РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд сонсголын чанараар үнэлгээ хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио мэдээлэл дамжуулалтын чанарыг SINPO арга ашиглан сонсголоор үнэлэх “MNS 5474:2005 Радио мэдээллийн чанарыг сонсголоор үнэлэх арга”, “MNS 4909:2000 Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Стандартын тухай:

“MNS 5474:2005 Радио мэдээллийн чанарыг сонсголоор үнэлэх арга” энэхүү стандартыг радио өргөн нэвтрүүлгийн чанарын хяналт тавихад болон харилцааны радио станц ашиглан телефон, телеграфын төрлөөр харилцах үед радио мэдээлэл дамжуулалтын чанарыг SINPO, SINPFEMO арга ашиглан сонсголоор үнэлэхэд ашиглана. Үүнд:

  • Радио долгионы хяналтын станцад радио өргөн нэвтрүүлэг, радио-телефон, радио-телеграфын дохионы чанарыг сонсголоор үнэлж дүгнэх гэж заасан байдаг.

Энэхүү стандартыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын ITU-R SM.1135 (SINPO and SINPFEMO signal reporting code) зөвлөмжөөс ишлэл авч Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  17 тоот тогтоолоор баталсан.

Радио мэдээлэл (өргөн нэвтрүүлэг, харилцааны радио станц)-ийн дамжууллын сонсголын чанарыг мэргэжлийн өндөр түвшинд тодорхойлж үнэлэхэд ашигладаг арга ба энэ нь дараах нэрүүдийн товчлол юм.

S (Signal strength) дохионы хүч, чадал

I (Interference) бусад радио станцуудын үзүүлэх харилцан нөлөөлөл

N (Noise) шуугиан (ахуйн, үйлдвэрийн цахилгаан хэрэгсэл)

P (Propagation disturbance) унтралт

O (Overall rating) нийлбэр үнэлгээ

SINPO кодоор радио өргөн нэвтрүүлэг (AM, FM) болон харилцааны радио-телефоны нэвтрүүлгийн чанарыг сонсголоор үнэлэхдээ дараах хүснэгтэд заасан үзүүлэлтээр үнэлнэ.

Үнэлгээ S I N P O
Дохионы хүч Харилцан нөлөөлөл Шуугиан Унтралт Нийлбэр үнэлгээ
5 4 3 2 1 Онц сайн Их сайн Дунд зэрэг Хангалтгүй Маш муу Байхгүй Үл мэдэг Дунд зэрэг Хүчтэй Хэт их Байхгүй Үл мэдэг Дунд зэрэг Хүчтэй Хэт их Байхгүй Үл мэдэг Дунд зэрэг Хүчтэй Хэт их Онц сайн Их сайн Дунд зэрэг Хангалтгүй Маш муу
  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сонсголын чанараар хэмжсэн хэмжилтээр суурин хяналт хийснээс 21 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үнэлгээ 5 буюу онц сайн, 7 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үнэлгээ 4 буюу их сайн, 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үнэлгээ 3 буюу дунд зэрэг, 3 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй.

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар SINPO үнэлгээ
S I N P O
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186 * * * * *
2 88.8 Икод ХХК 540/FM 172 5 5 5 5 5
3 89.3 Сета тех ХХК 22800193 5 5 5 5 5
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210 5 5 5 5 5
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191 5 5 5 5 5
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165 5 5 5 5 5
7 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160 * * * * *
8 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166 5 5 4 5 4
9 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89 5 5 4 5 4
10 95.1 Шүхэр ТББ 408/FM138 5 5 5 5 5
11 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121 5 5 4 5 4
12 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102 5 5 5 5 5
13 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133 5 5 5 5 5
14 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101 5 5 4 5 4
15 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57 5 5 5 5 5
16 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61 5 4 3 5 3
17 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55 5 5 5 5 5
18 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56 5 5 3 5 3
19 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93 5 5 3 5 3
20 100.1 РФ ХХК 051/FM37 5 5 5 5 5
21 100.5 НС Холбоо ХХК 039/FM14 5 4 4 5 4
22 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01 5 5 5 5 5
23 101.7 Аггрегатор ХХК 061/FM39 5 5 5 5 5
24 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186 * * * * *
25 102.5 Бадруун ХХК 008/FM02 5 5 5 5 5
26 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01 5 4 4 5 4
27 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07 5 5 5 5 5
28 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73 5 4 4 5 4
29 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06 5 5 5 5 5
30 105.5 Чугу ХХК 022/FM05 5 5 5 5 5
31 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01 5 5 5 5 5
32 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03 5 5 5 5 5
33 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13 5 5 5 5 5
34 107.5 Билэг санаа ХХК 017/FM04 5 5 5 5 5
 

* Хэмнэлт Долгион ХХК-ийн радио 91.7 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгаа.

* Эм Жи Эл Радио Ньюс ХХК-ийн 88.3 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгаа.

* Эм эс жи эм ХХК-ийн 102.1 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгаа.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Мөн хэмжилтээс үзэхэд 3-4 үнэлгээ авсан 10 радиогийн үйлчилгээ эрхлэгч шуугиантай хэмжигдэж байлаа. Энэхүү шуугиан нь тэжээлийн байх магадлалтай байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/08/03
Мэдээ мэдээлэл
Тендерийн урилга
Тендерийн урилга
08.03
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд сонсголын чанараар үнэлгээ хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио мэдээлэл дамжуулалтын чанарыг SINPO арга ашиглан сонсголоор үнэлэх
08.03
“АВТОЗАМ, ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИД ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫГ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6597:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Автозам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрэн байгууламжид холбооны кабель шугамыг суурилуулах ерөнхий шаардлага MNS 6597:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХОЛБООНЫ ТӨМӨР БЕТОН УГСАРМАЛ ХУДАГ MNS 3966:1987” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Холбооны төмөр бетон угсармал худаг MNS 3966:1987” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЦАМХАГ БАЙГУУЛАХАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5884:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6580:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага MNS 6580:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“БАРИЛГА, ОРОН СУУЦ, ГУДАМЖ ТАЛБАЙД ТАВИХ ХЯНАЛТЫН КАМЕР. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6423:2013” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага MNS 6423:2013” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ” боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн нэгдсэн кодын формат. Ерөнхий шаардлага MNS 5880:2008”, “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6275:2016”, “Шуудангийн хаяг MNS 5971:2009” стандартуудыг нэгтгэж, шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Тоон радио. DAB системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Тоон радио. DAB системийн нэвтрүүлэх байгууламжид тавих техникийн шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27