Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
ХХЗХ
  1. Шалгалтын зорилго:

Хорооны даргын  2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд нийт ажлын 25 хоногт багтаан хийсэн.

Бүсчилсэн хяналт, шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1,2,4,13,17,19,20,22,29,31,32-р хороод, Хан-Уул дүүргийн 1,4, 7,8,10,11,16-р хороод, Баянгол дүүргийн 1,3,20,25-р хороодын нутаг дэвсгэр, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хамрагдав.

  1. Хэмжилт, шалгалтын ажлын явц, гүйцэтгэл

Шалгалтын явцад Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй 228 байгууллага аж ахуй нэгж шалгалтанд хамрагдсанаас:

Нийт шалгалтад хамрагдсан ААН

228

1. Радио Станц ашиглаж байсан

118

         1.1 Эрхийн бичигтэй зөрчилгүй

18

         1.2 Эрхийн бичигтэй, зөвшөөрөл бүхий давтамж дээр тохируулаагүй

15

          1.3 Эрхийн бичиггүй

85

2. Хугацаат үүрэг даалгавар өгсөн

100

    2.1 Хураан авсан

34

    2.2 Эрхийн бичгийн хугацаа дууссан    

16

3. Радио Станц ашигладаггүй

110

    3.1 Арга зүйн зөвөлгөө өгч ажилласан

228

  1. Шалгалтын явцад нийтлэг илэрсэн зөрчлүүд:
  • Тус хэмжилт, шалгалтын явцад  Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн  зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг тус тус зөрчин ажиллаж байлаа.
  • Радио долгионы тухай хуулийн 19.2.8-д заасан “Зөвхөн зөвшөөрөгдсөн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, өөрийн эзэмшилд байгаа радио төхөөрөмжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх”, эрхийн бичигт тусгагдсан радио давтамж дээр ажиллаагүй, зөвшөөрөлгүй бусдын радио давтамж тохируулсан.

Нийт шалгалтад хамрагдсан ААН үйл ажиллагааны чиглэлээр

228

     1. Барилга угсралт

95

     2. Харуул хамгаалалт

31

     3. Худалдаа үйлчилгээ

43

     4. Автомашин худалдаа

4

     5. Зочид буудал, ресторан

5

     6. Үйлдвэр, үйлчилгээ

25

     7. Бусад

25

  1. Арга зүйн зөвлөгөө өгсөн

Шалгалтын үеэр зөвшөөрөлгүй болон харилцааны гар станц ашигладаггүй байгууллага аж ахуй нэгжид хууль бус хэрэглээний хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх, эрхийн бичгийг хаанаас авах талаар анхан шатны зөвлөгөөг хүргэн радио долгионы хяналт, эрх зүйн талаарх санамж хуудсыг тарааж арга зүйн зөвлөгөө өгөв.

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/07/25
Мэдээ мэдээлэл
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
11.05
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 7 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 7 сар
11.05
Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Шуудангийн тухай хуулийн 7.1.14-т заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны А/137 тоот тушаалаар шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалтыг баталлаа
11.04