Монгол улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын уулзалт, хэлэлцээр амжилттай зохион байгуулагдлаа
ХХЗХ

Радио долгион нь газрын гадаргуу дээр хил хязгааргүй тархах онцлог бүхий хязгаарлагдмал нөөц юм.

Хөрш улс орнууд хил орчмын бүс нутагтаа ажиллах радио төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор энэхүү нөөцийн ашиглалтад  техникийн нарийвчилсан зохицуулалт хийх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих, хөрш орнуудын хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх шаардлагуудтай тулгардаг.

Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага нь хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг хөгжлийн чиг хандлагад зохицуулан хийхийг шаардсаар байна.

Энэхүү зохицуулалтын хүрээнд 2018 оны 4-р сарын 16- наас 4-сарын 21-ний өдрүүдэд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын 3 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар гарын үсэг зурж баталгаажуулан, дараах асуудлуудыг харилцан тохиролцлоо:

 

  • Радио давтамжийн 890-915/935-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар 2013 оны гэрээнд нэмэлт оруулав.
  • Радио давтамжийн 2500-2690 МГц, 2300–2400 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар тохирч хоёр гэрээг шинээр 
  • Хилийн ойролцоох бүсэд ажиллаж байгаа ОХУ-ын 120 орчим, Монгол Улсын 101 телевизийн дамжуулах станцын техникийн үзүүлэлтийг нэг бүрчлэн тохиров.
  • Радио давтамжийн 694-790 МГц зурвасыг цаашид 2 тал харилцан нөлөөлөлгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр хамтран ажиллана хэмээн тохиролцов.

 

 Өмнө нь  БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны Яамны хооронд “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дицеметрийн цараа дахь үелзийн хэрэглээг зохицуулах тухай” хэлэлцээрийг 1983 онд Москва хотод зохион байгуулж, БНМАУ-ын талаас Холбооны Яамны Сайд асан Д.Гарам-Очир, ЗСБНХУ-ын талаас тус улсын Холбооны Яамны Сайд  асан Ю.Б.Зубарев нар гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Энэ цагаас хойш 30 жилийн дараа, 2013 онд Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хооронд уг асуудлаар уулзалтыг Москва хотноо зохион байгуулснаар 2 улсын хил орчмын бүс нутагт радио давтамжийн  зохицуулалтыг орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжилд нийцүүлэх хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

2013 оны уулзалтаар GSM 900/1800, 3G /UMTS 2100 болон өргөн нэвтрүүлгийн системүүдийн зохицуулалтын талаар хэлэлцэж  гэрээ байгуулсан бол энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны дараа үеийн хөгжилд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг өмнөх гэрээнд тусгах, Дэлхийн Радио Холбооны Их хурлын шийдвэрээр Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд шинээр хуваарилагдан ашиглагдаж байгаа шинэ зурвасуудыг зохицуулах талаар хэлэлцэж байв.

Уулзалт, хэлэлцээрт нийт 50 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын талаас ХХМТГ, ХХЗХ, бусад яам, агентлагуудын харилцаа холбоо хариуцсан албад болон үүрэн холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газар, ОХУ-ын БХЯ, болон аюулгүй байдлын албаны харилцаа холбооны асуудал хариуцсан ажилтнууд оролцов.

Гэрээнд Монгол Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газрын дарга А.Канцуров нар гарын үсэг зурлаа.

Уулзалт, хэлэлцээр талуудын урьдчилан төлөвлөгдсөн агуулгын хүрээнд амжилттай явагдаж ажил хэрэгч, харилцан ойлголцсон,  үр өгөөжтэй боллоо гэж талууд дүгнэлээ.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/04/23
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25