Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 2017 оны тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүн, мэдээлэл
ХХЗХ

       Өнөөдрийн байдлаар улс хоорондын шуудангийн үйлчилгээний (илгээлтийн) 41, буухиа шуудангийн үйлчилгээний 7, шуудангийн үндсэн үйлчилгээний 6, захиалгат хүргэлт, үйлчилгээний 4, улс хоорондын логистикийн үйлчилгээний 2, нийт 60 тусгай зөвшөөрлийг 52 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ.  

Гэрээний биелэлтийг:

  1. хувийн хэргийн иж бүрдэл
  2. тусгай зөвшөөрлийн болон БНҮҮС-гийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэх
  3. үйлчилгээний болон хүргэлт гардуулалтын чанар
  4.  хэрэглэгчийн гомдол, гаалийн зөрчил
  5. статистик тайлан мэдээ гаргалт, үнэ тарифийн мөрдөлт
  6. Upost системийн ашиглалт гэсэн үзүүлэлтээр шалгасан болно.

        Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 12-оор нэмэгдсэн байна. Гэрээний үүргийн биелэлт нь 80-аас дээш хувийн үнэлгээтэй 14 аж ахуйн нэгж дүгнэгдсэн нь 2016 онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

 

Шалгалтын үзүүлэлт

ААН

Хувь

1

U post системийг хэрэглэдэггүй

7

20.6

2

Статистик тайлан мэдээг хожимдуулсан

3

8.8

3

Гардуулалтын чанарыг хянах боломжгүй

9

26.5

4

Гардуулалтын чанар 70 хувиас доош

7

20.6

5

Тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлтэй

9

26.5

6

БНҮҮС-гийн төлбөрийн үлдэгдэлтэй

18

52.9

7

Гаалийн зөрчилтэй

10

29.4

8

Хэрэглэгчийн гомдолтой

3

8.8

Үнэлгээ

1

85-аас дээш хувийн үнэлгээтэй

13

38.2

2

Дундаж үнэлгээтэй

18

52.9

3

50-аас доош хувийн үнэлгээтэй

2

5.9

       Гэрээний үүргийн биелэлт нь 60 хувиас доош үнэлгээтэй дүгнэгдсэн 9 аж ахуйн нэгжид  дараах зөвлөмжийн хүргүүлэхээр боллоо. Үүнд:

  1. Шуудангийн технологи ажиллагааны шат дараалал, стандарт горимын дагуу үйл ажиллагаагаа жигдрүүлэх, илгээмжийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, илгээмж гэмтэх, муудах, үрэгдэх, саатах зөрчлийг гаргахгүй байх арга хэмжээг авч, үйл ажиллагаандаа хэвшүүлэх,
  2. Тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгө болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж барагдуулан өр төлбөр үүсгэхгүй байх,
  3. “Хэрэглэгчийн гомдол, хохирол барагдуулах журам” болон ХХЗХ-гоор хянуулсан “үйлчилгээний үнэ тариф”, “үйлчилгээний чанарыг хангах хүргэлтийн хяналтын хугацаа” зэрэг мэдээллийг гүйцэтгэх удирдлага, захирлаар баталгаажуулан хэрэглэгч, олон нийтэд нээлттэй мэдээлэх,
  4. Шуудангийн хаягийн бичвэр, дараалал, стандартыг хилийн чанад дахь болон бусад салбар төлөөлөгчийн ажилтнууддаа мөрдүүлэх, www.zipcode.mn цахим хуудасны мэдээлэл ашиглалтыг сайжруулах, Хорооноос зохион байгуулсан сургалтуудад холбогдох ажилтнуудаа оролцуулж хэвших,
  5. Шуудангийн бүртгэл хяналтын програмд шуудангийн гарах, орох чиглэлийн мэдээллийг тус бүрийн хэрэглэгчийн эрхээр орж мэдээллийг оруулах, ашиглагдаж байгаа хэрэглэгчийн эрхийн мэдээллийн санд буй гардуулалтыг цаг тухайд нь хаалт хийж хэвшүүлэх,
  6. Шуудангийн өдрийн тэмдэгтийн хэрэглээг сайжруулах, шуудангийн анхан шатны бичиг баримт буюу гадуур, дотуур дагавар, шуудангийн бүртгэл, гардуулалтын дэвтэрт өдрийн тэмдэгтийг тогтмол дарж хэвших, эдгээр бичиг баримтыг архивын журмын дагуу үүсгэж хадгалах, шилжүүлэх,
  7. ХХЗХ-ноос хагас жил тутам авч байгаа статистик тоон мэдээлэл, тайланг үнэн зөв бөглөж, заасан хугацаанд ирүүлж хэвших зэрэг болно.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/04/16
Мэдээ мэдээлэл
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.20
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.20
Далай бол өдөр бүр сэлдэг "БАССЕЙН" биш
Далай бол өдөр бүр сэлдэг "БАССЕЙН" биш
06.19
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.18
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.14
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
06.13
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
06.12
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
06.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.05
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24