Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулав. Уг хорооны хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг); “Радио, телевизийн салбарын зах зээлийн багтаамжийг тодорхойлох судалгааны тайлан”-гийн талаар танилцуулга; Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах тухай (Мониторингийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал); “Жемнэт ХХК-ийн интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх тухай” танилцуулга; Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ)-иэс өөрийн нэмэлт сувгийн хөтөлбөрийг олон нийтэд хүргэх талаар ирүүлсэн хүсэлтийн тухай; тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газар, хэлтсээс боловсруулсан санал дүгнэлт, тогтоолын төсөл зэрэг үндсэн 6 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоол, хуралдааны 3 тэмдэглэлийг баталсан болно.  

Хуралдаанд тус хорооны 2016 оны 43 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн 5.11 заалтад нэмэлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлэв. “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Нэмэлт оруулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 29-ны 08 дугаар тогтоолыг батлав. Энэхүү нэмэлтийг  “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д оруулснаар хорооны хуралдааны шийдвэрийг албажуулан  байгууллага, иргэн, ААН-д хүргүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, байгууллагын цахим хуудаст тогтоол шийдвэрийг эх хувийг албажуулан байршуулах боломжийг бүрдүүлсэн.

Тус хуралдаанд Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Радио, телевизийн салбарын зах зээлийн багтаамжийг тодорхойлох судалгааны тайлан”-гийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Судалгаагаар телевиз, радиогийн салбарын зах зээлийн багтаамжийг судалж, салбарын тоглогчдод нөлөөлж байгаа хүчин зүйлс, тоглогчдын зохистой тоо хэмжээг тодорхойлж телевиз, радиогийн бизнесийн орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн бодит судалгаа гаргаснаар өргөн нэвтрүүлгийн эрүүл хөгжлийг дэмжихэд шаардлагатай асуудлууд, тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдал, олголтын зарчим, шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг тодорхойлсон байна.  Цаашид уг судалгааны үр дүнд тулгуурлан радио, телевиз, сувгийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тогтов.

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5  дахь хэсэгт “харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах” тухай заасныг үндэслэн ШӨХТГ-ын шийдвэрээр интернетийн бөөний урсгалын үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон “Жемнет ХХК”-ийн үйлчилгээний үнэ тарифид зохицуулалт хийх тухай таницуулгыг 2018 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, тус хорооны 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн “Үнэ тарифын талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар хуралдааны Тэмдэглэлээр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй тухайн компанид хүргүүлэн саналыг албан ёсоор авч асуудлыг боловсруулж, Хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Тус хорооны хуралдаанаар Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар болон ажлын хэсгээс боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах тухай (Мониторингийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал)” танилцуулга, цаашид хэрэгжүүлэхээр санал болгож буй  нэр бүхий хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх, хамрах хүрээг өөрчлөх, 9-12 сарын хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх, хүчингүй болгох дүгнэлтийн талаар тус тус  хэлэлцэв. Хорооны 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хуралдааны “Хяналт, мониторингийн үр дүнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр Тэмдэглэлээр, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтын тайлан, үр дүнгийн талаар хамаарал бүхий этгээдэд хуульд заасан аль нэг хэлбэрээр танилцуулж мэдэгдэх, мэдэгдсэн талаар хариуг албажуулан авах; Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээнд нийцүүлэх, хуулийн дагуу процессыг гүйцэтгэх, шат шатны арга хэмжээг хэрэгжүүлж, улмаар  нэр бүхий хуулийн этгээд нарт хариуцлага тооцох, арга хэмжээ авах  санал, дүгнэлтээ эцэслэн боловсруулж, Хорооны дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох газар, ажлын хэсэгт үүрэг болгов.

Тус хорооны хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ)-иэс өөрийн нэмэлт сувгийн хөтөлбөрийг олон нийтэд хүргэх талаар ирүүлсэн хүсэлт болон талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирүүлсэн саналын тухай танилцуулгыг хэлэлцээд, МҮОНРТ-ийн нэмэлт сувгуудын хөтөлбөрийг олон нийтэд хүргэхдээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/259 дугаар албан тоотоор ирүүлсэн бодлогын удирдамж, чиглэлийг баримтлан хууль, тогтоомжийн дагуу зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгах, албан тоотоор мэдэгдэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Тус хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцээд, хорооны хуралдааны дараах тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар нийтдээ 23 хуулийн этгээдэд 23 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулсан;
  • 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 11 тоот тогтоолоор 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/04/13
Мэдээ мэдээлэл
“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулах гэж байна
Харилцаа холбооны Зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт, семинарыг “Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 10-р сарын 23-24-нд Монгол Улсад зохион байгуулахаар болоод байна.
10.18
“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт сургалт болно
ХХЗХ-нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, тэдгээрийн мэргэжилтнүүдийн дунд “Монгол улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдвээр Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тай хамтран сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
10.18
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
10.12
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
10.09
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
10.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
10.09
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
10.08
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.
10.05
“Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд” лавлах аппликейшнаа татаж ашиглана уу
Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрхлэн гаргасан “Цахилгаан соронзон орон (ЦСО) Лавлах” аппликейшныг Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол хэл рүү орчуулан гаргалаа.
10.03
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
10.03