”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
ХХЗХ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн программын албаны дарга нарт зориулсан

”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна .

Хаана: Харилцаа холбооны зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд

Тус семинарт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаас оролцож илтгэл тавина.

Тус семинар, хэлэлцүүлгээр:

  • Тус хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс өргөн нэвтрүүлэг болон цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх зохисгүй контентоос хүүхдийг хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаас мэдээлэл өгөх
  • Бид хүүхдээ өргөн нэвтрүүлгээр гарч байгаа болон цахим орчин дахь зохисгүй контентоос хамгаалж чадаж байна уу? Өнөөгийн хууль эрхзүйн орчин.
  • Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс сэргийлэх асуудлаар
  • Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал
  • Монгол улсад өргөн нэвтрүүлгээр хүүхэд  юу үзэж байна ? Хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа
  • Зохицуулах хорооноос гаргасан “өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж”
  • Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт
  • Телевизүүд Хүүхэд хамгааллын  тухай хуульд заасны дагуу хүлээх үүрэг хариуцлага , Хүүхэд хамгаалалтын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөр” болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/027,TA/047,A/35 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 1.2.6.3-т Телевиз өөрийн хөтөлбөрөөр гаргахгүй контентийн хэм хэмжээг тогтоож, ил тод зарлаж, мөрдөх тухай заасны дагуу телевизүүд Хөтөлбөрт мөрдөх дүрэмтэй болсон байх, редакцидаа хянадаг байх тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэх
  • Цаашид өргөн нэвтрүүлгээр гарч байгаа зохисгүй контентийн талаарх гомдол хүлээн авч шийдвэрлэх аргын замын талаар хэлэлцэх

”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлгийн хөтөлбөр  / урьдчилсан байдлаар /

Хэзээ: 2018 оны 03 сарын 22

Хаана: Зохицуулах хорооны 12-р давхар, хурлын зааланд

Оролцогчид: УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн

                        программын албаны дарга нарт

2018 оны 03 дугаар сарын 22

09:00:-09:15

Бүртгэл.

Өглөөний цай, кофе

09.15-09.20

Нээлт

  • С.Адъяасүрэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга,

09.20-09.40

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун

Асуулт, хариулт

09.40-10:00

  • ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, АРХИ, ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС СЭРГИЙЛЭХ ...

Сэтгэцийн эрүүл, мэндийн үндэсний төвийн эмч Ж.Гантулга

Асуулт хариулт

10.00-10.15

  • ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Т.Батболд

  • Асуулт, хариулт

10:15-10:35

  • ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ АСУУДАЛ
    • Телевизийн өргөн нэвтрүүлгийн онцлог, Өргөн нэвтрүүлгийн контентийн хязгаарлалтын олон улсын хэм хэмжээ,
    • Телевизийн өргөн нэвтрүүлгээр гарч байгаа зохисгүй контентоос хүүхдээ хамгаалж чадаж байна уу ?
    • Өнөөгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчин

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Н. Тогтохсүрэн

Асуулт, хариулт

10.35-11:00

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙ, ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
    • Сэтгүүлчийн ёс зүй, гомдол маргаан хүлээн авч шийдвэрлэх арга зам

Монголын хэвлэл мэдээллийн Удирдах зөвлөлийн дэд дарга У. Тамир

Асуулт, хариулт

11:00-11:15

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

11.15-11.40

Хуульч, судлаач Л . Галбаатар

Асуулт, хариулт

 

11.40-12:05

  • МОНГОЛ ХҮҮХДҮҮД ТЕЛЕВИЗЭЭР ЮУ ҮЗЭЖ БАЙНА? ХҮҮХДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГАА

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн П.Золбоо, Н. Тогтохсүрэн

Асуулт, хариулт

12.05-12.40

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА:

  • ЗӨВЛӨМЖИЙН ТАЛААР,
  • ТЕЛЕВИЗ БҮР ХӨТӨЛБӨРТӨӨ БАРИМТЛАХ ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТОГТООХ, ТЕЛЕВИЗ РЕДАКЦИДАА ХЯНАЛТ ТАВИХ ТАЛААР
  • НАСНЫ АНГИЛЛЫН СТАНДАРТЫН ДАГУУ ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТОГТООЖ БАЙГАА БОЛОН ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ
  • ЦААШИД ӨРГӨН НЭВТРҮҮЛГЭЭР ГАРЧ БАЙГАА ЗОХИСГҮЙ КОНТЕНТИЙН ТАЛААРХ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
  • ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ТЕЛЕВИЗҮҮДТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/23
Мэдээ мэдээлэл
“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулах гэж байна
Харилцаа холбооны Зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт, семинарыг “Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 10-р сарын 23-24-нд Монгол Улсад зохион байгуулахаар болоод байна.
10.18
“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт сургалт болно
ХХЗХ-нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, тэдгээрийн мэргэжилтнүүдийн дунд “Монгол улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдвээр Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тай хамтран сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
10.18
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
10.12
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
10.09
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
10.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
10.09
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
10.08
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.
10.05
“Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд” лавлах аппликейшнаа татаж ашиглана уу
Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрхлэн гаргасан “Цахилгаан соронзон орон (ЦСО) Лавлах” аппликейшныг Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол хэл рүү орчуулан гаргалаа.
10.03
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
10.03