РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 02-р сарын 01-28-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэв.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж байгаа болно.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 28 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн үйл ажиллагаатай байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
4 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
5 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
6 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
7 95.1 Шүхэр ТББ 408/FM138
8 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
9 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
10 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
11 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
12 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
13 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
14 100.1 РФ ХХК 051/FM37
15 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
16 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
17 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
18 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
22 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
23 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
24 105.5 Чугу ХХК 022/FM05
25 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
26 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
27 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
28 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
2 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
3 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
4 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион ХХК”-ийн радио 91.7 МГц радио станц тоног төхөөрөмжөөс хамаарсан асуудалтай байгаа тул үйл ажиллагаа түр зогссон.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 21889 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/05
Мэдээ мэдээлэл
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.20
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.20
Далай бол өдөр бүр сэлдэг "БАССЕЙН" биш
Далай бол өдөр бүр сэлдэг "БАССЕЙН" биш
06.19
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.18
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.14
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
06.13
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
06.12
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
06.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.05
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24