ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2018 оны 1 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ХХЗХ

Тус хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандартыг шинэчлэн боловсруулж Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2016.04.28-ний өдрийн хуралдааны 14 тоот тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү стандартад тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон.

Дээрх стандартыг дагаж мөрдөхийн тулд телевизүүд зориулалтын хэмжилтийн багажаар тодорхой графикийн дагуу техникийн хэмжилт хийх шаардлагатай ба үүнтэй холбоотойгоор “Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулж үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох сургалтыг зохион байгуулсан болно.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн бөгөөд телевиз суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Хэмжилт, тохиргоог телевиз, сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн хүлээн авах талд хэмжсэн. Үүнд:                                                                                            

 Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн сигнал нь 75 хувийн color bar

           - Дууны сигнал нь 1020Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

Дууны түвшний хэмжилтийн дүн мэдээг нэгтгэн графикаар үзүүлж цахим хуудсаараа тогтмол мэдээлж байгаа ба 2018 оны 01 дүгээр сарын хэмжилтийн дүнг өмнөх оны 01 дүгээр сарын дүнтэй харьцуулахад хэмжилтэнд хамрагдаж буй телевиз сувгуудын тоо 1,3 дахин, дууны стандарт түвшин мөрдөж буй телевиз сувгуудын тоо 1,8 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Жич: MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFS хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/08
Мэдээ мэдээлэл
Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ
“Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах талаар Тандан судалгаа хийх, Үзэл баримтлал боловсруулж, батлуулах чиглэлээр ажиллаа
02.12
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2018 оны 1 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2018 оны 1 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
02.08
Мониторингийн 2017 оны 11,12 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 11,12 дугаар сарын тайлан
02.08
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
02.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
02.06
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 01-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 01-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
02.06
Аюулгүй интернетийн өдөр
Аюулгүй интернетийн өдөр
02.02
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 4-р улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 4-р улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ
02.01
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-12 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-12 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
01.31
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2018 оны 1-р хуралдаан 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хуралдаж дараах төхөөрөмжүүдэд баталгаажуулалтын Тохирлын гэрчилгээ олголоо
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2018 оны 1-р хуралдаан 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хуралдаж дараах төхөөрөмжүүдэд баталгаажуулалтын Тохирлын гэрчилгээ олголоо
01.26