Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
ХХЗХ
12c404 dsc 0079 x800

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2018 оны 02 сарын 7-ны өдөр “Нөхөрсөг” хэмээх нохой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ХХЗХ дарга С.Адъяасүрэн ахмадуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн 2017 онд хийсэн ажил, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцууллаа.

Л.Лантуу, Б.Баатар нар санал, зөвлөгөөг нь хүлээн авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн цаашид харилцаа холбооны салбарыг тэргүүлэх салбар болгож, олон улсын байгууллагаас болон бусад орноос туршлага судлан боловсон хүчнийг олон улсын зэрэгт бэлтгэн хөгжүүлэх, техник технологид шинэчлэл хийн, хяналт хэмжилтийн чанарыг сайжруулах тал дээр анхааралдаа авч ажиллах зэрэг үнэтэй санал зөвлөмжийг дэвшүүлэн халуун яриа өрнүүллээ.

Хорооны удирдлага, хамт олны зүгээс Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны ахмадууддаа Сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

 
 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/07
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын Радио долгионы хяналт-2018
Улаанбаатар хотын Радио долгионы хяналт-2018
01.21
Орхон аймгийн Баян-өндөр суманд РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээ
01.21
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 01-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
01.16
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 12 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 11 сарын дүн мэдээ
01.07
Мониторингийн 2018 оны 1-11 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2018 оны 1-11 дүгээр сарын тайлан
01.04
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Скайтел ХХК-иас ирүүлсэн 05/6823/
Радио давтамжийн хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Скайтел ХХК-иас ирүүлсэн 05/6823/
12.27
Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан дууны түвшний стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин жигд бус байгаа зөрчлийг арилгах, стандарт хэмжээнд байлгах чиглэлээр Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Пума Империал зочид буудлын хурлын танхимд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа
12.19
2018 оны 3 дугаар улирал
2018 оны 3 дугаар улирал
12.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна
12.05