Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 31-ны зохион байгуулав.  Тус хорооны хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухай (Хорооны хуралдааны 2017 оны 15 дугаар тэмдэглэл); ХХЗХ-ны хуралдааны 2017 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай; тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газрууд, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга нараас боловсруулсан нийтдээ 3 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 3 тогтоол, 2 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн болно.  

Тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас хорооны 2017 оны ээлжит 10 дугаар хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулгыг 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 2018 оны оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны “Нөхцөл, шаардлагын талаар авах арга хэмжээний тухай” 02 дугаар тэмдэглэлийг гаргахаар шийдвэрлэж, “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, зохицуулалтын арга хэмжээний саналын талаар эрх ашиг нь хөндөгдөж буй үйлчилгээ эрхлэгч, хуулийн этгээд, оролцогч талуудтай хамтарсан зөвлөгөөнийг Зохицуулах хорооноос зохион байгуулах, санал хүсэлтийг хүлээн авч ажиллах, тусгах нь зүйтэй гэж үзэв.   

Зохицуулах хорооны 2018 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар “ХХЗХ-ны хуралдааны 2017 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандахаас нэгтгэн боловсруулж танилцуулав. Хэлэлцүүлсэн тайланд, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны хуралдааны жилийн эцсийн тайлан болон баталсан тогтоол шийдвэр удирдамж чиглэл; хугацаатай үүрэг даалгавар өгсөн хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн талаар хуралдаанаар авч хэлэлцээд, гишүүдийн зүгээс 2017 онд зохион байгуулсан хорооны 12 ээлжит болон 1 ээлжит бус хуралдааны 62 тогтоол шийдвэр, 22 удаагийн хуралдааны тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан бөгөөд тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэв. Тус хуралдаанаас “Хорооны хуралдааны 2017 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хорооны хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг гаргаж, холбогдох удирдамж чиглэлийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, холбогдох газрын дарга нарт өглөө. Энэхүү тэмдэглэлд, тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй, хугацаа болоогүй хуралдааны 3 тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх талаар санал боловсруулж, 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга; Хорооны тогтоол шийдвэр, зохицуулалтын баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг (шинэчлэн батлах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох) эрчимжүүлэх; ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн санд бүртгүүлэх, тус яамнаас ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгохоор тогтов. Түүнчлэн хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, гадаад дотоод албан томилолтоор ажиллах, тайлагнахад хамтран ажиллах, хорооноос 2018 онд зохион байгуулах салбарын болон бүсийн сургалт семинар, хэлэлцүүлэг, хамт олны арга хэмжээнд оролцуулах, дэмжлэг үзүүлэх; хорооны 2018 оны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас жил, жилийн эцсээр нэгтгэн хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д үүрэг болгож, энэхүү тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг Хорооны дарга-д даалгав.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар нийт 5 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулсан;
  • 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/06
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26