Аюулгүй интернетийн өдөр
ХХЗХ

Аюулгүй Интернетийн өдөр (Safer Internet Day/SID) нь 2004 оноос Европын улсуудад тэмдэглэгдэн эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа байгаа олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгож таниулах эрхэм зорилготой. Аюулгүй Интернетийн өдрийн арга хэмжээг санаалагч талуудаас жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр дэлхий даяар зохион явуулдаг.  Энэхүү арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүмүүс цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.

Аюулгүй интернетийн өдрөөр зөвхөн аюулгүй Интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай мөн бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой. 2018 оны Аюулгүй Интернетийн өдөр нь уламжлал ёсоор 02-р сарын 6-ны өдөр тэмдэглэх болно.

Монгол Улс олон улсын энэхүү санаачилга арга хэмжээнд 2017 онд албан ёсоор нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газрын холбогдох хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар,  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Аюулгүй Интернетийг түгээн дэлгэрүүлэх тодорхой үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.

АЮУЛГҮЙ ИНТЕРНЕТИЙН ӨДРИЙН УРИА

2018 оны Аюулгүй Интернетийн өдрийн үндсэн уриаБүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет танаас эхэлнэ”.

Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх цахим халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.

“Эерэг интернет орчинг бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог өөрийнх нь давуу талыг ашиглан “Бүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет чамаас эхэлнэ” уриатайгаар  уг санаачилгад хүн бүхнийг оролцохыг дараах байдлаар уриалж байна.

  • Хүүхэд, залууст боловсон хүндэтгэлтэй, цахим ертөнцөд бусдын нэр хүндэд халдахгүйгээр аливааг бүтээх, хамтрах, хоорондоо мэдээлэл солилцох зэрэг эерэг боломжуудыг бий болгох
  • Эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэд цахим технологийг хариуцлагатай, хүндэтгэлтэй, бүтээлчээр ашиглахад зааж зөвлөх, энэ талаар нээлттэй ярилцдаг байх мөн үлгэр жишээч байх зэрэг чухал үүрэгтэй.
  • Багш, боловсрол олгогч болон нийгмийн ажилтнууд нь эерэг Интернет орчинг бүрдүүлэхэд сурагч, оюутнуудад цахим боловсролыг олгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зэргээр тэдний цахим ертөнцийг ашиглахдаа аюулгүй зөв сонголтуудыг хийх, мөн цаашлаад эерэг цахим контентуудыг бүтээж бусдад үлгэр жишээч байх чухал үүрэгтэй.
  • Цахим салбарын ажилчид нь эерэг Интернет орчинг бүрдүүлэхэд аюулгүй онлайн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд ойлгомжтой аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгөх, хэрэглээний програм хангамж болон шаардлагатай үед туслалцаа авахад хэрэглэгчдэд хялбар нөхцөлүүдийг бүрдүүлэх үүрэгтэй.
  • Шийдвэр гаргагч болон улс төрчид нь хүүхдийн хөгжих, соён гэгээрэх орчинг бүрдүүлэхэд тусална. Жишээ нь дээр дурдсан орчинг дэмжин, хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлэх хичээлийн хөтөлбөртэй байх; эцэг эх, асран хамгаалагч нарт цахим ертөнцийн талаарх мэдээлэл болон дэмжлэг үзүүлэх эх үүсвэрүүдээр хангах; цаашлаад тус салбарын үйлчилгээ болон контент болон үйлчилгээний дотоод зохицуулалтыг дэмжих. Мөн тэд эрх зүй болон засаглалын хүрээнд хүүхэд, залуучуудын цахим ертөнц дэх аюулгүй байдлын стратеги боловсруулан манлайлан ажиллах.
  • Бүх нийтээрээ хариуцлагатай байж цахим ертөнцөд эерэг орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Бид бүгд бусдад эерэг хүндэтгэлтэй харьцах байдлыг дэмжиж ямагт эергээр бүтээх, холбоо үүсгэх боломжуудыг олж хайхыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн сөрөг хууль бус контентуудын эсрэг нэгдэн тэднийг таслан зогсоож байх хэрэгтэй.

Хүн бүр бидэнтэй 2018 оны 02-р сарын 06-ны мягмар гарагт нэгдэж Аюулгүй Интернетийн Орчинг бүрдүүлэхийн төлөө цаашид нэгдэн ажиллахыг уриалж байна.

Бүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет танаас эхэлнэ

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орон авна уу.

www.saferinternetday.org

www.ekids.mn

 

Аюулгүй Интернетийн өдрийн Монголын хороо

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/05
Мэдээ мэдээлэл
“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулах гэж байна
Харилцаа холбооны Зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт, семинарыг “Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 10-р сарын 23-24-нд Монгол Улсад зохион байгуулахаар болоод байна.
10.18
“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт сургалт болно
ХХЗХ-нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, тэдгээрийн мэргэжилтнүүдийн дунд “Монгол улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдвээр Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тай хамтран сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
10.18
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
10.12
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 8 дугаар сарын дүн мэдээ
10.09
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
Цахилгаан соронзон долгион ба Эрүүл мэнд
10.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
10.09
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан
10.08
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.
10.05
“Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд” лавлах аппликейшнаа татаж ашиглана уу
Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрхлэн гаргасан “Цахилгаан соронзон орон (ЦСО) Лавлах” аппликейшныг Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол хэл рүү орчуулан гаргалаа.
10.03
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
"Цахилгаан соронзон орон-Эрүүл мэнд" гарын авлага
10.03