Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж.
KFSMS суурин хяналтын станц.
Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжид 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 28 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:
Давтамж /МГц/ | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
1 | 88.3* | Эм Жи Эл Радио Ньюс ХХК | 12800186 |
2 | 88.8 | Икод ХХК | 540/FM 172 |
3 | 89.7 | Жавзандамба хутагт төв ТББ | 589 /FM 210 |
4 | 90.5 | Улаанбаатар телевиз ХХК | 560/FM 191 |
5 | 91.1 | Монгол Комикс ХХК | 507 /FM 165 |
6 | 91.7 | Хэмнэлт долгион ХХК | 491/FM160 |
7 | 92.1 | Смарт коммуникэйшн ХХК | 508 /FM 166 |
8 | 92.5 | Скай Медиа Груп ХХК | 487 /FM89 |
9 | 95.1 | Шүхэр ТББ | 408/FM138 |
10 | 95.7 | "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ | 356/FM121 |
11 | 96.9 | Эх элгэн нутаг ХХК | 396/FM133 |
12 | 97.5 | Гандантэгчинлэн хийд шашны байгууллага | 291/FM101 |
13 | 98.1 | Радиоком Монгол ХХК | 148/FM57 |
14 | 99.7 | Билэгт дөлгөөн ХХК | 268/FM93 |
15 | 100.1 | РФ ХХК | 051/FM37 |
16 | 100.5 | НС Холбоо ХХК | 039/FM14 |
17 | 100.9 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
18 | 101.7 | Аггрегатор ХХК | 061/FM39 |
19 | 102.1 | Эм эс жи эм ХХК | 555/FM186 |
20 | 102.5 | Бадруун ХХК | 008/FM02 |
21 | 103.1 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
22 | 103.6 | Медиа холдинг ХХК | 025/FM07 |
23 | 104.0 | Ви Өү Эм ХХК | 253/FM73 |
24 | 104.5 | Салхи Энтертэйнмэнт ХХК | 023/FM06 |
25 | 105.5 | Чугу ХХК | 022/FM05 |
26 | 106.0 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
27 | 106.6 | Стандарт Ви Оү Эй ХХК | 011/FM03 |
28 | 107.5 | Билэг санаа ХХК | 017/FM04 |
*-Эм Жи Эл Радио Ньюс ХХК-ийн 88.3 МГц радио шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. /Туршилтаар/
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
Давтамж /МГц/ | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
1 | 96.3 | "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ | 294/FM102 |
2 | 98.5 | Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ | 160/FM61 |
3 | 98.9 | Монголиан Мьюзик Медиа ХХК | 146/FM55 |
4 | 99.3 | Ньюмедиа ХХК | 147/FM56 |
6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:
Тайлант хугацаанд “И Зэт Эф Эм” ХХК-ийн радио 107.0 МГц радио станц тоног төхөөрөмжөөс хамаарсан асуудалтай байгаа тул үйл ажиллагаа түр зогссон.
Давтамж /МГц/ | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
1 | 107.0 | И Зэт Эф Эм ХХК | 035/FM13 |
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.
Тайлант улиралд хийгдсэн 57910 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.