Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 4-р улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

 
  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжид 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 28 радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3* Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
4 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
5 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
6 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
7 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
8 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
9 95.1 Шүхэр ТББ 408/FM138
10 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
11 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
12 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
13 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
14 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
15 100.1 РФ ХХК 051/FM37
16 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
17 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
18 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
19 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
20 102.5 Бадруун ХХК 008/FM02
21 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
22 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
23 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
24 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
25 105.5 Чугу ХХК 022/FM05
26 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
27 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
28 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

*-Эм Жи Эл Радио Ньюс ХХК-ийн 88.3 МГц радио шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. /Туршилтаар/

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
2 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
3 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
4 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “И Зэт Эф Эм” ХХК-ийн радио  107.0 МГц радио станц тоног төхөөрөмжөөс хамаарсан асуудалтай байгаа тул үйл ажиллагаа түр зогссон.

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант улиралд хийгдсэн 57910 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/05
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12