“Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зарчим” зөвлөмжийн төсөлд санал авах тухай
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан бүрэн эрх, харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд харилцаа холбооны салбар, түүний дотор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснээр тус хороо нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана” гэж заасан чиг үүргийн дагуу энэ чиглэлээр анхаарч тодорхой зааварчилгаа, зөвлөмжийг боловсруулахаар ажиллаж байна.

Тус хорооны зүгээс “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хүрээнд нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах ажил хийгдэж байгаа ч өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрөөр хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшил, эрүүл мэнд, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга, зохисгүй бүдүүлэг үг хэллэг бүхий кино бүтээл, нэвтрүүлэг ихээр гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд телевизүүдээр дамжуулж байгаа хөтөлбөртэй холбоотой, нэн ялангуяа эротик, садар самуун кино, дүрс бичлэг, бүдүүлэг үг хэллэг, хараалын үг ихээр ашигласан кино, нэвтрүүлэг гаргаж байгаа тухай гомдол үзэгч, эцэг, эхчүүдийн зүгээс тус хороонд ихээр ирж байна. Хэдийгээр гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч ямар нэвтрүүлэг, кино бүтээл, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжил төлөвшил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ямар нэвтрүүлэг, кино бүтээлийг хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон гэж үзэх нь тодорхойгүй байна.

Иймээс тус хорооноос өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг холбогдох олон улсын хууль эрх зүйн хүрээнд судалж хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх, олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн утга агуулгыг тодорхойлж үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэх, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хөтөлбөрийг төлөвлөж, бэлтгэн дамжуулахдаа энэхүү зөвлөмжийг баримтлах, цаашдаа эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ, мэдээлэл, кино бүтээл, нэвтрүүлгээс хамгаалах тогтолцоог бий болгох үндсэн суурь тавигдах ач холбогдолтой гэж үзэж байна.

 “Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зарчим” зөвлөмжийн төсөлд тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллага, үзэгч, эцэг, эхчүүдийн зүгээс саналаа өгөх нь нээлттэй ба саналаа доорх хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний дотор ирүүлнэ үү.

Хаяг: 

Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтэс

Зохицуулалтын Бодлогыг Хэрэгжүүлэх Газар

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А-корпус, 5-р давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ,14201-0033

Монгол Улс

Утас: 304258 /мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо/

Цахим хаяг:    zolboo@crc.gov.mn

“Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зарчим” зөвлөмжийн төсөл

Хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, хүүхэд өөрийгөө хохироох, гэм хор учруулж болзошгүй дараах агуулгыг ойлгоно. Үүнд:

  1. Хүчирхийлэл, дарамт, аймшиг, түрэмгийлэл, харгис хэрцгий, хүний ёсноос гажууд үйлдэл, дайн байлдаан, үймээн самуун, ийм төрлийн үйлдлийг өөгшүүлсэн, магтан дуулсан, өмөөрсөн, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;
  2. Хүн, амьтан тамлан зовоосон, хүч хэрэглэсэн, харгислалыг дэлгэрэнгүй үзүүлсэн, сурталчилсан;
  3. Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дээрэлхсэн байдлыг харуулсан;
  4. Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан, гэмт этгээдийн талаар үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аяс, утга агуулгыг бий болгосон;
  5. Золгүй явдал, осол, гамшиг, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцос, бие мах бодийн гэмтлийг нарийвчлан харуулсан, амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулсан;
  6. Бэлгийн харилцаа, хүний биеийг бүхэлд нь, бүсэлхийнээс доош биеийг нүцгэн байдлаар ил харуулсан, хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны болон аливаа бусад хэлбэрээр үзүүлсэн;
  7. Хүүхдийг эротик, садар самуун явдлаар, бэлгийн харьцаанд орж байгаа байдал байрлал төрхөөр илэрхийлсэн, татан оролцуулсан, бие үнэлэх үйл ажиллагаанд татан оролцуулсан, уриалсан, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;
  8. Эротик садар самуун кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, поүл-бүжиг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, реалити-шоу болон бусад үзвэр;
  9. Бэлгийн чиг хандлага, ижил хүйсийн харилцааны талаар харуулсан, үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аяс, утга агуулгыг бий болгосон;
  10. Архины донтолт, архи, шар айраг хэрэглэх, тамхи татахыг зааж сургасан, өөгшүүлсэн, үзүүлсэн;
  11. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар, хэрэглэх аргыг нарийвчлан харуулсан;
  12. Шашин болон шашны гаж, харгис номлол, сургаал, урсгалыг сурталчилсан, тайлбарласан, дэлгэрүүлсэн, магтан дуулсан, шүтэх өнгө аяс утга агуулсан, ийм төрлийн нэвтрүүлэгт хүүхдийг татан оролцуулсан, 18-аас доош насны хүүхдэд чиглэсэн;
  13. Зохисгүй, бүдүүлэг үг хэллэг, хэл яриа ашигласан;
  14. Аз сорьсон, амь дүйсэн, эрсдэлтэй үйлдэл, үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, хонжворт тоглоомонд татан оролцуулсан, уриалсан;
  15. Гуйлга гуйх, тэнүүчлэх, гэр бүлийн орчноос оргох, зайлах сэдлийг төрүүлсэн, татан оролцуулсан, уриалсан, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;
  16. Гэр бүлийн үнэт зүйлийг гутаан доромжилсон, эцэг эх, гэр бүлийн гишүүд, ахмад хүмүүсийг үл хүндэтгэсэн байдал харуулсан;
  17. Золгүй явдал, амиа хорлолт, осол, гамшиг, гэмт хэргийг дэлгэрэнгүй байдлаар харуулсан, үүний улмаас хохирогчдын цогцсыг нарийвчлан харуулсан.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/07
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон бүсчилсэн шалгалтын тайлан
Улаанбаатар хотод такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон бүсчилсэн шалгалтын тайлан
04.20
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 03 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 03 дугаар сарын дүн мэдээ
04.19
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
04.18
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгжүүдэд шуудангийн бүртгэл хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн операторын сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
04.16
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 2017 оны тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүн, мэдээлэл
Өнөөдрийн байдлаар улс хоорондын шуудангийн үйлчилгээний (илгээлтийн) 41, буухиа шуудангийн үйлчилгээний 7, шуудангийн үндсэн үйлчилгээний 6, захиалгат хүргэлт, үйлчилгээний 4, улс хоорондын логистикийн үйлчилгээний 2, нийт 60 тусгай зөвшөөрлийг 52 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ.
04.16
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл
ХХЗХ-ны даргын А/48 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шуудангийн Зохицуулалтын Газар, Зах зээл үнэ тариф, судалгааны газраас хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 39 аж ахуйн нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 24 аж ахуйн нэгжид 2018 оны 03 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд ажлын байран дээрх шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
04.16
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.03
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
03.29
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
03.28