Өнөөдөр дэлхийн телевиз өдөр тохиож байна
ХХЗХ
1e2277 tv day x800

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/18 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан “ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хороо нь 2017 оны ажлын төлөвлөгөөндөө тусгаж, Дэлхийн радиогийн өдөр, Телевизийн өдрийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “ Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2-р сарын 13-ны өдөр  зохион байгуулж ажилласан бөгөөд Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэх ажлыг мөн дэмжиж, цаашид энэ чиглэлээр телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай тодорхой ажлууд зохион байгуулах, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн төлөвшил, сайн сайханд оруулах хувь нэмрийг ойлгуулах, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэх болсон түүхээс сөхвөл:

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас улс орнуудын энхтайван, аюулгүй байдалд учирч буй заналхийлэл, зөрчилдөөний асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах замаар шийдвэр гаргах түвшинд телевизийн нөлөөлөл өсөн нэмэгдэж, дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулахад телевиз томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч 1996 оны 12-р сарын 17-ны 51/205-р тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн Телевизийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.

Телевиз гэдэг бол орчин үеийн даяаршлал, технологийн хөгжлийн ертөнцөд ч олон нийтийг мэдээллээр хангах томоохон суваг, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чухал мэдээлэх хэрэгсэл хэвээр байгаа гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Телевизийн дэлхийн улс төрийн үйл амьдралд үзүүлж байгаа нөлөөлөл, оролцоог ч үгүйсгэж чадахгүй юм.

Иймд Дэлхийн телевизийн өдрөөр телевизийн тухайн улс үндэстэн, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлыг сурталчлан таниулснаар телевизийн өргөн нэвтрүүлгийн зөв хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, төр засгийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс  нийгэмд нөлөө үзүүлэхүйц чухал асуудал, арга хэмжээний талаарх аливаа ашиг сонирхолгүй, үнэн бодит мэдээллээр хангах үүргээ ухамсарлах, нөгөө талаар телевизүүд ч өөрийн үүрэг хариуцлагаа эргэн харах, энэ чиглэлээр холбогдох талуудтай хамтран ажиллах нь ач холбогдолтой байна.

Тус хорооны зүгээс  мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, чиг хандлага, бусад салбар дахь үйл ажиллагааны харилцан уялдааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагууд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулсан “Монгол улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, хурлыг 2017 оны 11-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээгээр телевиз, телевизийн өргөн нэвтрүүлгийн контентийн асуудлыг хөндөж байгаа нь Дэлхийн телевизийн өдрийн хүрээнд хэлэлцэх сэдэвтэй нийцсэн, тодорхой үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэж үзэж байна.

Тус хурлаар телевизийн өргөн нэвтрүүлгийн зохистой хөгжил, контентийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд тухайн чиглэлээр өргөн хүрээтэй асуудал хөндөж, шийдвэр гаргах түвшний бүх талуудад тодорхой хэмжээнд таниулж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжинд тодорхой асуудлыг тусгах бөгөөд цаашид бодлого, зохицуулалтандаа мөн анхаарч ажиллах болно.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэнд Дэлхийн Телевизийн өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/11/21
Мэдээ мэдээлэл
Тендерийн урилга
Тендерийн урилга
08.03
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд сонсголын чанараар үнэлгээ хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио мэдээлэл дамжуулалтын чанарыг SINPO арга ашиглан сонсголоор үнэлэх
08.03
“АВТОЗАМ, ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИД ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫГ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6597:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Автозам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрэн байгууламжид холбооны кабель шугамыг суурилуулах ерөнхий шаардлага MNS 6597:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХОЛБООНЫ ТӨМӨР БЕТОН УГСАРМАЛ ХУДАГ MNS 3966:1987” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Холбооны төмөр бетон угсармал худаг MNS 3966:1987” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЦАМХАГ БАЙГУУЛАХАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5884:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6580:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага MNS 6580:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“БАРИЛГА, ОРОН СУУЦ, ГУДАМЖ ТАЛБАЙД ТАВИХ ХЯНАЛТЫН КАМЕР. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6423:2013” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага MNS 6423:2013” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ХАЯГИЙН БИЧВЭРИЙН СТАНДАРТ” боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн нэгдсэн кодын формат. Ерөнхий шаардлага MNS 5880:2008”, “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6275:2016”, “Шуудангийн хаяг MNS 5971:2009” стандартуудыг нэгтгэж, шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Тоон радио. DAB системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27
“ТООН РАДИО. DAB СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Тоон радио. DAB системийн нэвтрүүлэх байгууламжид тавих техникийн шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.
07.27