Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, Ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол улсад айлчиллаа
ХХЗХ
4990da dsc 0101 x800

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн газрын (the ITU Telecommunication Development Sector (ITU-D) дарга ноён Брахима Саноу болон тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн (The Regional Office for Asia and the Pacific)  захирал ноён Иоане Коройвуки нар Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Монгол Улсад 2017 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

ОУЦХБ-ын дээд түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хорооны дарга С.Адъяасүрэн хэлсэн үгэндээ, урилгыг хүлээн авч Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлэн, харилцаа холбоо, мэдээллийн технологи (ХХМТГ)-ийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг Хөгжлийн газар үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй явдалд баяр хүргэв. Тус байгууллагатай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг хурал семинар, сургалтад тэтгэлэгтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, холбогдох шинэ төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлон, Хорооны зүгээс хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Ноён Саноу, Хорооны төлөөллүүдтэй хийсэн уулзалт хурлын үеэр хэлсэн үгэндээ, Монгол орны ХХМТ-ийн салбарын хөгжлийг хурдасгахад идэвхийлэн ажиллаж буй Хорооны дарга С.Адъяасүрэн болон түүний хамт олонд талархал илэрхийлээд, Монгол оронд зочилж буй үйл явдал нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын цар хүрээ, энэ салбарын эрчимтэй хөгжиж буй нөхцөл байдал, ХХЗХ-ны Хөгжлийн газрын гишүүнчлэлийн идэвхитэй хамтын ажиллагаа болон үзэсгэлэнт Монгол оронд хийж буй түүний хамгийн анхны айлчлал зэрэг нь энэ удаагийн айлчлалын онцлог гэдгийг цохон тэмдэглэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, төлөөллүүдтэй зохион байгуулсан уулзалт хурлын үеэр Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Ахлах мэргэжилтэн Х.Нинжболор бэлтгэсэн илтгэлдээ Монгол орны онцлог байдал, 2 байгууллагын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон одоо хэрэгжиж буй төслийн талаар мөн ХХМТ-ийн салбарын өнөөгийн хөгжлийн нөхцөл байдлыг дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудтай харьцуулсан судалгаа, үүрэн болон суурин холбоо хэрэглэгчдийн мэдээллийг бусад хөгжиж буй болон дэлхийн бусад орнуудын дундажтай харьцуулсан статистик мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн ХХЗХ-ны эрхэм зорилго, үүрэг хариуцлага, бүтэц зохион байгуулалт, гадаад хамтын ажиллагаатай ижил түвшний салбарын зохицуулах байгууллагуудын талаар, олон улсын байгууллагуудын тусламжтай хэрэгжиж буй үндэсний хэмжээний төслүүд, зохицуулалт хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа зорилтын талаар гэх мэт өргөн сэдвүүдийг хамарсан сонирхолтой илтгэлийг тавьсны дагуу, талууд өөрсдийн сонирхсон асуудлуудаар харилцан хэлэлцүүлэг өрнүүлж мэдээлэл, саналаа солилцлоо.

ОУЦХБ-ын зочид ноён Брахима Саноу, Иоане Коройвуки нарын айлчлалын хугацаа богино төлөвлөгдсөн хэдий ч, ХХЗХ-ноос айлчлалын үеэр  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөлтэй богино хугацааны уулзалт зохион байгуулан, манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын томоохон үйлчилгээ үзүүлэгч, сектор гишүүн байгууллагын төлөөллүүд, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, Скайтел ХХК, Мобиком Корпораци, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ны төлөөллүүдтэй хүлээн авалт зохион байгуулж санал, мэдээлэл солилцсон нь төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Ноён Саноу нь ОУЦХБ-ын үндсэн 3 газар (ITU-D, ITU-R, ITU-T)-ын нэг болох  Хөгжлийн газрыг (ITU-development) удирдан ажилладаг, тус байгууллагын хамгийн дээд удирдах түвшний 5 удирдлагад багтдаг ба үйл ажиллагааны үндсэн үүргүүдэд нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд туслах зорилгоор мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ, хүртээмжийг эрх тэгш байдлаар бүх нийтэд хүргэх, хүртээмжтэй байлгах, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Интернетийн холболтоор дамжуулан дэлхийн хүн төрөлхтөнд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахад чиглэгддэг.

ОУЦХБ нь анх 1865 онд байгуулагдсан НҮБ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төрөлжсөн байгууллага ба Швейцарийн Женев хотод төвтэй юм. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 193 орон гишүүнээр элссэн ба мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио холбоо, мэдээлэл болон стандартчиллын чиглэлээр ажилладаг хамгийн том байгууллага юм. Мөн 700 гаруй бодлого боловсруулагч, зохицуулагч төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний институц, томоохон хувийн хэвшлийн технологийн байгууллагууд мөн гишүүнээр элссэн байдаг.

Монгол улс нь 1964 онд ОУЦХБ-ын гишүүн орноор албан ёсоор элссэн (member status) бол Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус байгууллагын Хөгжлийн газар (ITU-Development)-ын гишүүнээр 2007 оны 05-р сарын 28-ны өдөр элссэнээс хойш салбарын хэмжээнд дэлхий дахинд байнга хувьсан өөрчлөгдөж буй хөгжил, шинэчлэлтэй холбоотой олон улсын бодлого боловсруулагч, зохицуулагч нартай мэргэжлийн сургалт семинар бүс нутгийн мэтгэлцээн хэлэлцүүлэгт оролцох мөн ажлын хэсгүүдэд хамрагдан өөрийн орны туршлагад үндэслэн холбогдох зөвлөмжид санал оруулах, дэлхийн шилдэг экспертүүдтэй туршлага солилцох, мэдээлэл хуваалцах, техник төхөөрөмжийн туслалцаа авах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн асуудлуудын талаар туршлага судлах, салбарын тэргүүлэх зэргийн статистик судалгаа мэдээг авах, гишүүнчлэлийн эрхийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж авах гэх мэт чиглэлүүдээр хамтран ажилласаар байгаа билээ.

 

 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/09/06
Мэдээ мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийн хамгаалалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлийн хүүхэд, олон нийтэд зориулсан анимэйшн, инфографик хийлгэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.06
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах үйлчилгээтэй холбогдуулан техникийн шийдэл боловсруулах” ЗБХГ2018/05 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.04
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
06.29
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.29
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
06.29
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
06.27
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 05 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 03 дугаар сарын дүн мэдээ
06.26
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.26