“ITU World Telecom 2017” зөвлөгөөнд оролцлоо
ХХЗХ
Ec2f7e 20170925 101619 x800

Уг зөвлөгөөний гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгч, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид, инноваци, бизнесийн түншлэлд үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлэх, мэдлэг солилцох, сүлжээг бий болгоход чиглэсэн.

Зөвлөгөөн нь үзэсгэлэн болон чуулганы арга хэмжээнээс бүрдэх бөгөөд үзэсгэлэнгийн арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн улс орны үндэсний болон ивээн тэтгэгч, бусад түншлэгч байгууллагуудаас бүрдсэн 450 гаруй павильонууд оролцсон.  Павильонуудад түншлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, түүнчлэн 5G, хиймэл оюун ухаан (AI), виртуал бодит байдал (VR), цахим эрүүл мэнд, цахим санхүү, IoT, радио давтамжийн спектр шийдэл, спектр удирдлага, хотын ухаалаг технологи, өөрөө жолоодох тээврийн хэрэгсэл зэргийг танилцуулж байсан. Мөн түүнчлэн олон интерактив дэлгэц нь үзэсгэлэнг сонирхогчдод эдгээр технологиудыг хэрхэн яаж ажилладгийг харах боломжийг олгож байсан.

Чуулганы хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэг нь 5-6 өрөөнүүдэд өгөгдсөн сэдвийн ангилалд хуваагдан нэгэн зэрэг зохион байгуулагдсан. Нийт 41 орны 125 гаруй төлөөлөгчид хэсгийн хэлэлцүүлэг, семинар, өндөр түвшний дугуй ширээний ярилцлага, уулзалтуудад оролцсон. Илтгэгчид нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өндөр албан тушаалтнууд, мэдээлэл харилцаа холбооны салбарын удирдагчид, жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчид, мөн олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, академийн төлөөлөгчдөөс бүрдэж байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүд дараах хэлэлцүүлэгт орж, санал солилцлоо. Үүнд:

  • Зүйлсийн интернет (IoT) ба ухаалаг хот

IoT эрин үе нь мэдээлэл холбооны технологид суурилсан төхөөрөмжүүдийн тархац, үр ашгийг нэмэгдүүлж, бага зардлаар чанарын баталгааг бий болгодог. IoT технологиор бий болох ухаалаг хот ирээдүйд хөгжинө гэдэг нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ухаалаг хотын үзэл баримтлал нь хотын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, кибер системийг нэгтгэх боломжит ухаалаг төхөөрөмжүүдийн багцыг нэмэгдүүлж, суурин газрын амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа. Үүний чухал асуудал болох IoT-ийн платформ болон үйлчилгээнд нэгдэн нийлэх, харилцан ажиллах боломж, хувийн нууц, аюулгүй байдлын талаар Дани, Швейцарь, БНСУ, Болив улсын илтгэгч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

  • Хиймэл оюун ухаан ба санхүүгийн шинэчлэлт: Хиймэл оюун ухааны хүчийг санхүүгийн үйлчилгээнд хэрэглэх

Хиймэл оюун ухаан нь урьд өмнө нь байсан хүний ​​үйл ажиллагаа, бүтээлч сэтгэхүйд найдвартай хандаж, ухаалаг технологид тулгуурласан асар их хэмжээний өгөгдлийг задлан шинжлэхэд хүний ​​хүчин чадлаас илүү хөдөлж чаддаг болсон. Хиймэл оюун ухааны судалгаа, шинжилгээ нь санхүүгийн салбар даяар үнэ цэнийг бий болгох, санхүүгийн хөрөнгийг арилжаалах, баялгийг удирдан зохицуулах, зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэх асар их нөөцийг бий болгоно. Үүний хүрээнд Өмнөд солонгос, АНУ, Канадын илтгэгч нар доорх асуулт, сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Үүнд: Үнэн зөв, ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэхийн тулд санхүүгийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг хэрэглэх ашиг тус, сорилт бэрхшээлүүд нь юу байх вэ? Хиймэл оюун ухаан нь цогц болон нөөцийн хэрэглээг зохицуулах байгууллагад хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ? Дэлхий нийтийн хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй, зохистой, үр ашигтайгаар хуваарилахын тулд хиймэл оюун ухааны аргыг хэрэглэж болох уу? Санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд ёс зүйн, зохицуулалтын болон аюулгүй байдлын үр дагавар нь ямар байх вэ? Хиймэл оюун ухаан болон мэдээлэл харилцаа холбооны хэрэглээ санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөх талаарх сэдвүүд орсон.

  • Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн шилжилт

Дэлхий даяарх цахилгаан холбооны операторууд бизнесийн янз бүрийн загвар, соёл, зохицуулалтын шаардлага бүхий шинэ бизнес эрхлэгчдийн өрсөлдөөнтэй нүүр тулгарч байна. Дараа үеийн сүлжээнүүд нь утастай, утасгүй эсэхээс үл хамааран ухаалаг тоон хувиргалт хийхэд чухал үүрэгтэй боловч асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтын үнэ цэнэ, орлогыг нэмэгдүүлэхийн тулд операторуудад ямар хувилбарууд байдаг вэ? Зохицуулалтын арга барил нь шинэ бодит байдалд дасан зохицох болон цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийг улам өрсөлдөөнтэй зах зээлд нэвтрүүлэх боломжийг хэрхэн олгодог вэ? Засгийн газар нь операторын шинэчлэлийг хөгжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх үү? Операторууд болон зохицуулагчдын өнөөдрийг хүртэлх гол асуудлууд юу вэ? гэсэн асуудлаар БНХАУ, Арабын Эмират, Япон, Голланд, Индонезийн илтгэгчид хэлэлцүүлэг өрнүүлж ярилцсан.

Хаалтын арга хэмжээ буюу 09 дүгээр сарын 28-ны өдөр ITU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Houlin Zhao оролцсон бөгөөд тэрээр "Энэ долоо хоногт ухаалаг тоон хувиргалт нь зөвхөн манай мэдээлэл холбооны салбар төдийгүй дэлхий ертөнцөд хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан гайхалтай маргаан, мэтгэлцээнийг бид толилууллаа" гэж ITU Telecom World 2017-ы талаар өгүүлэн мөн энэхүү өөрчлөлтийг удирдан чиглүүлэхэд мэдээлэл харилцаа холбоо технологийн хөгжүүлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч компаниудын хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.

Пусан хотын захирагч, Seo Byung-Soo "Манай хотод зохион байгуулагдсан МХТ-ийн хамгийн том арга хэмжээ болох ITU Telecom World 2017-ийг амжилттай зохион байгуулагдлаа. ITU World Telecom 2017 үеэр дэлхийн 126 төлөөлөгчийн газраас ирсэн үндэсний төлөөлөгчид, компаниудын мэргэжилтнүүдтэй уулзаж, дэвшилтэт технологи, ирээдүйн мэдээлэл холбоо технологийн хөгжлийн хэлэлцүүлгүүдээр үр дүнтэй, үр бүтээлтэй яриа өрнүүлсэн гэдэгт би итгэж байна. Би ойрын ирээдүйд олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах түншлэлийг бэхжүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ анхаарч үзэх болно" хэмээн онцолж зөвлөгөөний үйл ажиллагааг хаасан. 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/10/23
Мэдээ мэдээлэл
2018 оны 3 дугаар улирал
2018 оны 3 дугаар улирал
12.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна
12.05
Хөгжлийн төлөөх "Дижитал Монгол" Харилцаа холбооны салбарынхан дижитал хөгжлийн талаар хэлэлцлээ
Аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байна.
12.04
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
11.29
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК ирүүлсэн 06/618/
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК ирүүлсэн 06/618/
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
11.20