“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав
ХХЗХ

                Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын төвийн бүсийн Булган, Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт болон орон даяар харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 120 гаруй зочид, төлөөлөгчид хамрагдаж оролцлоо.

Энэ жилийн Харилцаа холбооны зохицуулаа хорооноос уламжлал болгон зохион байгуулах болсон тус зөвлөгөөний гол зорилго нь салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, 2017-2018 онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил, тэднийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн болон хорооны үйл ажиллагаа, тайлан мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах юм. Мөн Төвийн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулан, салбарын мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ба үйл ажиллагаа эрхэлдэг төр хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

                Энэ удаагийн Зөвлөгөөний онцлог нь Улаанбаатар хотоос орон даяар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон байгууллагуудын төлөөлөл болон Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Профессор, багш нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөхөөр тус зөвлөгөөнд оролцож нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой зөвлөгөөн болж өнгөрлөө.

                                                         

Илтгэл  Илтгэгч
ХХЗХ-ны танилцуулга ХХЗХ-ны ЗУХАГ-ын ХАХХ-ийн дарга Б.Мягмарнаран
Мэдээлэл, харилцаа холбоо хөгжлийн талаар баримтлах бодлого    ХХМТГ-ын ХХШБЗХ-ийн дарга Д.Батбаяр
Зохицуулалт, чиг хандлага ​ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга С.Долгорсүрэн
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, өрсөлдөөн, үнэ тарифын зохицуулалт ХХЗХ-ны ЗЗҮТҮСГ-ын дарга Ч.Эрдэнэбулган
Шуудангийн салбарын зохицуулалт, өнөөгийн байдал ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням
Радио давтамжийн хуваарилалт  ба утасгүй технологийн ирээдүйн чиг хандлага  ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга З.Амгалан
Өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд ХХЗХ-ны ЗБХГ-ын МАЧСЗМ хэлтсийн дарга Ц.Энхбаяр
Радио давтамжийн харилцан нөлөөлөл ба хяналт, шалгалт ХХЗХ-ны РДЗХГ ахлах инженер Ч.Энхболд​
Контент боловсруулалт, дамжууллын өнөөгийн төлөв, хөгжлийн чиг хандлага МХТС-ийн Холбооны салбарын ахлах багш Ч. Оюу
Мэдээлэл, холбооны  технологийн хөгжил, чиг хандлага МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч А.Алтангэрэл Ph.D
 
Хиймэл дагуулыг ашиглан контентын хүртээмжийг сайжруулах нь ​Ддэш ТВ ХХК-ийн дэд захирал  Ц.Пүрэвдорж
Орон нутгийн телевизүүдэд тулгарч буй асуудлууд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж
Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ,Хөвсгөл аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан ХХЗХ-ны ЗБХГ-ын МХХТХЗХ-ийн дарга А.Лувсан-Очир

ХХМТГ – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

ХХЗХ - Харилцаа холбооны зохицуулах хороо 

ЗУХАГ – Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын

ЗБХГ- Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар

РДЗХГ-Радио давтамжийн зохицуулалт хяналтын газар

ЗЗҮТҮСГ-Зах зээл үнэ тариф, үнэлгээ судалгааны газар

ШЗГ- Шуудангийн зохицуулалтын газар

ХХШБЗХ-Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтэс

ХАХХ-Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтэс

МХХТХЗХ- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/10/10
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26