Стандартын сургалт зохион байгуулагдлаа
ХХЗХ
 

 

Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 2016-2017 онд батлагдсан дараах стандартуудын сургалт 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус хороон дээр амжилттай болж өнгөрлөө.

Үүнд:

д/д

Стандартын нэр

Стандартыг танилцуулсан

1

Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2016

Н.Баярхүү

2

Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага MNS 5591-2:2016

О.Ганхүү

3

Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага MNS 5592-2:2016

Д.Цэдэвсүрэн

4

Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал, тоон телевиз, дохионы хувиргалт

5

Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага MNS 6587:2016

Л.Галбаатар

Сургалтад, тус хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий телевиз, суваг, радио, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс 60 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд дээрх стандартуудаар асуулт хариулт өрнүүлэн санал солилцлоо.

Түүнчлэн дээрх стандартуудыг мөрдөж ажиллах талаар "Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д тусгасан байдал, стандартчилалтай холбоотой мэдээлэл, батлагдсан стандартуудтай танилцах, боловсруулж буй стандартуудын төсөлд санал өгөх талаар заавар зөвлөгөөг өгч, стандартчиллын талаар тус хорооноос авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар танилцуулсан.

Танилцуулга

Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орны хэмжилт ба тооцоо (100кГц-ээс 300ГГц хүртэл) MNS 6574:2016

Н.Дамдинсүрэн

88153260

Танилцуулгыг татах

Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2016

Н.Баярхүү

99106131

Танилцуулгыг татах

Радио холбооны антенн, фидерийн байгууламжинд ажиллах аюулгүй ажиллагааны шаардлага MNS 6590:2016

Ф.Зоригоо

91101060

Танилцуулгыг татах

Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага MNS 5591-2:2016

О.Ганхүү

99180523

Танилцуулгыг татах

Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага MNS 5592-2:2016

Д.Цэдэвсүрэн

99093163

Танилцуулгыг татах

Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал

Танилцуулгыг татах

Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага MNS 6587:2016

Л.Галбаатар

88053478

Танилцуулгыг татах

Өргөн нэвтрүүлгийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага MNS 6607:2016

Н.Цэвээндарь

99011877

Танилцуулгыг татах

Тоон телевиз,

Д.Цэдэвсүрэн

99093163

Танилцуулгыг татах

Дохионы хувиргалт

Танилцуулгыг татах

Стандартчилалтай холбоотой мэдээлэл, батлагдсан стандартуудтай танилцах, боловсруулж буй стандартуудын төсөлд санал өгөх талаар заавар

Ш.Болормаа

99009906

Танилцуулгыг татах

Дээрх стандартуудыг мөрдөж ажиллах талаар "Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д тусгасан байдал

Н.Тогтохсүрэн

99092513

Танилцуулгыг татах

 

 2017.09.25

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/10/09
Мэдээ мэдээлэл
Өнөөдөр дэлхийн телевиз өдөр тохиож байна
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
11.21
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ: ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2017”
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форумыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил: Шуудангийн зохицуулалт-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцоно.
11.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
11.03
Зөвлөхийн тендерийн урилга
Зөвлөхийн тендерийн урилга
10.31
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор “ӨРТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулж байна
Монгол улсын мэдээлэл, харилцаа харилцаа холбооны салбар нь хамгийн сайн либералчлагдсан салбар юм. Тийм ч учраас төрийн зүгээс хуулиар олгогдсоноос бусад зах зээлийн үнэ, тарифид хяналт тавиад байдаггүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнэ тарифыг тогтоохдоо өртгөө хэрхэн тооцохоос ихээхэн хамаардаг.
10.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна
10.17
“ITU World Telecom 2017” зөвлөгөөнд оролцлоо
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “ITU Telecom World 2017” зөвлөгөөний арга хэмжээ нь БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн, ярилцлага, чуулган, үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолын ажиллагаатай болж өнгөрлөө.
10.16
2017 оны 2 дугаар улирал
2017 оны 2 дугаар улирал
10.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
10.11