СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ХХЗХ
5e9ce2 1de8ba tender x800 x800

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр стандарт боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэхэд оршино.

  1. УЛСЫН СТАНДАРТ ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ

Боловсруулах стандартын жагсаалт

Стандарт боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд

1

Төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн нэршлийн стандарт

1. Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй /Эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно/;
2. MS Windows болон Linux үйлдлийн системүүд дээр ажиллаж байсан туршлагатай;
3. Oracle болон MSSQL мэдээллийн бааз дээр 3-аас дээш жил ажиллаж байсан
/Oracle болон MSSQL-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно/;
4. Мэдээллийн сангийн нууцлал, эрхийн түвшний талаар өндөр мэдлэгтэй
5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
6. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн;

2

Программ хангамжийн шалгалт бататгалын стандарт

1. Мэдээллийн технологи, компьютерийн програм хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй /Эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно/;
2. Өгөгдлийн сан, Windows, Linux үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай /Мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно/;
3. Програмчлалын .NET, Java, PHP хэлүүд дээр програм боловсруулж байсан туршлагатай;
5. Эдийн засаг, банк санхүүгийн зохих мэдлэгтэй;
6. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
7. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн;
8. Программ хангамжийн аудитын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

 

  1. УЛСЫН СТАНДАРТЫГ ХЯНАЖ ШИНЭЧЛЭХ

Боловсруулах стандартын жагсаалт

Стандарт боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд

1

MNS 5381:2004,2005 Дотоод шуудангийн үйлчилгээ. 2-13-р хэсэг, MNS 5382:2004 Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 1-5,7-р хэсэг, MNS 5541:2005 Шуудангаар үйлчлэгч хоорондын мэдээлэл солилцоо. 1-4-р хэсэг /нэгтгэх/

1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн болон шуудангийн салбарын чиглэлээр бакалавр бобалон түүнээс дээш зэрэгтэй /Шуудангийн салбарын чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно/;

2. Шуудангийн салбарын талаар мэдлэг туршлагатай байх;

3. Бичиг баримт боловсруулах чадвартай;

4. Мэдээллийн сангийн нууцлал, эрхийн түвшний талаар өндөр мэдлэгтэй;

5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;

6. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн;

7. Шуудангийн технологи ажиллагааны мэдлэгтэй

8. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно;

2

MNS 5539:2005 Шуудангийн аюулгүй байдал

3

MNS 5380-3:2004 Шуудангийн хэрэглэгдэхүүн. 3-р хэсэг. Богцны битүүмжлэл,  MNS 5382-6:2004 Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 6-р хэсэг. Богц /нэгтгэж гарын авлага болгох/

4

MNS 5381-1:2004 Дотоод шуудангийн үйлчилгээ. 1-р хэсэг. Илгээмжийн хаяг /гарын авлага болгох/

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг [ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээлэл] ирүүлнэ.  

Жич: Зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй болгох үүднээс хувь хүмүүс хамтран /түншлэлээр/ оролцож болно.

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А корпус 5 давхар.

Сүхбаатарын гудамж-13

 Улаанбаатар-14201-0033

 

Утас: 304258, 99009906. Факс:327720.

Цахим хаяг:  www.crc.gov.mn

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш. Болормаа

2017.09.29

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/09/28
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.
09.05
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
09.03
ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Файсбүүк компаны Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид 9-р сарын 4-7-ны хооронд Монгол улсан ажлын айлчлал хийх гэж байна
08.30
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
08.24