Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болов.

2017 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хяналт хийсэн үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн танилцуулга; ээлжит 6 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн дагуу сувгийн зохицуулалт болон холбогдох ангилал, нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулах саналын тухай; үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн багцын үйлчилгээний үнэ тарифыг тогтоох тухай; тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тус хорооны хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг баталж шийдвэрлэн, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэлийг өгөв.

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хяналт хийсэн үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн танилцуулгыг ажлын хэсгээс танилцуулав. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасан чиг үүргийн дагуу тусгай ажлын хэсэг байгуулж,  радио, телевизээр нэвтрүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд  нийт 34 хоногийн хугацаанд хяналт  тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажилласан болно. Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд www.crc.gov.mn цахим хуудсанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017” хуудас нээж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тухай бүр гаргаж, хяналтын дүн мэдээ, тайланг 7 хоногоор тухай бүр олон нийтэд мэдээлж байсан.  Тус хороо нь сонгуулийн сурталчилгааны үеэр радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг сурталчилгаа нэвтрүүлэхдээ Сонгуулийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байлгах үүднээс анхааруулсан албан тоотыг 2-3 удаа хүргүүлж, хяналт мониторингийн дүнд үндэслэн анхааруулах, сануулах болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал: мониторинг, хяналтын эхний 7 хоногийн дүнгээр зөрчил илэрсэн Улаанбаатар хотын 11 телевиз, 3 суваг, 10 радио, орон нутгийн 16 телевизэд зөрчлийн дүнг хүргүүлж, зөрчилөө давтахгүй байхыг анхааруулж мэдэгдсэн. Анхааруулах албан тоот хүргүүлсэн боловч Сонгуулийн тухай хуулийн 82.5, 82.6, 82.14 дэх заалтын зөрчил нь давтагдсан, сурталчилгааны цагийн хэтрэлт ихтэй Улаанбаатар хотын 5 телевиз, 4 суваг, 4 радио, орон нутгийн 17  телевизэд Сонгуулийн тухай хуулийн 82.19-т заасны дагуу 1 удаагийн сануулах арга хэмжээ авсан болно. Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Шуудан ХК, Монголын кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ-тай гэрээ байгуулж хамтран ажилласан байна.  Хуралдаанаас сонгуулийн үеэр ажлын хэсгийг хариуцлагатай, шуурхай, сайн ажилласныг тэмдэглээд, цаашид радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах үед гардаг зарим тодорхойгүй процесс, үүрэг хариуцлагыг тодорхойлох, гомдол маргаан шийдвэрлэх, хариуцлага тооцохтой холбоотой Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг сайжруулах чиглэлээр саналаа 2017 оны 9 дүгээр сард багтаан боловсруулж, холбогдох эрх бүхий ХЗДХЯ, Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтов.

Хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д өргөн нэвтрүүлэг, сувгийн төрөлжилт, тодорхойлолт, үндсэн ангилал, контент болон оюуны өмчийн зохицуулалтын асуудал, ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, хамрах хүрээг тогтоох, зохицуулалтын баримтлах үндсэн зарчимын талаар оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулгыг тус хуралдаанд хэлэлцүүлэв. Хуралдааны явцад хорооны гишүүдээс гарсан санал, чиглэлийг тусган “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр журам боловсруулах чиглэлийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгч, хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжүүд, олон улсын харилцаа холбооны хөгжлийн хандлагын дагуу Монгол Улсын үүрэн холбооны  үйлчилгээ эрхлэгчид тухайн зах зээлд өөрийн үндсэн үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо яриа, өгөгдөл, богино үсэгт мэдээ (SMS) хосолсон багц хэлбэрт шилжүүлэх болсон. Ингэснээр давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгч багцын үйлчилгээ гэсэн нэрийн доор тус хорооны 2016 оны 01 тогтоолоор батлагдсан стандарт үнийн үйлчлэлд орохгүй олон төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оны 5 сард  “Монгол Улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг шинэчлэн баталж, харилцаа холбооны салбарын үнэ тариф, өрсөлдөөний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлсэн. Иймээс холбогдох газар, хэлтсээс 2017 оны ээлжит 7 дугаар хуралдаанд Монгол Улсын үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгайлагч  үйлчилгээ эрхлэгчийн “Үүрэн холбооны багцын үйлчилгээний тодорхойлолт, багцын үйлчилгээний үнэ тариф”-ыг тогтоож, батлах тухай асуудлыг боловсруулан хэлэлцүүлэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсгийг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Үнэ тариф тогтоох тухай” 34 дугаар тогтоолыг батлан гаргалаа. Энэхүү тогтоолын хавсралтаар “Үүрэн холбооны багцын үйлчилгээний тодорхойлолт, багцын үйлчилгээний үнэ тариф”-ыг тогтоож батлав. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үйлчилгээний 1 минутын үнэ тарифид хяналт тавихаас илүүтэйгээр хэрэглэгчид санал болгож буй багцын үйлчилгээнүүд, багцын үйлчилгээний орц буюу багцад хамрагдаж буй үйлчилгээний нэр төрлүүдийг оновчтой зөв тодорхойлох, багцын орцод нэрлэгдэж буй тухайн үйлчилгээний  амлалтыг хэрхэн тооцоолох, салбарын эдийн засгийн үр ашгийг хадгалж байх үүднээс үйлчилгээ эрхлэгчийн 1 хэрэглэгчээс олох орлого (ARPU)-ын хэмжээг тогтвортой байлгах, доод хэмжээг тодорхойлох, сүлжээндээ хязгааргүй ярих эрх олгох тарифын доод хэмжээг 1 хэрэглэгчээс олох орлого (ARPU)-той холбож тогтоох зэрэг зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэж, дээрх хэлэлцсэн 3 асуудлаар дараах тогтоолуудыг тус тус батлав. Үүнд:

  • 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон, өөрийн хүсэлтээр цуцлуулах хүсэлтээ ирүүлсэн, сунгуулах хүсэлт ирүүлээгүй нэр бүхий 22 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох саналын талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг авч хэлэлцээд, 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны 11 дугаар тэмдэглэлийн хавсралтад заасан нэр бүхий 22 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжийн заалтын дагуу дуусгавар болгохоор шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/08/04
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26