Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд “Зөрчлийн тухай хууль”-иас...
ХХЗХ

Шуудангийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 27.2 дахь заалтаар  “Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Шуудангийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд дор дурдсан төрлийн арга хэмжээ авагдах болно. Үүнд:    

  1. Эрх хасах шийтгэл
  2. Зөрчлийн үр дагаврыг арилгах
  3. Торгох шийтгэлийг ноогдуулна. 

Эрх хасах шийтгэл:

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг ойлгоно.

Тухайн аж ахуйн нэгж,  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа:

  • хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн
  • зөрчилд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.

Зөрчлийн үр дагаврыг арилгах:

Зөрчлийн тухай хуулийн тусгай хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг ойлгоно. Зөрчлийн үр дагаврыг арилгахын тулд  тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсоохоор заасан.

Торгох шийтгэл:   

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол тухайн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  (1 нэгж* = 1000 төгрөг)

Харилцаа холбооны тухай хууль зөрчих:

  • харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөөгүй;
  • харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, эсхүл хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
  • хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоосон

Эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж тухайн этгээдийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Шуудангийн тухай хууль зөрчсөн дор дурдсан тохиолдлуудад:

  • Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ажил үүргээ гүйцэтгэж яваа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтны үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт, эсхүл бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үйлчилгээ эрхлэгч нь Шуудангийн тухай хууль зөрчих:

  • хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг хуульд заасан “шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах, устгах” журмаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах этгээд, эсхүл илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор задлах журмыг зөрчсөн;
  • шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах, эсхүл илгээсэн этгээдийн хаяг тодорсны дараа түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдээгүй;
  • шуудангийн илгээмжийн хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлээгүй, эсхүл хуульд заасан журмын дагуу устгаагүй;
  • шуудангийн үйлчилгээний тарифын талаарх саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргүүлээгүй бол тухайн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үйлчилгээ эрхлэгч нь Гаалийн тухай хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн дагуу торгох арга хэмжээ авагдах ба хэрэв тухайн зөрчил давтагдвал эрх хасах шийтгэлийг оногдуулна.

 

 

Шуудангийн зохицуулалтын газар

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/08/09
Мэдээ мэдээлэл
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
11.05