Холбоо барих утас:
ХХЗХ

Та бүхэн Сонгуулийн тухай хуулиар олгосон тус хорооны чиг үүрэгтэй хамааралтай радио, телевизээр нэвтрүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа, сурталчилгааны хяналттай холбоотой асууж тодруулах, санал гомдол байгаа бол дараах утсаар холбоо барина уу.

Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааныд хяналт тавих ажлын хэсэг

Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлын хэсгийн дараах гишүүдтэй холбоо барина уу.

Хариуцсан асуудал

Хариуцсан мэргэжилтэн нэр

Холбоо барих утас

 

1

Сонгуулийн тухай хууль тогтоомж, журам, цаг хуваарилалтын талаар, сонгуулийн сурталчилгааны талаарх гомдол маргаан

Н. Тогтохсүрэн

304258 / togtokh@crc.gov.mn

99092513

 

 

 

2

Радио, телевизүүдийн нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд тавьж байгаа хяналт, тайлан мэдээний талаар

Телевиз, сувгууд (УБ)

 

П. Золбоо

304258/ zolboo@crc.gov.mn

99721023

Радио   (УБ)

О. Туяажаргал

304258/ tuyajargal@crc.gov.mn

99078073

Телевиз, сувгууд (Аймаг, сумд)

М. Эрдэнэцэцэг

304258/ erdenetsetseg@crc.gov.mn

91071515

Радио (Аймаг, сумд)

Г. Мөрөн

304258/ murun@crc.gov.mn

99198663

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17, 82.18, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасан чиг  үүргийн дагуу дараах чиглэлээр зөрчил гарсан эсэхэд хяналт тавьж байна. Үүнд:

 

  • Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа эсэх
  • Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хуулийн 82.12.т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэх;
  • Сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт 1 цагаас                         (Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн тухайд 45 минутаас хэтрээгүй байх) хэтэрсэн эсэх;
  • Хоногт гарах нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтэрсэн эсэх;
  • Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан (2017.06.06-ны 00:00 цагаас-2017.06.24-ны 23:59:59)хугацаанд эхлүүлж, дуусгасан эсэх;
  • Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа шалгаруулалт зохион байгуулсан эсэх
  • Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт бүх нэр дэвшигчийг оролцуулаагүй зөрчил гарсан эсэх
  • Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт 5 минутаас хэтэрсэн эсэх.
  • Энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад зөрчилтэй үйл ажиллагаа

Дээр чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн болон арилжааны бүх радио, телевизүүдийн (Улаанбаатар хот болон 21 аймаг, томоохон сум суурин газарт) хөтөлбөрт сурталчилгаа нэвтрүүлсэн эсэхээс үл хамааран байнгын хяналт мониторинг хийж байна.

Харин тус хорооны хуулиар олгосон чиг үүрэгт радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны агуулгад хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг  хамааралгүй юм.

Иймд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд Шударга  өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас дүгнэлт, тодруулга хүсэлт ирүүлсэн тохиолдолд эфирийн бичлэг, дэлгэрэнгүй протоколоос тодруулга, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд бичлэгийг нотлох баримт болгон гаргах зэргээр зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авахад нь тус хорооны зүгээс хамтран ажилладаг.

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/06/10
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад оролцлоо
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо 2017.8.1-2017.8.3-ны хооронд болов
08.10
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
08.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
08.04
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийлээ.
08.04
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд “Зөрчлийн тухай хууль”-иас...
“Зөрчлийн тухай хууль” 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Шуудангийн тухай хууль”-д дараах өөрчлөлт орсныг танилцуулж байна.
08.02
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
07.17
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04