Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 7 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 23 радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

Давтамж Эзэмшигч Давтамжийн хазайлт ТЗ-ийн дугаар
1 88.8 Икод ХХК Хэвийн 540/FM 172
2 89.7 Жавзандамба хутагт төв ТББ Хэвийн 589 /FM 210
3 90.5 Улаанбаатар телевиз ХХК Хэвийн 560/FM 191
4 91.1 Ньюс аженси ХХК Хэвийн 507 /FM 165
5 91.7 Хэмнэлт долгион ХХК Хэвийн 491/FM160
6 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ Хэвийн 294/FM102
7 96.9 Эх элгэн нутаг ХХК Хэвийн 396/FM133
8 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага Хэвийн 291/FM101
9 98.1 Радиоком Монгол ХХК Хэвийн 148/FM57
10 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ Хэвийн 160/FM61
11 99.3 Ньюмедиа ХХК Хэвийн 147/FM56
12 99.7 Билэгт дөлгөөн ХХК Хэвийн 268/FM93
13 100.1 РФ ХХК Хэвийн 051/FM37
14 100.5 НС Холбоо ХХК Хэвийн 039/FM14
15 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
16 102.5 Бадруун ХХК Хэвийн 008/FM02
17 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
18 103.6 Медиа холдинг ХХК Хэвийн 025/FM07
19 104.0 Ви Өү Эм ХХК Хэвийн 253/FM73
20 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК Хэвийн 023/FM06
21 105.5 Чугу ХХК Хэвийн 022/FM05
22 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
23 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК Хэвийн 011/FM03

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

Давтамж Эзэмшигч Давтамжийн хазайлт ТЗ-ийн дугаар
1 92.1 Смарт коммуникэйшн ХХК Стандарт хэмжээнээс их 508 /FM 166
2 95.1 ШҮХЭР ТББ Стандарт хэмжээнээс их 408/FM138
3 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ Стандарт хэмжээнээс их 356/FM121
4 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК Стандарт хэмжээнээс их 146/FM55
5 101.7 Аггрегатор ХХК Стандарт хэмжээнээс их 061/FM39
6 102.1 Эм эс жи эм ХХК Стандарт хэмжээнээс их 555/FM 186
7 107.5 Билэг санаа ХХК Стандарт хэмжээнээс их 017/FM04

Түүнчлэн MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангаагүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн “Смарт коммуникэйшн” ХХК-ийн 92.1 МГц радио,  “Шүхэр” ТББ-ын 95.1 МГц радио, “Монголиан Мьюзик Медиа” ХХК-ийн 98.9 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжид тохиргоо хийх шаардлагатай байна.

Тайлант хугацаанд хийгдсэн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/07/19
Мэдээ мэдээлэл
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг.
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
12.08
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
12.06
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Туушин зочид буудлын Сүлд танхимд “Радио долгион-Эрүүл мэнд, Радио давтамжийн мастер төлөвлөгөө, Радио сүлжээний оновчлол” сэдэвт семинар зохион байгууллаа.
12.06
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
12.04
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
12.01
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
11.27
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
11.23
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
11.22
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-10 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-10 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
11.22