Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасан чиг үүргийн дагуу  радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих бэлтгэл ажлыг хангаж, хяналтын ажлыг эхлүүлээд байна.

Тус хороо нь  Монгол Улсын Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн болон арилжааны бүх радио, телевизийн (Улаанбаатар хот болон 21 аймаг, томоохон сум суурин газарт) хөтөлбөрт сурталчилгаа нэвтрүүлсэн эсэхээс үл хамааран байнгын хяналт мониторинг хийдэг. Тухайлбал  2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевиз, 55 суваг, 30 радио, орон нутгийн 70 телевиз,  13 суваг, 44 радио хамрагдаж байна.

 Тус хороо нь www.crc.gov.mn цахим хуудсанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017” цонх нээн, радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, холбогдох мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг гарган ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтран баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 3.3-т заасан чиг үүргийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалтыг гаргаж, өөрийн цахим хуудсаар 2017 оны 6-р сарын 02-ны өдөр нийтэд мэдээлээд байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 2017 оны 6-р сарын 06-ны 00:00 цагаас эхэлнэ.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн сонгуулийн хороодоос жагсаалтаар ирүүлсэн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй болно.

Сонгуулийн тухай хуулийн 82.11-т заасны дагуу Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий жагсаалтад ороогүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн  үйлчилгээ эрхлэгчид:

1. Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз (Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа)

Үзүүлэлт

Өргөн нэвтрүүлгийн телевиз

Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн суваг

Радио

1

Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчид

18

66

31

2

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх (Сонгуулийн тухай хуулийн 82.12 дахь заалтад нийцүүлэн зөвхөн үндсэн сувгаар гаргасан)

17 /МҮОНТ орсон/

38 (эдгээрээс  ү/а эхлээгүй- 8, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн -2)

29

3

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ *

16

21

25

*(Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т заасны дагуу сонгуулийн хороодод сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ хүргүүлсэн)

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт- Улаанбаатар хот http://crc.gov.mn/k/2OD/6q  

2. Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз

2017.06.05-ны байдлаар аймгийн сонгуулийн хороодоос хүлээн авсан мэдээгээр

Үзүүлэлт

Өргөн нэвтрүүлгийн

телевиз

Хөтөлбөрийн хувьд

төрөлжсөн суваг

Радио

1

Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчид

72

13

45

2

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх         

70

10

45

3

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ

63

8

24

*(Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т заасны дагуу сонгуулийн хороодод сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ хүргүүлсэн)

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт- (Аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа) http://crc.gov.mn/k/2OD/6q

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд Сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу дараах чиглэлээр зөрчил гарсан эсэхэд хяналт тавьж байна. Үүнд:

  • Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа эсэх
  • Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хуулийн 82.12.т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэх;
  • Сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт 1 цагаас (Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн тухайд 45 минутаас хэтрээгүй байх) хэтэрсэн эсэх;
  • Хоногт гарах нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтэрсэн эсэх;
  • Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан (2017.06.06-ны 00:00 цагаас-2017.06.24-ны 23:59:59)хугацаанд эхлүүлж, дуусгасан эсэх;
  • Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа шалгаруулалт зохион байгуулсан эсэх
  • Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт бүх нэр дэвшигчийг оролцуулаагүй зөрчил гарсан эсэх
  • Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт 5 минутаас хэтэрсэн эсэх.
  • Энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад зөрчилтэй үйл ажиллагаа

Харин тус хорооны хуулиар олгосон чиг үүрэгт радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны агуулгад хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг  хамааралгүй юм.

Иймд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд Шударга  өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас дүгнэлт, тодруулга хүсэлт ирүүлсэн тохиолдолд эфирийн бичлэг, дэлгэрэнгүй протоколоос тодруулга, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд бичлэгийг нотлох баримт болгон гаргах зэргээр зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авахад нь тус хорооны зүгээс хамтран ажилладаг.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь сонгуулийн сурталчилгааны үеэр радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны тайлан мэдээг 7 хоног тутамд гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд 2012 оноос эхлэн хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ирсний хувьд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хуулиар тогтоосон хязгаарлалтыг мөрдөх талаар туршлага хуримтлуулсан гэж үзэж байна.

Иймд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хөтөлбөр бэлтгэн дамжуулах, сонгуулийн сурталчилгаа  нэвтрүүлэхдээ хуулиа дээдэлж, сэтгүүлчийн ёс зүйг  баримтлан ажиллана гэдэгт итгэж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/06/07
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Сонгон шалгаруулалтын урилга
Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
06.16
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.16
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан)-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. /Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Завхан аймаг, Өвөрхангай аймаг/
06.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.07
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
06.06
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны хувьд 3 нэр дэвшигч байгаа учраас хоногт гарах сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 45 минутаас хэтрэхгүй байх зарчмыг баримтлахыг анхаарна уу.
06.06
Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа.
Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, тохирлын үнэлгээ, эрчим хүч, хими, авто тээвэр, барилга, сав баглаа боодол, хүнс, хүнсний шинжилгээний зэрэг чиглэлээр боловсруулж, Стандартчиллын Техникийн 11 салбар хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан болон шинэчилсэн нэр бүхий 28 стандартуудын төслийг хэлэлцэн 26 Үндэсний стандартаар баталсан болно.
06.05
"Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, ГБХЗХГ, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулсан гар зураг болон эссе бичлэг, Дэлхийн шуудан холбооноос зарласан Олон улсын захидал бичлэгийн уралдаанд шалгаран байр эзэлсэн сурагчид болон сургуулиудад шагналыг нь 2017 оны 06 сарын 01 өдөр гардуулан өглөө.
06.03
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “МАЗААЛАЙ” хиймэл дагуулыг бүртгэлээ
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “мазаалай” хиймэл дагуулыг бүртгэлээ
06.02
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
05.31