2016 оны БНҮҮС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ
ХХЗХ

Төсөл хөтөлбөрийн нэр

Төсөв, сая /төг/

Төслийн гүйцэтгэгч

Төслийн ашиглалт,  үр дүнгийн талаарх мэдээлэл

 

1

Үүрэн холбоо

Хөдөө орон нутгийн алслагдсан сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх.

858.0

“Жи Мобайл” ХХК

Төслийн хүрээнд Төв, Дундговь, Увс аймгийн Наранбулаг, Завхан аймгийн Түдэвтэй, Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Уянга, Дорнод аймгийн Баянтүмэн, Чулуунхороот, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Алтай, Говь-Алтай аймгийн Бигэр зэрэг 10 аймгийн 11 суманд  үүрэн холбооны үйлчилгээ хүргэсэн.

 

2

Шуудан

Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх.

180.0

“Монгол Шуудан” ХХК

Төслийн хүрээнд Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв зэрэг нийт 9 аймгийн бүх сумдад шуудан хүргэлтийн давтамжийг 7 хоногт 1 удаа байсныг 2-3 удаа болгон нэмэгдүүлж, шуудангийн үйлчилгээг тогтмол тасралтгүй, найдвартай үзүүлсэн.

 

3

Интернет

Хөдөө орон нутгийн алслагдсан сум суурин газарт утасгүй болон интернетийн үйлчилгээ хүргэх.

357.0

“Монголын Цахилгаан Холбоо” ХК

Төслийн хүрээнд нийт 13 аймгийн 52 сумдын ЗДТГ, Эмнэлэг, интернет үйлчилгээний төв болон ард иргэдэд, 21 аймгийн төв  3 дүүрэгт утасгүй интернетийн үйлчилгээг хүрсэн.

 

Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдоогүй сумдад бага оврын сансрын холбооны VSAT систем ашиглан, интернетийн үйлчилгээ хүргэх.

375.0

“Исатком” ХХК

Төслийн хүрээнд сансрын холбооны сүлжээний дэд бүтцийг ашиглан VSAT системээр 6 аймгийн 6 сумын ЗДТГ, Эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийн ард иргэдэд утасгүй интернетийн үйлчилгээг 12 сарын турш үнэ төлбөргүй хүргэх төслийг хэрэгжүүлсэн.

 

4

 

5

Судалгаа, сурталчилгаа

Иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний өнөөгийн байдлын талаарх судалгаа.

50.0

“Би Эс Си Жи” ХХК

 Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 6 аймгийн нийт 46 сум суурингийн 1543 өрхийг хамруулан судалгааг амжилттай хийсэн.

 

6

Иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны талаарх гарын авлага болон сурталчилгааны материал боловсруулж, хэвлэн түгээх.

19.6

“Шилмэл өнгө” ХХК

Төслийн хүрээнд хөдөө орон нутгийн иргэд, малчдын цахим боловсрол харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх мэдлэг, хэрэглээний ур чадварыг сайжруулах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилго бүхий цахим боловсрол олгох гарын авлагыг боловсруулж хэвлэн, бүх аймаг сумдад түгээсэн.

 

7

Тоон радиогийн үйлчилгээнд шилжих хэрэглэгчийн судалгаа ба тоон радиогийн хүлээн авагч төхөөрөмжөөр хангах зах зээлийн судалгаа.

25.0

“Кодинг систем” ХХК

Төслийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарт оролцогчдоос хэрхэн үр ашигтай, зардал багатай тоон технологид шилжин орсон, тухайн зах зээлд тохирсон стандартыг оновчтойгоор сонгож, аналог өргөн нэвтрүүлгийг зогсоох шилжилтийг бусад улс орнуудад хэрхэн шилжүүлсэн талаар олон улсын туршлагыг судлан, Улаанбаатар дахь Хонхор болон 5 аймгуудын нөхцөл байдалд тохирсон хувилбарын талаарх дүгнэлтийг харьцуулж, судалгааг хийн, амжилттай боловсруулсан.

 

Нийт

1,864.6

     

 

 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/06/23
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
04.18
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгжүүдэд шуудангийн бүртгэл хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн операторын сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
04.16
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 2017 оны тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүн, мэдээлэл
Өнөөдрийн байдлаар улс хоорондын шуудангийн үйлчилгээний (илгээлтийн) 41, буухиа шуудангийн үйлчилгээний 7, шуудангийн үндсэн үйлчилгээний 6, захиалгат хүргэлт, үйлчилгээний 4, улс хоорондын логистикийн үйлчилгээний 2, нийт 60 тусгай зөвшөөрлийг 52 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ.
04.16
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл
ХХЗХ-ны даргын А/48 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шуудангийн Зохицуулалтын Газар, Зах зээл үнэ тариф, судалгааны газраас хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 39 аж ахуйн нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 24 аж ахуйн нэгжид 2018 оны 03 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд ажлын байран дээрх шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
04.16
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.03
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
03.29
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
03.28
Хэлэлцүүлэг явагдаж байна. Та саналаа өгнө үү
Хэлэлцүүлэг зохион байгуулах
03.27
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
03.23