Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 04 дүгээр сарын 01-14-ний өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31-н аж ахуйн нэгжид 2017 оны 04 дүгээр сарын 01-14-ний өдрүүдэд суурин хяналт хийснээс 25-н ФМ радио хэвийн, 6-н FM радио давтамжийн хазайлттай тэдгээрээс 1 FM радиогийн эзэлсэн зурвасын өргөн нь стандарт хэмжээнээс их ажиллаж байсныг тогтоосон.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”- ын дагуу Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

Давтамж /МГц/ Эзэмшигч Давтамжийн хазайлт Тусгай зөвшөөрлийн дугаар
88.8 Икод ХХК Хэвийн 540/FM 172
89.7 Жавзандамба Хутагт Төв ТББ Хэвийн 589 /FM 210
90.5 Улаанбаатар телевиз ХХК Хэвийн 560/FM 191
91.1 Ньюс аженси ХХК Хэвийн 507 /FM 165
91.7 Хэмнэлт долгион ХХК Хэвийн 491/FM160
95.1 Шүхэр ТББ Хэвийн 408/FM138
96.3 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг ТББ Хэвийн 294/FM102
96.9 Эх элгэн нутаг ХХК Хэвийн 396/FM133
97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага Хэвийн 291/FM101
98.1 Радиоком Монгол ХХК Хэвийн 148/FM57
98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ Хэвийн 160/FM61
98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК Хэвийн 146/FM55
99.7 Билэгт дөлгөөн ХХК Хэвийн 268/FM93
100.1 РФ ХХК Хэвийн 051/FM37
100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
101.7 Аггрегатор ХХК Хэвийн 061/FM39
102.1 Эм эс жи эм ХХК Хэвийн 555/FM186
102.5 Бадруун ХХК Хэвийн 008/FM02
103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
103.6 Медиа холдинг ХХК Хэвийн 025/FM07
104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК Хэвийн 023/FM06
105.5 Чугу ХХК Хэвийн 022/FM05
106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар Хэвийн 005/FM01
106.6 Стандарт Ви Оү Эй ХХК Хэвийн 011/FM03
107.0 И ЗЭТ ЭФ ЭМ ХХК Хэвийн 035/FM13
 
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”-ын дагуу Монгол Улсын стандарт шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.
Үүнд:
Давтамж Эзэмшигч Давтамжийн хазайлт Тусгай зөвшөөрлийн дугаар
92.1 Смарт коммуникэйшн ХХК Стандарт хэмжээнээс их 508 /FM 166
95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ Стандарт хэмжээнээс их 356/FM121
99.3 Ньюмедиа ХХК Стандарт хэмжээнээс их 147/FM56
100.5 НС Холбоо ХХК Стандарт хэмжээнээс их 039/FM14
104.0 Ви Өү Эм ХХК Стандарт хэмжээнээс их 253/FM73
107.5 Билэг санаа ХХК Стандарт хэмжээнээс их 017/FM04
 
Мөн MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”-ын дагуу Монгол Улсын стандарт шаардлагад нийцээгүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн “Смарт Коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио 92.1 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжинд тохиргоо хийх шаардлагатай байна.

Тайлангийн хугацаанд хийгдсэн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийг төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хороодын төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив. ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна. Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвийн  30 42 58 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/04/25
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
06.30
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
06.28