Радио долгион хяналтын төвийн 2017 оны 1-р улиралд гүйцэтгэсэн хяналт, шалгалтын товч мэдээ
ХХЗХ

Радио долгион хяналтын төвийн ХХЗХорооны даргын тушаалаар 2017 оны

1-р улиралд гүйцэтгэсэн хяналт, шалгалтын товч мэдээ

Энэ хугацаанд Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-Үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын зарим сумдад ажиллаа.

Хэмжилт, хяналтын явцыг үйлчилгээ тус бүрээр нь дурьдвал:

  1. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг
  • 2017 оны 3-р сарын 10-15-ны өдрүүдэд суурин хяналтын станцын хэмжилтийн дүнг үндэслэн зөрчилтэй байгаа 10 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагыг хамруулан суурин хяналтын станц болон зөөврийн хяналтын станцын хэмжилтийн дүнг студи дээр нь биечлэн үзүүлж, стандартын шаардлага хангаагүй шалтгааныг  газар дээр нь хэмжиж нотлон зөрчлийг арилгуулж ажиллаа.  Хэмжилтийн явцад цахилгаан соронзон орны хүчлэг, дохионы төвшин, эзэлсэн зурвасын өргөн, төвийн давтамжийн хазайлт, зөөгч давтамжийн шилжилтийг тодорхойлох, холбогдох хууль, тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимын талаар мэдээлэл өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
  • 2017 оны 3-р сарын 15-18-ны өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын зарим сумдад ажиллахдаа:
  • Тоон телевизийн радио давтамжийн ашиглалтын зурваст хэмжилт хийх
  • Тоон телевизийн нэвтрүүлэгчид тусгайлан зориулсан зурвасан шүүрийг тавьж туршин, хэмжилт хийж, үр дүнг тодорхойлов.
  • 2017 оны 01-р сарын 24-25-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод ажиллахдаа “Гурван баян” үйлчилгээний төвд байрлах  104.5 МГц радио давтамж дээр радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн 100 Вт-ын нэвтрүүлэгчийн гармоник нь 836МГц радио давтамж дээр  Скайтел компанийн 2G үйлчилгээний радио харилцан нөлөөлөл үзүүлж байгааг тогтоож уг нэвтрүүлэгчийг унтрааж харилцан нөлөөллийг арилгасан.

 

  1. Телевиз, радиогийн олон суваг дамжуулах:

1-р сарын 26-27-ны өдрүүдэд  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллахдаа Замын-үүд боомтын Халиун кабель ХХК-ийн 598.0– 638.0 МГц-ийн радио давтамжийн зурвасын сүүлийн 8 МГц нь БНХАУ-ын үйлчилгээ эрхлэгчийн радио давтамжтай давхардан үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлж, тус байгууллагын радио давтамжийг 590.0–630.0 МГц болгон өөрчилж зөвшөөрөл олгох талаар ХХЗХорооны даргын зөвлөлийн хуралд танилцуулав.

  1. Үүрэн холбооны сүлжээ:

-2017 оны 01-р сарын 24-30-ны өдрүүдэд  Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-мобайл ХХК болон Скайтел ХХК-иудын хөдөө орон нутагт үүсээд байсан радио давтамжийн харилцан нөлөөллийг шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод томилолтоор ажиллаж нийт 10 байршил дахь 10-н гомдлын 7-н гомдлыг газар дээр нь шийдвэрлэж 3 гомдлыг үүрэн холбооны оператор байгууллагуудын инженерүүдтэй хамтран Улаанбаатар хотоос шалгаж шийдвэрлэхээр болсон.

- 1-р сарын 29-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллахдаа үүрэн холбооны Скайтел ХХК 3G сүлжээндээ хуваарьт давтамжийн зурвасаасаа 4МГц-ийн зурвас  хэтрүүлэн ашиглаж байсан зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллав.

- Мөн тус аймгийн төвийн холбооны газрын цамхагт байрлах Юнител болон Мобиком компаниудын 2G үйлчилгээний бааз станцуудад Скайтел ХХК-ийн 2G үйлчилгээний бааз станцаас харилцан нөлөөлөл орж байгааг тогтоосон.

- Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн харилцан нөлөөллийн талаарх гомдлын дагуу   3-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Дархан-Уул аймгийн Дархан, Булган аймгийн Булган, Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдад хэмжилт шалгалтын ажлыг гүйцэтгэв. Үүнд:

-Төв аймгийн Баянчандмань суманд Скайтел ХХК-д, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Мобиком ХХК-д, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Юнител ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвас тус бүрт хэмжилт хийж  РТС УТҮГ-ын тоон телевизээс нөлөөлөл үүсэж байгааг тогтоож зурвасан шүүр тавьж нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажиллаа.

- Мобиком ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу дараах сумдад харилцан нөлөөллийн шалтгааныг тогтоох хэмжилт хийхэд:

  • Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд нөлөөлөлгүй
  • Дархан-Уул аймгийн Дархан суманд нөлөөллийн шалтгаан тодорхой бус байсан тул дахин шалгалт хийхээр болов.
  •  Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Рашаант суманд Скайтел ХХК-ийн сүлжээнээс нөлөөлөл үүсч байсныг тогтоож зурвасан шүүр тавих эсвэл давтамжийн зурвас хооронд хамгаалах зурвас гаргаж нөлөөллийг арилгах талаар холбогдох байгууллагуудад зааварчилгаа өгөв.

-Юнител ХХК-ийн хүсэлтээр Булган аймгийн Булган, Бугат сумдад  нөлөөллийн шалтгаан тогтоох хэмжилт, шалгалтыг хийхэд нөлөөлөлгүй байлаа.

  1. Харилцааны радио станц: 2017 оны 3-р сарын 09-өөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод такси үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6-н байгууллагын 99 таксиг хамруулан тэдгээрийн радио давтамж ашиглах эрхийн бичгийн хүчинтэй хугацаа, хамрах хүрээ, ашиглаж буй хэт богино долгионы радио станцын мэдээлэл зэргийг шалгаж, холбогдох хууль, тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг талаар мэдээлэл өгөн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  тэдгээрийн ашиглаж байгаа харилцааны станцын гаралтын чадал тодорхойлох болон радио давтамжийн зурвасыг тодорхойлох хэмжилт хийж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгаж ажиллав.

 

 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/05/12
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад оролцлоо
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо 2017.8.1-2017.8.3-ны хооронд болов
08.10
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
08.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
08.04
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийлээ.
08.04
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд “Зөрчлийн тухай хууль”-иас...
“Зөрчлийн тухай хууль” 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Шуудангийн тухай хууль”-д дараах өөрчлөлт орсныг танилцуулж байна.
08.02
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
07.17
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04