Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “МАЗААЛАЙ” хиймэл дагуулыг бүртгэлээ
ХХЗХ

Монгол Улсын Их Сургууль нь Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын анхны хиймэл дагуулын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. “Joint Global Multi-Nation Birds” хэмээх олон улсын уг төсөл нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн зорилготой бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсууд тус бүрийн хиймэл дагуулыг бүтээн оролцож байгаа билээ. Монгол улсын залуу эрдэмтэд, инженерүүдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг 2017 оны  06 дугаар сарын 04-ний өдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-ийн станцаас хөөргөн Олон Улсын Сансрын Станцад хүргэх ба улмаар 7-р сард сансрын тойрог замд оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Cансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” Олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “Мазаалай” хиймэл дагуулыг М2017-001 дугаар бүхий Монгол Улсын Сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (VHF/UHF) олголоо.

Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: Монгол Улсын Төрийн дууллыг сансраас радио долгионоор цацах, соронзон чиглүүлэгчийн тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд хосолсон камераар эх дэлхийнхээ зургийг их, бага  нарийвчлалтай авч илгээх, нисэж буй  орчныхоо агаарын нягт, сансрын цацрагийн тархцыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж, газрын станцын сүлжээ хэлбэрээр ажиллах юм.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/06/02
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
04.18
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгжүүдэд шуудангийн бүртгэл хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн операторын сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
04.16
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 2017 оны тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүн, мэдээлэл
Өнөөдрийн байдлаар улс хоорондын шуудангийн үйлчилгээний (илгээлтийн) 41, буухиа шуудангийн үйлчилгээний 7, шуудангийн үндсэн үйлчилгээний 6, захиалгат хүргэлт, үйлчилгээний 4, улс хоорондын логистикийн үйлчилгээний 2, нийт 60 тусгай зөвшөөрлийг 52 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ.
04.16
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл
ХХЗХ-ны даргын А/48 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шуудангийн Зохицуулалтын Газар, Зах зээл үнэ тариф, судалгааны газраас хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 39 аж ахуйн нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 24 аж ахуйн нэгжид 2018 оны 03 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд ажлын байран дээрх шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
04.16
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.03
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
03.29
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
03.28
Хэлэлцүүлэг явагдаж байна. Та саналаа өгнө үү
Хэлэлцүүлэг зохион байгуулах
03.27
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
03.23