“Интернет болон IPv6 хаягийн дэд бүтцийн аюулгүй байдал” сэдэвт сургалтанд оролцлоо
ХХЗХ
620060 group photo ipv6 x800

Ази, номхон далайн интернетийн IP хаяг бүртгэлийн байгууллага (APNIC), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Интернет болон IPv6(Internet Protocol version 6) хаягийн дэд бүтцийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Тайландын Вант Улсын Нонтабури хотноо 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийт 15 орны яам агентлаг, зохицуулах байгууллага болон оператор компаниудын нийт 59 орчим төлөөлөгчид оролцож Монгол Улсаас тус хорооны ЗБХГ-ын мэргэжилтэн Т.Батболд уг сургалтанд оролцов.

Семинарын сургагчаар Доктор Филип Смит, Факрул Алам (APNIC), Клий Айкэн (APNIC), Ашиш Нараян (ITU) нар оролцож зохион байгуулсан. “APNIC”-с гаргасан статистикаас харахад  Google хайлтын системийн хэрэглэгчийн 18% нь IPv6 хаягийг хэрэглэж байгаа ба сүүлийн 12 сарын хугацаанд 60%-р өссөн байна. Ази, номхон далайн бүсийн орнуудаас IPv6 хаягийн хэрэглээгээр Энэтхэг 26.20%, Япон 23.18%, Малайз 16.33% болон Австрали 15.12%-тай тэргүүлж байна.

   IPv6 хаяг нь 128 bits-ийн урттай ба энэ нь  3.4*1038 тооны IP хаяг боломжтой гэсэн үг юм. Дэлхийн хүн амтай харьцуулахад 1 хүнд 4.6*1028 IP хаяг оногдож байгаа бөгөөд олон улс орон IPv6 хаяг-руу хийх шилжилтийг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улс нь IPv6 хаягийг хэрэглэж эхлээгүй байгаа ба цаашид Зүйлсийн интернет, M2M зэрэг дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд зайлшгүй IPv6 хаяг-руу шилжих шаардлагатай юм. Иймээс IPv6 хаяг-руу хийх шилжилтийн технологийг сонгох, төлөвлөгөөг гаргахад салбарын оператор компаниуд болон бодлого, зохицуулалтын байгууллагууд нь хамтарч ажиллах шаардлагатай байна.

Уг семинараар дараах асуудлуудыг танилцуулсан. Үүнд: 

  1. Интернет болон IPv6-д шилжихэд бодлого зохицуулалтын байгууллагын гүйцэтгэх үүрэг болон зохицуулалтын баримтлах чиглэл;
  2. Интернетийн дэд бүтцийн аюулгүй байдал болон IPv4 ба IPv6 –ын ялгаатай болон ижил төстэй талууд, шилжилтийн үед интернетийн сүлжээг хэрхэн зохион байгуулах;
  3. Интернет болон IPv6 сүлжээний дэд бүтцийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын техникийн зохион байгуулалт;
  4. Мобайл сүлжээ (3G болон 4G)-д IPv6 протоколыг нэвтрүүлэх технологийн талаар;
  5. Мобайл сүлжээ (3G болон 4G)-д IPv6 протоколыг нэвтрүүлэх үеийн сүлжээний зохион байгуулалт болон хэрэглэгчийн хүртэх үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар бусад орны үүрэн операторын туршлагаас танилцууллаа. 
Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/22
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26