ОУЦХБ-ын “Ази номхон далайн давтамж менежментийн гуравдугаар чуулган, Утасгүй холбооны бүсийн сургалт”-д оролцлоо
ХХЗХ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ОУЦХБ) Ази номхон далайн бүсийн 3 дахь удаагийн чуулганыг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд нийт 30 орны 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тус хорооноос РДЗХГ дарга З.Амгалан оролцов. 

Чуулганд нийт 40 илтгэгч өөрийн орны туршлага, технологийн шинэ хандлага, радио давтамжийн удирдлага, 5G, тоон радио телевизийн талаар танилцуулга хийж туршлага, мэдлэгээ солилцлов. Мөн чуулганд Монгол улсын радио давтамжийн зохицуулалт, тоон радио, телевизийн нэвтрэлт, хөдөлгөөнт холбооны 4G технологийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийгдэж, төлөөлөгчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв. Тус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • 2G, 3G сүлжээний хүрээг 4G сүлжээрүү шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэж буй бусад орны туршлага, 4G-д ашиглаж буй радио давтамжийн зурвасууд, 700 МГц, 1800 МГц-ийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, LTE carrier Aggregation ба Давтамжыг хамтран ашиглах технологийн талаарх танилцуулаa. Энэ танилцуулгаар өргөн зурвасын өндөр хурдны сүлжээний bottleneck-ийн асуудлыг хот болон орон нутагт хэрхэн амжилттай шийдвэрлэх талаар;
  • LTE ба 4G технологиор дараа үеийн гамшгийн үеийн сүлжээ зохион байгуулах (PPDR) шаардлага;
  • Утасгүй өргөн зурвасын суурин интернетийн сүлжээг улсын хэмжээнд нэвтрүүлэх боломж болон хүндрэлтэй асуудлууд;
  • Радио давтамжийн зөвшөөрлийн нөхцөл ба төлбөр тогтоох тэргүүн туршлагын талаар;
  • 5G-ийн давтамжын тухай;
  • Ирээдүйн ухаалаг хотын хөгжил;  

Ухаалаг хотод ашиглагдах IoT, М2М болон ухаалаг хотын дэд бүтцэд радио давтамжийн хуваарилалт болон зохицуулалт нь яаж нийцэх вэ, ямар давтамжийг энэ хөгжилд зориулах вэ, ирээдүйн ухаалаг хотод зориулсан радио давтамжийг зөвшөөрөлгүй байлгах ямар боломж байна вэ зэрэг асуудлуудын талаар санал солилцож цаашид судалгааг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Тоон өргөн нэвтрүүлэг, радио давтамжийн мастер төлөвлөгөө, хил орчмын радио давтамжийн зохицуулалтын талаар болон бусад хэлэлцсэн асуудлуудын талаар бусад орон туршлагаасаа хуваалцан хүндрэлтэй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн мөн цаашид авах арга хэмжээ, санал бодлуудаа солилцон хамтдаа ярилцаж мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/22
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26