Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт
ХХЗХ
  1. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН ХҮСНЭГТ ОУЦХБ-ын дээд хэмжээний уулзалт болох Дэлхийн Радио Холбооны Их Хурлаар (ДРИХ) олон улсын радиогийн дүрэмд өөрчлөлт оруулдаг. Олон улсын радиогийн дүрэмд хийгдсэн өөрчлөлтийг үндэслэж үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын хүснэгтийг шинэчлэн баталдаг.
  • Анх 1999 оны 11 дүгээр 29 өдрийн 3003 тоот тушаалаар “Монгол Улсын үндэсний радио давтамжийн хүснэгт”-ийг баталсан. Энэхүү хүснэгтээр радио давтамжийн 9 кГц-200 ГГц зурвасын хуваарилалтын хүснэгтийг батлан мөрдсөн.
  • Хоёрдахь хувилбар ДРИХ03-ын шийдвэрийг үндэслэж Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 6 дугаар сарын 05 өдрийн 123 тоот тушаалаар баталсан бөгөөд хүснэгтийн загвар өөрчлөгдөөгүй.
  • ДРИХ-12 шийдвэрийг үндэслэн Мэдээллийн Технологи Шуудан Харилцааны Газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 04 өдрийн 27 тоот тушаалаар “Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлт” баримт бичгийг баталсан бөгөөд радио давтамжийн 8.3 кГц-275 ГГц зурвасыг хамарсан.
  • 2015 онд хуралдсан дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ15) шийдвэрүүд, олон улсын радиогийн дүрэмд үндэслэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан.

Монгол Улсын Үндэсний Радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үзэх

Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваалалтын зураг нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаарын хавсралтаар батлагдсан хуваарилалтын хүснэгтийг нэгтгэсэн зураглал бөгөөд олон нийтэд ашиглахад хялбаршуулах зорилготой.

Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын зураг үзэх

  1. РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫГ АШИГЛАХ, ТӨЛӨВЛӨХ, ХУВААРИЛАХ ЖУРАМ

Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг хийхдээ радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, радио давтамжийн нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, шудрага хуваарилах үндсэн зарчмыг баримтладаг. Энэхүү журам нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/58 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах журам”-ыг үзэх

  1. РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ  

Радио давтамжийг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй оновчтой хуваарилахыг тул Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглагч байгууллага болон иргэдийн радио давтамжийн ашиглалт, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг бүртгэх, бүртгэлийн нэгдсэн мэдээллийг хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах, мэдээлэх шаардлага тулгардаг. Энэхүү харилцааг зохицуулах зорилгоор ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн/58 дугаар тушаалыг нэгдүгээр хавсралтаар уг журмыг баталсан байна.

Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-ыг үзэх

Радио давтамжийн хуваарилалтын дунд хугацааны төлөвлөлт 2018-2023 он

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/09/14
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
06.23
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /ISO/IEC 38500:2015/
ISO/IEC 38500:2015 Information technology - Governance of IT for the organization
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 5843:2008/
MNS 5843:2008 Хамгаалалтын дохиоллын тоног төхөөрөмжийн техникийн үндсэн үзүүлэлт. Угсралт суурилуулалт, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
06.22