Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ
5e9ce2 1de8ba tender x800 x800

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Цахим ХХЗХ нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, системийн шинэчлэл хийх” зорилгоор зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь одоо ажиллаж байгаа иргэд хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг хялбаршуулах, иргэн өргөдлөө цахим гарын үсгийн тусламжтай илгээх, цахим хэлбэрт оруулан, боловсронгуй болгох хуулийн дагуу олгогдсон эрх үүргээ гүйцэтгэх, механик хийгддэг ажлууд болон үйл ажиллагааг цахимжуулсанаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ил тод болгох, хяналтын системийг бий болгох, удирдлагын зүгээс шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, хэрэглэгчдэд нийцүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийж, боловсронгуй болгоход оршино.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Ижил төстэй ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл.

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05 дугаар сарын 8-наас 05 дугаар сарын 17-ний өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

     ХАЯГ:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/05/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна
10.17
“ITU World Telecom 2017” зөвлөгөөнд оролцлоо
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “ITU Telecom World 2017” зөвлөгөөний арга хэмжээ нь БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн, ярилцлага, чуулган, үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолын ажиллагаатай болж өнгөрлөө.
10.16
2017 оны 2 дугаар улирал
2017 оны 2 дугаар улирал
10.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
10.11
“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав
“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав
10.09
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-8 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-8 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
10.04
Мониторингийн 2017 оны 7,8 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 7,8 дугаар сарын тайлан
10.04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 6 асуудлыг авч хэлэлцсэн ба хорооны 6 тогтоолыг баталж шийдвэрлэн, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэлийг өгөв.
10.03
Стандартын сургалт зохион байгуулагдлаа
Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 2016-2017 онд батлагдсан дараах стандартуудын сургалт 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус хороон дээр амжилттай болж өнгөрлөө.
09.29
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 дугаар улирал/
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 дугаар улирал/
09.28