ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-уудын телевиз, сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2016 оны 04-р улирал, 2017 оны 1-р улирлын хэмжилт, тохируулгын дүн мэдээ
ХХЗХ

Дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандартыг санхүүжүүлэн шинэчлэн боловсруулж Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2016.04.28-ны өдрийн хуралдааны 14 тоот тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү стандартад тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон. Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын  талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн  бөгөөд телевиз суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

            Хэмжилт, тохиргоог телевиз, сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-уудын хүлээн авах талд хэмжсэн. Үүнд:                                                                                            

 Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн сигнал нь 75 хувийн color bar

           - Дууны сигнал нь 1000Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFs хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

-18 dBFS түвшин нь индикаторын заалтад 0 dBu гаралтын түвшинтэй тохирно.

(dBu: dB нь 0.775 вольт хүчдэлийг тулгуур болгосон)

(dBFs: нийт хуваарийг децибелээр илэрхийлсэн (full scale)

Тоон дохионы (SDI embedded audio signal) гаралтын түвшинг Европын өргөн нэвтрүүлгийн холбооны /European Broadcasting Union/ EBU R68 стандартад зааснаар -18dBFS байхаар тохируулга хийгдсэн.

Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Графикийг дэлгэц дүүрэн харах

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/05/05
Мэдээ мэдээлэл
Сонгон шалгаруулалтын урилга
Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
06.16
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.16
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан)-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. /Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Завхан аймаг, Өвөрхангай аймаг/
06.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.07
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
06.06
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны хувьд 3 нэр дэвшигч байгаа учраас хоногт гарах сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 45 минутаас хэтрэхгүй байх зарчмыг баримтлахыг анхаарна уу.
06.06
Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа.
Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, тохирлын үнэлгээ, эрчим хүч, хими, авто тээвэр, барилга, сав баглаа боодол, хүнс, хүнсний шинжилгээний зэрэг чиглэлээр боловсруулж, Стандартчиллын Техникийн 11 салбар хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан болон шинэчилсэн нэр бүхий 28 стандартуудын төслийг хэлэлцэн 26 Үндэсний стандартаар баталсан болно.
06.05
"Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, ГБХЗХГ, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулсан гар зураг болон эссе бичлэг, Дэлхийн шуудан холбооноос зарласан Олон улсын захидал бичлэгийн уралдаанд шалгаран байр эзэлсэн сурагчид болон сургуулиудад шагналыг нь 2017 оны 06 сарын 01 өдөр гардуулан өглөө.
06.03
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “МАЗААЛАЙ” хиймэл дагуулыг бүртгэлээ
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “мазаалай” хиймэл дагуулыг бүртгэлээ
06.02
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
05.31