Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 04 дүгээр сарын 14-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд суурин хяналт хийснээс 5 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 26 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

Давтамж    / МГц / Эзэмшигч Давтамжийн хазайлт Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.8 ИКОД ХХК Хэвийн 540/FM 172
2 89.7 ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ ТББ Хэвийн 589 /FM 210
3 90.5 УЛААНБААТАР ТЕЛЕВИЗ ХХК Хэвийн 560/FM 191
4 91.1 НЬЮС АЖЕНСИ ХХК Хэвийн 507 /FM 165
5 91.7 ХЭМНЭЛТ ДОЛГИОН ХХК Хэвийн 491/FM160
6 95.1 ШҮХЭР ТББ Хэвийн 408/FM138
7 95.7 "ХҮҮХЭД, ИРЭЭДҮЙ, СОЁЛ, БОЛОВСРОЛ САН" ТББ Хэвийн 356/FM121
8 96.3 "АВТО РАДИО ФМ 96.3 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ" ТББ Хэвийн 294/FM102
9 96.9 ЭХ ЭЛГЭН НУТАГ ХХК Хэвийн 396/FM133
10 97.5 ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ШАШНЫ БАЙГУУЛЛАГА Хэвийн 291/FM101
11 98.1 РАДИОКОМ МОНГОЛ ХХК Хэвийн 148/FM57
12 98.5 МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ТББ Хэвийн 160/FM61
13 98.9 МОНГОЛИАН МЬЮЗИК МЕДИА ХХК Хэвийн 146/FM55
14 99.7 БИЛЭГТ ДӨЛГӨӨН ХХК Хэвийн 268/FM93
15 100.1 РФ ХХК Хэвийн 051/FM37
16 100.5 НС ХОЛБОО ХХК Хэвийн 039/FM14
17 100.9 РАДИО ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭ УТҮГАЗАР Хэвийн 005/FM01
18 102.1 ЭМ ЭС ЖИ ЭМ ХХК Хэвийн 555/FM 186
19 102.5 БАДРУУН ХХК Хэвийн 008/FM02
20 103.1 РАДИО ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭ УТҮГАЗАР Хэвийн 005/FM01
21 103.6 МЕДИА ХОЛДИНГ ХХК Хэвийн 025/FM07
22 104.5 САЛХИ ЭНТЕРТЭЙНМЭНТ ХХК Хэвийн 023/FM06
23 105.5 ЧУГУ ХХК Хэвийн 022/FM05
24 106.0 РАДИО ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭ УТҮГАЗАР Хэвийн 005/FM01
25 106.6 СТАНДАРТ ВИ ОҮ ЭЙ ХХК Хэвийн 011/FM03
26 107.0 И ЗЭТ ЭФ ЭМ ХХК Хэвийн 035/FM13
MNS 4909:2000 стандартын шаардлага хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
Давтамж    / МГц / Эзэмшигч Давтамжийн хазайлт Тусгай зөвшөөрлийн дугаар
1 92.1 СМАРТ КОММУНИКЭЙШН ХХК Стандарт хэмжээнээс их 508 /FM166
2 99.3 НЬЮМЕДИА ХХК Стандарт хэмжээнээс их 147/FM56
3 101.7 АГГРЕГАТОР ХХК Стандарт хэмжээнээс их 061/FM39
4 104.0 ВИ ӨҮ ЭМ ХХК Стандарт хэмжээнээс их 253/FM73
5 107.5 БИЛЭГ САНАА ХХК Стандарт хэмжээнээс их 017/FM04

Түүнчлэн MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн “Смарт Коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио 92.1 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжид тохиргоо хийх шаардлагатай байна.

Тайлант хугацаанд хийгдсэн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны төвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвийн  30 42 58 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/02/07
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
04.18
Шуудангийн бүртгэл хяналтын програмын ээлжит сургалтыг зохион байгууллаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгжүүдэд шуудангийн бүртгэл хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн операторын сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
04.16
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 2017 оны тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүн, мэдээлэл
Өнөөдрийн байдлаар улс хоорондын шуудангийн үйлчилгээний (илгээлтийн) 41, буухиа шуудангийн үйлчилгээний 7, шуудангийн үндсэн үйлчилгээний 6, захиалгат хүргэлт, үйлчилгээний 4, улс хоорондын логистикийн үйлчилгээний 2, нийт 60 тусгай зөвшөөрлийг 52 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ.
04.16
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл
ХХЗХ-ны даргын А/48 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шуудангийн Зохицуулалтын Газар, Зах зээл үнэ тариф, судалгааны газраас хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 39 аж ахуйн нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 24 аж ахуйн нэгжид 2018 оны 03 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд ажлын байран дээрх шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
04.16
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2017 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.03
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
Медиа зар сурталчилгааны зах зээлийн 2017 оны төлөв байдал
03.29
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
03.28
Хэлэлцүүлэг явагдаж байна. Та саналаа өгнө үү
Хэлэлцүүлэг зохион байгуулах
03.27
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
03.23