Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 6 ФМ радио давтамжийн хазайлттай  /Deviation/, 26 ФМ радио хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

- ФМ 89.7, ФМ 90.5, ФМ 91.1, ФМ 91.7, ФМ  95.1, ФМ  95.7, ФМ 96.3, ФМ 96.9, ФМ 97.5, ФМ 98.1 ;

- ФМ 98.5, ФМ 98.9, ФМ 99.7, ФМ 100.1, ФМ 100.9, ФМ 101.7, ФМ 102.1, ФМ 102.5, ФМ 103.1 ;

- ФМ 103.6, ФМ 104.5, ФМ 105.5, ФМ 106.0, ФМ 106.6, ФМ 107.0, ФМ 107.5.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. “Икод” ХХК-ийн Мэдээллийн радио ФМ 88.8;
  2. “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1;
  3. “Скай медиа групп” ХХК-ийн Үндэсний радио ФМ 92.5;
  4. “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;
  5. “НС Холбоо” ХХК-ийн Миний Монгол радио ФМ 100.5;
  6.  “Ви Өү Эм” ХХК-ийн Монголын дуу хоолой радио ФМ 104.0;

Хяналтанд хамрагдсан 32 ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зурвас ашиглалт /OBW-xdB/ болон төвийн давтамжийн шилжилт /Tolerance or Offset/-ийн  хувьд бүх радио станцууд хэвийн ажиллаж байна.

Тайлант хугацаанд хийгдсэн 48076 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны  Радио давтамж, зохицуулалт хяналтын газар, Радио долгион хяналтын төвийн  30 42 57 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/01/11
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
06.30
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
06.28