Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ
46beae meeting x800

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уг хорооны хуралдаанаар нийтдээ 5 асуудлыг авч хэлэлцэж, хэлэлсэн асуудлаар хорооны хуралдааны 1 тогтоол, хуралдааны 3 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн болно.  

Тус хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн танилцуулсан Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан байгууллагын 2016 оны Бизнес төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ, заалтуудын биелэлтийн тайлан, холбогдох санхүү төсвийн гүйцэтгэлийг авч хэлэлцэв. Хорооны хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тэмдэглэлээр, “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлийн тайланд гишүүдийн саналыг тусган Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-т хүргүүлж тайлагнахаар тогтов.

Хорооны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны “ХХЗХ-ны 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, хорооны төсвийн төслийн талаар авах  арга хэмжээний тухай” тэмдэглэлийг хэлэлцэн гаргалаа. Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан Хорооны 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний төсөл, төсвийн төслийн талаар танилцуулгыг хуралдаанаар авч хэлэлцээд, хорооны гишүүдийн гаргасан саналыг тусган “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон холбогдох төсвийг Хорооны Даргын тушаалаар тус тус батлахаар шийдвэрлэсэн.  Түүнчлэн “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон 2017 оны төсвийг Төсвийн ерөнхийлөн захирагч /Ерөнхий сайд/-тай 2017 онд байгуулах “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд нэгтгэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу ЗГХЭГ, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт баталгаажуулахаар тус тус хүргүүлэхээр болов. Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, бүтцийн нэгж бүрээр төлөвлөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны дарга-д үүрэг болголоо.  

Хуралдаанаар  Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт болон “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг авч хэлэлцээд, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд: Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалтын хүсэлтийг тус хороонд ирүүлээгүй 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хорооны хуралдааны 19 дүгээр тэмдэглэлийн Хавсралт-1-д заасан Бизнес мэдээллийн суваг ХХК (Суваг: Бизнес ТВ-Нийгэм, эдийн засаг), Майнд вайд ХХК (Өргөө ТВ-Барилга, хот тохижилт, төлөвлөлт), Масс Коммуникейшн Групп ХХК (MMC-Хөгжим), Юу Би Медиа групп ХХК (BNB суваг-Нийгэм, эдийн засаг), Хүннү Медиа ХХК (Хүннү ТВ-Байгаль экологи, аялал жуулчлал), Атилла групп ХХК (ZTV-Цэнгээнт), Ягаан сувд ХХК (PP channel-Танин мэдэхүй) зэрэг 7 хуулийн этгээдийн Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8.1, 8.12, 12.7-г тус тус үндэслэн дуусгавар болгох; шалгалтын үр дүнгээр хуралдааны тэмдэглэлийн Хавсралт-2-д заасан нэр бүхий 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэхээр тус хорооны хуралдааны тогтоолын хавсралтад оруулж шийдвэрлэх; шалгалтын үр дүнгээр Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл бүхий Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК (805/B/CH63), Дөрөв Кэй Мүүв ХХК (788/B/CH46)-д 2017 оны 2 дугаар улиралд багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгөх нь зүйтэй гэж үзэв. Тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т  тус тус даалгаж, холбогдох мэдэгдэл, албан шаардлагыг албан тоотоор хүргүүлэхийг үүрэг болголоо.

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай”  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 12 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3,  Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/01/11
Мэдээ мэдээлэл
Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа
Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа
05.26
БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн (Institute of information and technology promotion-IITP) Ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг 2017оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хорооны дарга С.Адъяасүрэн хүлээн авч уулзлаа.
05.24
Шуудангийн нэгдсэн код "Бүсчлэлийн код"
Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй 5 оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг; гэж заасан байдаг
05.23
Радио давтамжийн зохицуулалтын тухай
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот тогтоолоор батлагдсан “Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт” баримт бичгийн хүрээнд 2017 онд 9 болон 10-р тогтоолыг тус тус батлалаа.
05.23
Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн төв, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Хэрлэн, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өлзийт, Мөрөн, Баянмөнх, Дархан сумууд болон Бор-өндөр тосгонд хэмжилт шалгалтын ажлын тайлан
Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн төв, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Хэрлэн, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өлзийт, Мөрөн, Баянмөнх, Дархан сумууд болон Бор-өндөр тосгонд хэмжилт шалгалтын ажлын тайлан
05.22
Сүлжээний улсын VII олимпиад, сүлжээний инженерийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2015 оноос сүлжээний инженерүүдийн дунд зохион байгуулагдаж эхэлсэн “Сүлжээний инженерийн Улсын III Тэмцээн”-ийг 2017оны 4-р сарын 29-нөөс 5-р сарын 6-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа
05.22
Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.
05.19
ОУЦХБ-ын “Ази номхон далайн давтамж менежментийн гуравдугаар чуулган, Утасгүй холбооны бүсийн сургалт”-д оролцлоо
Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ОУЦХБ) Ази номхон далайн бүсийн 3 дахь удаагийн чуулганыг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгууллаа.
05.19
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 сар/
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 сар/
05.12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалт
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалт
05.09