“Шуудангийн салбарын зохицуулалт- 2017” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
ХХЗХ

Харилцаа Холбооны зохицуулах  хорооноос  шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын хамтарсан “Шуудангийн салбарын зохицуулалт - 2017” уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 12-р сарын 09-ний өдөр тус хорооны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон шуудангийн үйлчилгээ эрхлэгч 40 орчим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

“Шуудангийн салбарын зохицуулалт-2017” уулзалт, хэлэлцүүлгээр “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем”-ын сайжруулалт, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт шалгалтын онцлог, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаа, тус санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний төлбөр зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан санал, шийдэлд үндэслэн зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хамтарч ажиллахаар боллоо.  

 
 
 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/16
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
06.30
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
06.28