“Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” сэдэвт олон улсын семинарт оролцлоо
ХХЗХ
0086d1   x800

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Иран Улсын Харилцаа холбооны зохицуулах яам хамтран зохион байгуулсан анхны удаагийн “Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” /Spectrum management and Economic aspects/ сэдэвт семинарт тус хорооны төлөөлөлүүд оролцлоо.

Уг семинарт 14 орны Мэдээлэл, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нийт 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус семинарыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Азийн бүсийг хариуцсан зохицуулагч ноён Аамир Риаз, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Спектр менежмент ба Өргөн нэвтрүүлгийн албаны дарга Истван Бозсоки нар удирдан зохион байгууллаа.

Энэхүү семинарт оролцсон орон бүхний төлөөлөгчид өөрийн улс орны тухай болон өөрийн орны Спектр менежментийн хандлага, тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зүгээс дараах чиглэлээр хөтөлбөр илтгэл хийгдсэн болно.

1.         Үндэсний давтамжийн төлөвлөлт болон гарах үр дүн (National Spectrum Management and Outcomes of RA-15, WRC-15 & CPM19-1)

2.         Давтамжийн хязгаарлагдмал нөөц болон эдийн засгийн хүчин зүйлс (Economic of Spectrum as Resource)

3.         Давтамжийн либералчлал болон эдийн засгийн хүчин зүйлсийг тооцох аргачлалууд, зах зээлийн механизм (Economic aspects of spectrum management Guidelines for SM assessment and NTFA SM Master Plans)

4.         Давтамжийг хуваарилах арга замууд (Efficient Awards and Efficient use of Spectrum)

5.         Давтамжийн хуваарилалт, дуудлага худалдаа зохион байгуулах загварчлал (Spectrum Access and Auctions)

6.         Давтамж борлуулах хоёр дахь зах зээлийн дүрэм журмууд (Setting up Rules for Secondary Markets in Spectrum Trading)

7.         Давтамжийн зурвасыг дахин хуваарилах тухай (Market methods in spectrum re-allocation)

8.         Давтамжийн үнэ цэнэ болон үнэлгээ (Guidelines for the Review of Spectrum Pricing Methodologies and the preparation of Spectrum Fees Schedules)

Мөн нийт оролцогчид хэлэлцүүлэг хийж зохиомол улсын туршлага, жишээ дээр шийдэл гарган тооцоолол хийв.

Энэхүү семинарын дэлгэрэнгүй хөтөлбөр болон илтгэлүүдийг дараах цахим хуудаснаас татаж авах боломжтой болно. http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2016/Dec-SM_Economics/home.aspx

Б.Ундармаа
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/14
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
01.16
Тоон өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээний хэмжилтийн тайлан
Тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилт хийв
01.16
Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний чанарын хэмжилтийн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд оргил ачааллын цагаар хийж гүйцэтгэлээ
01.16
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2.4 ГГЦ радио давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн дүн
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2400 МГц-2483.5 МГц радио давтамжийн зурваст аймгуудын төвөөр явуулын байдлаар хэмжилт шалгалт хийж радио давтамжийн ашиглалтын байдалд хяналт тавиж, хууль бус хэрэглээг илрүүлэх, арга хэмжээ авч, зөрчлийг арилгах зорилгоор Vistumbler.exe программ хангамж, GPS-ийн хамт ашиглав
01.16
Тендерийн урилга
Тендерийн урилга
01.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
01.11
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
01.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
01.09
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
01.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
01.06