Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2016 оны 11-р сарын 01-30-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 11 ФМ радио давтамжийн хазайлттай  /Deviation/, 1 ФМ радио зурвасын өргөн 300 кГц стандарт шаардлагаас хэтэрсэн, 21 ФМ радио хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

- ФМ 88.8, ФМ 89.7, ФМ 90.5, ФМ 91.1, ФМ  91.7, ФМ 95.1, ФМ 95.7, ФМ 96.3;

- ФМ 96.9, ФМ 97.5, ФМ 98.5, ФМ 98.9, ФМ 99.7, ФМ 100.1, ФМ 100.9;

-ФМ 103.1, ФМ 104.5, ФМ 105.5, ФМ 106.0, ФМ 106.6, ФМ 107.5;

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1;
  2. “Скай медиа групп” ХХК-ийн Үндэсний радио ФМ 92.5;
  3. “Радиоком Монгол” ХХК-ийн Формула радио ФМ 98.1;
  4. “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;
  5. “НС Холбоо” ХХК-ийн Миний Монгол радио ФМ 100.5;
  6. “Аггрегатор” ХХК-ийн Тэргүүлэгч радио ФМ 101.7;
  7. “Эм эс жи эм” ХХК-ийн Эм Жи Эл радио ФМ 102.1;
  8. “Бадруун” ХХК-ийн Улаанбаатар радио ФМ 102.5;
  9. “Медиа холдинг” ХХК-ийн Тэнгэрлэг радио ФМ 103.6;
  10. “Ви Өү Эм” ХХК-ийн Монголын дуу хоолой радио ФМ 104.0;
  11. “И Зэт Эф Эм” ХХК-ийн Смарт радио ФМ 107.0;

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;

Тайлант хугацаанд хийгдсэн 29401 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд стандартад нийцээгүй дээрх ФМ радио станцууд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны  Радио давтамж, зохицуулалт хяналтын газар, Радио долгион хяналтын төвийн  30 42 57 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/13
Мэдээ мэдээлэл
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
04.25
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг Жи-Мобайл ХХК 10 жилийн ойн мэнд хүргье.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Жи-Мобайл ХХК 10-н нас хүрлээ.
04.25
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
04.25
Шуудангийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа
Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн иргэдээс шуудангийн үйлчилгээний хүртээмж, чанар, сэтгэл ханамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор дараах судалгааг авч эхлээд байна
04.24
Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа
2017оны 4-р сарын 14-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Хэнтий, Архангай, Орхон, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Баянөлгий, Ховд, Дорноговь, Завхан аймгийн нийт 10н орон нутгийн төлөөлөгч нартаа зориулан сургалт семинарыг зохион байгууллаа.
04.20
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 04 дүгээр сарын 01-14-ний өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна
04.18
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, төрийн байгууллага хоорондын цахим мэдээлэл солилцооны системийг бий болгох зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
04.18
Орон нутгийн телевизүүдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа
2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 21-н аймгийн телевиз, радиогийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулалаа.
04.17
Радио долгион хяналтын төвийн 2017 оны 1-р улиралд гүйцэтгэсэн хяналт, шалгалтын товч мэдээ
Радио долгион хяналтын төвийн ХХЗХорооны даргын тушаалаар 2017 оны 1-р улиралд гүйцэтгэсэн хяналт, шалгалтын товч мэдээ
04.17
Радио долгион хяналтын төвийн 2016 оны хяналт, шалгалтын тайлан
Радио долгион хяналтын төвийн 2016 оны хяналт, шалгалтын тайлан
04.17