“Дэлхийн цахилгаан холбоо “ICT үзүүлэлт” 14 дэх удаагийн симпозиумд оролцлоо
ХХЗХ
4aa1b5 zurag 2  x800

Бүгд Найрамдах Ботсвана Улсын нийслэл Габороне хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-D) болон Бүгд Найрамдах Ботсван Улсын Харилцаа холбооны зохицуулах агентлаг (BOCRA) хамтран зохион байгуулсан 14 дэх удаагийн “World Telecommunication/ICT Indicators Symposium”-нд тус хорооны төлөөлөлүүд оролцоод ирлээ.

Уг арга хэмжээнд 59 оны орны Мэдээлэл, харилцаа холбооны яамны сайд нар, газар агентлаг, олон улсын байгууллагуудын захирлууд болон эрдэм шинжилгээ, судалгаа хийж буй судлаачид, мэргэжилтнүүд, түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлогын болон зохицуулах байгууллагуудын 400 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Ботсвана Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Дэлхийн цахилгаан холбоо,мэдээлэл, харилцаа холбооны технологийн үзүүлэлтүүд” чуулга уулзалтыг тус улсын Зам тээвэр, харилцаа холбооны сайд, ноён Onkokame Kitso Mokaila болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны дарга, ноён Brahima Sanou, Ботсвана Улсын Харилцаа холбооны зохицуулах агентлагийн дарга, ноён Thari G.Pheko нар нээж үг хэлсэн.

Түүнчлэн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Houlin Zhao мэндчилгээ дэвшүүлж, уг арга хэмжээнд амжилт хүссэн. Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээнд: “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь Мэдээлэл, харилцаа холбооны статистик тайланг нэгтгэн боловсруулж тайлагнах, түүнд суурилсан хөгжлийн чиг хандлагыг бодлого боловсруулагчид болон зохицуулагчдад тодорхойлж өгөх, асар хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг ард түмэн, олон нийтэд харуулах, хүрээмжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг дэмжих”  талаар онцлон дурдсан.

Харин Ботсвана Улсын Зам тээвэр, харилцаа холбооны сайд, ноён Onkokame Kitso Mokaila хэлсэн үгэндээ: “Ботсван Улсын хөгжлийн хөтөлбөрт Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилийг ашиглах талаар тусгаж өгсөн бөгөөд үр дүн амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтаа төлөвлөж, зарцуулж байна. Ботсвана Улсын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн хэрэглээ боловч хөгжлийн чухал гарц юм” гэж онцолж хэлсэн.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны дарга, ноён Brahima Sanou хэлсэн үгэндээ "Дэлхийн улс орнууд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилтэд шинэчлэлийг ашиглан илүү либералчлагдсан, өрсөлдөх чадвартай Мэдээлэл, харилцаа холбооны зах зээлийн үр өгөөжийг хүртэх ёстой”-г онцоллоо.  

Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Ботсван Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэл, харилцаа холбооны технологийн үзүүлэлтүүд” чуулга уулзалтаар Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (ICT Development Index - IDI)-ийг 175 улс орны үзүүлэлтүүдийг харьцуулан 2016 оны байдлаар шинэчлэн зарласан. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийн үзүүлэлтийн гранпри шагналыг БНСУ хүртсэн бөгөөд тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс нь 8.84 гэж тодорхойлогдож, сүүлийн 2 жилийн хугацаанд тэргүүлсээр байна.

Харин Монгол Улсын хувьд уг хөгжлийн индекс нь 4.95 буюу 175 улс орнуудаас 90 дүгээр байр эзэлж 2015 оны жилийн эцсийн үзүүлэлтээс 3 байраар буюу хөгжлийн индекс 0.41 пунктээр нэмэгдэж урагшилсан байна. Түүнчлэн Монгол Улсын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ бүс нутгийнхаа хэмжээнд 34 улс орнуудаас 14 дүгээр байрт жагсаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг үндсэн 3 бүлэг, 11 үзүүлэлтээр тодорхойлдог байна. Үүнд:

  1. Access sub-index
  • 100 хэрэглэгчдэд ногдох суурин телефон цэгийн тоо;
  • 100 хэрэглэгчдэд ногдох үүрэн телефон цэгийн тоо;
  • 1 хэрэглэгчид ногдох гадаад интернетийн урсгал (bit/s);
  • компьютертэй өрхийн тоо (хувиар);
  • интернетэд холбогдсон өрх (хувиар);
  1. Use sub-index
  • Интернет ашиглаж буй хүний тоо (хувиар);
  • 100 өрхөд ногдох суурин интернет хэрэглэгчийн тоо;
  • 100 хүнд ногдох хөдөлгөөнт интернет хэрэглэгчийн тоо;
  1. Skills sub-index
  • Суралцах дундаж хугацаа (жилээр);
  • Бүрэн дунд боловсрол (хувиар);
  • Дээд боловсролын (хувиар);

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тодорхойлдог Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг улс орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийг тодорхойлох хамгийн оновчтой, шударга арга хэмжээ хэмээн улс орнуудын Засгийн газар, НҮБ-ын агентлагууд, аж үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрдөг байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг тодорхойлж буй дээрх 3 бүлэг 11 шалгуур үзүүлэлтүдийг дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд тодорхойлж гаргаснаар улс орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн замд ахиц, дэвшил хэрхэн гарч байгаа харьцуулан харах, дүгнэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл улс орнуудын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хандах хандлагаа дээшлүүлэх, үйлчилгээний нэвтрэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн боловсролын түвшинг сайжруулах зэрэг үндсэн үзүүлэлтүүдийн хүрээнд дүн шинжилгээ хийж хөгжлийн индексийг тодорхойлдог.

Чуулга уулзалтын үеэр улс орнуудын сайд нарын түвшингийн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд уулзлатаар Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдэж байгааг онцлоод Мэдээлэл, харилцаа холбооны салбарын чиг үүргийг Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэвтрэлт; нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, өөрчлөлт; гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр тодорхойлж ярилцсан.

Симпозиум зохион байгуулагдсаны үр дүнд гаргасан зөвлөмжийг дараах байдлаар товч тодорхойлов. Үүнд:

  1. Нийгмийн тогтвортой хөгжил, илүү амар амгалан, баян чинээлэг ерөнцийг ​​бий  болгох зорилтын хүрээнд “Тогтвортой хөгжлийн бодлого-2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  2. Улс орнууд нь байгалийн гамшигт өртөмтгий бүс нутаг болон хөдөө орон нутагт амьдарч байгаа бичиг үсэггүй хүмүүст Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, нэвтрэлтийг тэлэх;
  3. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний нэвтрэлт хүн амын янз бүрийн бүлгийг бүрэн хангаж байгаа эсэх, үүсч буй бэрхшээлийг тодорхойлох;
  4. Симпозиумоос улс орнуудын Засгийн газар, агентлагуудын ашиглах Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик тайлангийн чанар, түүнийг боловсруулах чадавхийг бий болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
  5. Симпозиумын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээллийн боловсруулалтыг сайжруулахтай холбоотой асуудал, чанар, мэдээлэл цуглуулах боломж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, талуудын хооронд зохицуулалт хийх, мэдээлэл түгээх, солилцох, дүн шинжилгээ хийх, ашиглах процессийг хөндсөн;
  6. Мэдээлэл, харилцаа холбооны статистик мэдээллийг дундын санд шилжүүлэх, үндэсний статистикийн байгууллагатай Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй өрхийн тоо баримт цуглуулахад хамтын ажиллага, ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2009 оноос хойш жил бүр эмхтгэн нийтлэж байгаа Мэдээлэлжсэн нийгмийн тайлан, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (IDI)-ийг тодорхойлсон тайлан 2016 оны байдлаар хэвлэгдэж гарсан. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (IDI) 2016 оны тайланд дэлхий 175 улс орны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн түвшин, IDI үр дүнг үнэлэх аргачлал болон IDI дээд хэсэгт эрэмбэлэгдсэн улс орнуудын хөгжил дэвшлийн харьцуулалт, IDI үр дүнгийн чиг хандлага, дүн шинжилгээ багтсан болно. Тайлангаар улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Мэдээлэл, харилцаа холбооны технологийн гүйцэтгэх үүргийг тодотгож, судалгааны шалгуур үзүүлэлт, түүний дотор шинээр тохиролцсон SDG үзүүлэлтийг танилцуулсан.  

Тайлан мэдээлэлтэй танилцахаар бол энд дарна уу.

Интернет дэх http://www.itu.int/pub/D-IND-ICTOI-2016 болон http://www.itu.int/en/ITU-D/Statistics/Documents/publications/misr2016/MISR2016-w4.pdf холбоост хандана уу.

Уг арга хэмжээний үед танилцуулагдсан тайлан, танилцуулга мэдээллийг доорх холбоосоор хандаж танилцна уу.

Чуулга уулзалтын төгсгөлд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2017 онд Тунис Улсын Засгийн газартай хамтран 15 дахь удаагийн “Дэлхийн цахилгаан холбоо,мэдээлэл, харилцаа холбооны технологийн үзүүлэлтүүд” чуулга уулзалтыг зохион байгуулахаар зарласан.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/02
Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ - 2019 ЭХЭЛЛЭЭ
Ээлжит Дэлхийн Радио Холбооны Их Хурал нь 2019 оны 10 сарын 27-11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдах бөгөөд ОУЦХБ-ын гишүүн 193 орны 3000 гаруй төлөөлөгч оролцоно.
10.23
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11