Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 31 радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах дараах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажлыг хийж гүйцэтгэхэд оршино. Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Мониторинг хийх  чиглэл:

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх 31 радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хяналт тавих зорилгоор эфирийн бичлэгийг нэгэн зэрэг, бүрэн хийж, хадгалах;
  • 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь нөхцөл шаардлага хангасан эсэх /18 мин/;
  • 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагт эзлэх дотоод бүтээлийн хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /50 хувиас доошгүй/;
  • 1 хоногийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх шууд болон хөтлөгчтэй нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /15 хувиас доошгүй/;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд гадаад болон дотоодын дууны эзлэх хувь хэмжээг тодорхойлох;
  • Хөтөлбөрийн бүтэц , түүнд цаг, үе үйл явдлын мэдээ, сурвалжлагын нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээг тодорхойлох, хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх хүүхэд боловсролын танин мэдэхүйн нэвтрүүлгийн хувь хэмжээ зэрэг бусад үзүүлэлтээр мониторинг хийх.

Хяналт, мониторингийн тайлан, зөрчлийн талаарх мэдээллийг тус хорооноос гаргасан ажлын даалгаврын дагуу өдөр, долоо хоног, сар тутмаар гаргаж тогтсон хугацаанд тус хороонд ирүүлнэ.

Тайлан мэдээ ирүүлэх хэлбэр:

  • Эфирийн өдөр бүрийн дэлгэрэнгүй протокол /06:00-00:00 цаг хүртэл/;
  • Арилжааны зар сурталчилгааны цацалтын хугацааг үндсэн эфирийн цаг тус бүрээр нь тусад нь гаргасан өдөр бүрийн  тайлан;
  • Хөтөлбөрийг гадаад болон дотоод бүтээл гэсэн үзүүлэлтээр хувааж, үндсэн эфирийн цагт эзлэх хувь хэмжээг 7 хоногоор нэгтгэн гаргасан тайлан зэрэг бусад үзүүлэлтээр гаргасан тайлан;
  • Үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор Захиалагчаас тусгайлан захиалсан ФМ, радиогийн хөтөлбөрийн тодорхой агуулгатай холбоотой тодорхой цагийн бичлэг.
  • Захиалагчаас тухай бүр хүргүүлсэн бичлэгт тайлан гаргах гм.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлохтой холбоотой ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар туршлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн хяналт мониторинг хийх, тайлан мэдээг даалгаврын дагуу гаргах техникийн нөхцөл боломж, хяналт мониторинг хийх зөвлөх үйлчилгээний аргачлалын талаарх тайлбар, танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017.03.16-2017.03.24ий 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 03 дугаар сарын 27-ны 10.00 цагаас өмнө өөрийн биеэр ирүүлнэ.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо

          Утас: 304257, 304258, 18001858       

Б.Ундармаа
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/03/16
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017”
“Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав.
09.22
Харилцаа холбооны зохицуулалтын талаарх сургалтад оролцлоо
Америкийн Нэгдсэн Улсын Цахилгаан холбооны Институт (USTTI)-иас Америкийн Нэгдсэн Улсын Харилцаа холбооны зохицуулах байгууллага (FCC), GSM ассосаци, Майкрософт компанитай хамтран харилцаа холбооны зохицуулалтын чиг хандлагын асуудлыг хөндсөн сургалтыг 2017.07.21-нээс 2017.08.04-ний хооронд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгууллаа.
09.22
“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д оролцлоо.
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Бүгд Найрамдах Энэтхэг Улсын (БНЭУ)-ын Цахилгаан холбооны зохицуулах байгууллага (Telecom Regulatory Authority of India-TRAI) хамтран Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр БНЭУ-ын Шинэ Дэли хотноо 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт” болон “Олон улсын зохицуулагчдын сургалт”-уудыг тус тус амжилттай зохион байгууллаа.
09.22
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар
Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг 2017 онд тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү ойг арга хэмжээг тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.
09.19
Жилийн тайлан 2016
Жилийн тайлан 2016
09.11
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2017 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дараа үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлийн дагуу тус хороо болон Статистикийн ерөнхий газартай хамтран баталсан маягтын дагуу тухайн жилийн статистик тайланг мэдээг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн тайлангаа тухайн оны 08 дугаар сарын 15-ны дотор тогтмол хугацаанд ирүүлэх үүрэгтэй байдаг. Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2017 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ ирүүлээгүй доорх нэр бүхий үйлчилгээ эрхлэгчид 2017 оны 09 сарын 15-ны дотор тус хорооны ЗЗҮТҮСГ-т статистик тайлан мэдээгээ ирүүлнэ үү.
09.08
"ICT EXPO 2017" Төсөөллөө бүтээцгээе.
"ICT EXPO 2017" Төсөөллөө бүтээцгээе.
09.08
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус хуралдаанаар нийт 5 асуудлын хэлэлцэн холбогдох асуудлаар 3 тогтоолыг батлав.
09.06
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 08-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 23 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна.
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, Ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол улсад айлчиллаа
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн газрын (the ITU Telecommunication Development Sector (ITU-D) дарга ноён Брахима Саноу болон тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн (The Regional Office for Asia and the Pacific) захирал ноён Иоане Коройвуки нар Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Монгол Улсад 2017 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
09.05