Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинар зохион байгуулав.
ХХЗХ
2bc400 radio day1 x800

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг  2017 оны 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус семинарын нээлтэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний  комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцож үг хэллээ. Семинарт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс нийт 30 орчим оролцогчид оролцлоо.

ЮНЕСКО-оос жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос энэхүү өдрийг Монгол улсад тэмдэглэж байхыг уриалсан чиглэл гаргасны дагуу 2017 оноос Монгол улсад тэмдэглэж эхэлсэнд тус хорооны зүгээс талархан дэмжиж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлыг дэмжин, энэ арга хэмжээг радиогийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах эхлэлийг тавьлаа.

Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрийн онцлог нь ЮНЕСКО-с гаргасан чиглэлийн дагуу радиогийн үйлчилгээ эрхлэгчид олон нийт, сонсогчдынхоо дуу хоолойг илүү сонсох, хөтөлбөрөө эргэн харж, сонсогчдынхоо санаа бодлыг тусгах, өөрийн редакц, хөтөлбөрийн бодлого эрүүл байгаа эсэхээ цэгнэж үзэхэд чиглэгдсэн байна.

Иймд “Радио бол Таны дуу хоолой” сэдэвт семинарын сэдэв, хэлэлцэх асуудлын хүрээнд радиогийн сэтгүүлзүй, радиогийн зохистой хөгжлийг дэмжих чиглэл бүхий сэдэв, агуулгуудыг түлхүү тусгах, энэ талаар хэлэлцэх үүднээс Глоб Интернэшнл ТББ, Монголын хэвлэл мэдээлийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио телевизийн Ёс зүйн хороог  урьж оролцуулсан бөгөөд дараах сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.

  • РАДИО БА СОНСОГЧ
  • ЭРХ ЗҮЙ БА РАДИО
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙ

Монгол улсад жил бүр Дэлхийн радиогийн өдрийг зохион байгуулдаг болсноор радиогийн үнэ цэнийг сурталчлан таниулах, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зохистой хөгжлийг дэмжих, тулгарч буй асуудал, хөгжлийн чиг хандлагаа жил бүр хэлэлцдэг байх таатай боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчид тус өдрийг  хөтөлбөртөө тусгаж сурталчлах талаар идэвх санаачлагатай ажилласаныг тэмдэглэх нь зүйтэй.

Ялангуяа Metro Lounge ФМ 91,7 Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх талаар санаачлага гаргаж 2017 оны 2-р сарын 11-ны өдөр Сонсогчидтойгоо уулзах нээлттэй хаалганы өдрийг өөрийн радиод зохион байгуулж, энэ арга хэмжээндээ Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг урьж оролцуулсан бөгөөд тус зөвлөл энэ нээлттэй хэлэлцүүлгийг Төв, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудад FM радиогоор  дахин дамжуулах ажлыг зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээг World Radio Day цахим хуудасны Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэсэн тухай Event list-д бүртгэсэн тухай мэдээллийг дараах линкээс танилцаж болно.

Цаашид энэхүү арга хэмжээнд орон нутгийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж, Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлын цар хүрээ улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна.

Илтгэл: Радио ба сонсогч, Эрх зүй ба радио: Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн Х. Наранжаргал

Холбогдох зургаас:

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/02/17
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
07.17
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
3-20 МГц давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн тайлан
06.30
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
06.28
Мониторингийн 2017 оны 3,4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2017 оны 3,4 дүгээр сарын тайлан
06.28
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Телевизийн өргөн нэвтрүүлгийн үзэгчдийн үзэлтийн судалгаа хийж, тайлан боловсруулах цогц тоног төхөөрөмж худалдан авах тендер
06.27
РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
06.27