Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ

 

            Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн эдгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС), Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС), Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам, зааврыг үндэс болгож “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ны нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд хэрэглэх зарчим, горимыг тогтоож өгөхөд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Зөвлөх нь тухайн чиглэлээр болон хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн, УСНББОУС, НББОУС, болон СТОУС -ын талаар мэдлэг бүхий хүний нөөцтэй болохоо танилцуулсан мэдээлэл ирүүлсэн байна.
  • Сүүлийн 2 жилд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулсан ажлын туршлагын талаар холбогдох мэдээлэл ирүүлсэн байна.
  • Харилцаа холбооны салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг талаар шинэлэг санал, зөвлөмж ирүүлэх.

 

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаварыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 02 дугаар сарын 09өөс 02 дугаар сарын 16-ны өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Мэдээлэл үйлчилгээний хэсэг.

Утас: 304357, 304258:

Факс: 327720.

Вэб хаяг: www.crc.gov.mn

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/02/09
Мэдээ мэдээлэл
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
03.28
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” семинарыг 2017 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулна
Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт семинарыг НҮБ-ийн Хүүхдийн сан болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран холбогдох байгууллага, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулах гэж байна.
03.23
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.22
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү
03.21
“Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт” сэдэвт уулзалт, семинар зохион байгуулагдана
“Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт” сэдэвт уулзалт, семинар зохион байгуулагдана
03.20
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар цахим хуудсанд нэмэгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар цахим хуудсанд нэмэгдлээ
03.17
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
03.16
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна. /Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна. /Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймаг/
03.10
”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан
”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан
03.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр болов.
03.06