Тендерийн урилга
ХХЗХ

Огноо : 2017.02.08

Тендер шалгаруулалтын дугаар: ЗУХАГ2017/06

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер, тоног төхөөрөмж  нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50’000 төгрөгөөр худалдан авна (Голомт банкны 1102626829 тоот данс). Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.                                                                                                                                      

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 09:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 09:30-д нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас:304257, 304258: Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn; info@crc.gov.mn

Харилцах албан тушаалтан:

 Мэргэжилтэн С.Дашбалбар

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/02/08
Мэдээ мэдээлэл
Мэндчилгээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон энэхүү салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ажилтнууд, шууданчид, холбоочид та бүхэндээ XVII жарны "Алтан унжлагат" хэмээх ГАЛ ТАХИА жилийн мэндийг дэвшүүлье.
02.25
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
02.23
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 8 ФМ радио давтамжийн хазайлттай, 1 ФМ радио эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 24 ФМ радио хэвийн ажиллаж байна.
02.22
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.
02.22
Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинар зохион байгуулав.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2017 оны 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
02.17
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
02.17
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
02.17
Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомтод хийсэн хэмжилт шалгалтын ажлын нэгдсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23 өдрийн А/16 тоот тушаалын дагуу Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн харилцан нөлөөллийн эх үүсвэрийг илрүүлэн тогтоох, хилийн бүсийн радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт хийх, холбогдох арга хэмжээг авах илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино
02.14
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
02.14
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.09