Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр зохион байгуулав. Тус хорооны хуралдаанаар хорооны хуралдааны дэг, үйл ажиллагааг сайжруулах;  хуралдааны 2016 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан; бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох;  тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газрууд, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга нараас боловсруулсан нийтдээ  6 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоол,  1 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Тус хуралдаанаар хорооны бүтэц, зохион байгуулалтыг 2016 оны 9 дүгээр сард шинэчлэн баталсантай холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д байгаа бүтцийн нэгжийн газар, хэлтсийн нэр өөрчлөгдсөн, холбогдох маягтыг шинэчлэх, хуралдааны шийдвэр гаргах процессын өөрчлөлтийг тусгах, хорооны нэр бүхий зарим гишүүдээс 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаас гарсан саналыг тус тус үндэслэн боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралтын хамт авч хэлэлцэв. Хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Түүнчлэн хорооны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа “Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга” албан тушаалыг шууд хорооны даргын шууд удирдлагад бие даан бий болгосон нь хорооны хуралдааны цагийн урамшуулалыг үндсэн цалинтай давхардуулан олгох боломжгүй нөхцөл үүссэн тул тус хуралдаанаар 2016 оны 44 тоот тогтоолын 1 дүгээр заалтын холбогдох хэсгийг хасч, хүчингүй болгох тухай хорооны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот тогтоолыг батлан шийдвэрлэсэн.

Хорооны 2015 оны 21 тоот тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтаар “Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”-г тус хороонд ажилласан жилээс хамаарч 3 шатлалтай байхаар тогтоосон юм.  Хуралдаанаар дээрх 3 шатлалыг 2 шатлалтай болгон өөрчлөх санал, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 03 тогтоолоор батлав.   

Тус хуралдаанаар “ХХЗХ-ны хуралдааны 2016 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилт, жилийн тайлан”-г Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандахаас нэгтгэн боловсруулж танилцуулав. Хэлэлцүүлсэн тайланд, хорооны дарга болон хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэл, хуралдааны дэгийн дагуу 2016 онд Хорооны ээлжит хуралдааныг нийтдээ 9 удаа, ээлжит бус хуралдааныг 1 удаа тус тус зохион байгуулж, төлөвлөгөөт болон цаг үеийн 83 асуудлыг авч хэлэлцэн хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэл гарган шийдвэрлэсэн.  ХХЗХ-ны 2016 оны хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио телевиз, шуудангийн зохицуулалтын чиглэл, Дараа үеийн үүрэн холбооны систем нэвтрүүлэх, дүрэм журам, нөхцөл шаардлага, харилцан холболтын орлого хуваах зарчим, зохицуулалтын үйлчилгээний хөлсний зохицуулалт, радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлтөнд  нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх, баталгаажуулалт, цаг үеийн шаардлагатай байсан зэрэг хэлэлцсэн асуудлаар нийтдээ 52 тогтоол, 19 тэмдэглэлийг  тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.  Уг асуудлыг хуралдаанаар хэлэлэцээд, “Хорооны хуралдааны 2016 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хорооны хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг гаргав. Уг тэмдэглэлээр хорооны хуралдаанаас 2016 онд баталсан боловч тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй тогтоол, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх талаар санал боловсруулах, хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарт; “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг хэрэгжүүлэх, хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх, хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас жил, жилийн эцсээр хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгож; тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг хорооны дарга-д даалгав.

Хөдөө орон нутаг болон алслагдсан сум суурин газарт шууданг хүргэх зардлын бүх нийтийн үйлчилгээний үүрэгтэй холбоотой хэсгийн алдагдлыг нөхөх зорилгоор зах зээлийн ашигтай хэсэг дэх шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг ХХЗХ нь тогтоодог. “Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.2 дах заалтыг үндэслэн Шуудангийн зохицуулалтын газраас боловсруулсан “БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” танилцуулга, тооцоо судалгаа, тогтоолын төслийг хуралдаанаар авч хэлэлцээд,  2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 04 дугаар тогтоолыг батлав. Уг тогтоолоор шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Шуудангийн үйлчилгээ эрхлэгч нь шуудангийн тухайн зах зээлийн ашигтай, зардал багатай хэсэгт үйлчилгээ үзүүлснээр үндсэн сүлжээний Улаанбаатар хотын ашгаас хөдөө орон нутгийн алдагдлыг нөхөж, хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээний үнэ тарифаа тогтоох, орлогоо төлөвлөхөд нөлөөлж байдаг. Иймээс шуудангийн үндсэн сүлжээний алдагдлын тодорхой хувиар БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох зарчмыг баримталсан байна. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 56 тоот тогтоолыг хүчингүй болгов.

Тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай”  2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 6 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, 12.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/02/07
Мэдээ мэдээлэл
Мэндчилгээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон энэхүү салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ажилтнууд, шууданчид, холбоочид та бүхэндээ XVII жарны "Алтан унжлагат" хэмээх ГАЛ ТАХИА жилийн мэндийг дэвшүүлье.
02.25
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
02.23
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 8 ФМ радио давтамжийн хазайлттай, 1 ФМ радио эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 24 ФМ радио хэвийн ажиллаж байна.
02.22
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.
02.22
Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинар зохион байгуулав.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2017 оны 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
02.17
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
02.17
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
02.17
Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомтод хийсэн хэмжилт шалгалтын ажлын нэгдсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23 өдрийн А/16 тоот тушаалын дагуу Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн харилцан нөлөөллийн эх үүсвэрийг илрүүлэн тогтоох, хилийн бүсийн радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт хийх, холбогдох арга хэмжээг авах илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино
02.14
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
02.14
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.09