ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-1) анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа
ХХЗХ
0b83ef 14329200 1133565480041957 1715054047 o x320

ДРИХ19-д (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн анхдугаар хуралдаан 2016 оны 7-р сарын 26-28 ны өдрүүдэд БНХАУ-ын Ченгдү хотод зохион байгуулагдлаа.

Хуралдааны эцсийн үр дүнгийн тайлангийн  баримт бичгийг боловсруулж гаргалаа.

  1. WP2-ийн (Ажлын хэсэг 2) уулзалтын тайлан

Энэ ажлын хэсэг нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг ирэх 4 жилд  хариуцаж ажиллана. Үүнд: 1.13; 1.16; 9.1 (асуудал 9.1.1, 9.1.5, 9.1.8) болно. Энэ удаагийн хурлаар эдгээр асуудлуудтай холбоотойгоор 7 баримт бичгийг хэлэлцсэн

Хэлэлцүүлгийн үр дүн:

WP2 нь хэлэлцүүлгийн үр дүнд 4 драфтинг группүүдийг (ДГ) байгуулж ажиллахаар тогтов. ДРИХ19-ийн хэлэлцэх асуудал 1.16, 9.1 (асуудал 9.1.5) нь нэг драфтинг группээр ажиллахаар шийдвэрлэлээ. Зарим ДГ-ийн дарга нарт нэр дэвшигчид тодорсон бөгөөд дараачийн APG19-2 хурлаар ДГ дарга нарыг сонгож баталгаажуулна.Үүнээс онцолж хэлэлцэх асуудал 1.3-ийн ДГ-ийн даргыг Атарашигаар (Япон) томилохоор TG 5/1-ийн (Task group) шийдвэртэй холбоотойгоор шийдсэн. Бусад ДГ дарга нарт нэр дэвшигч нар байгаа бөгөөд дараачийн их хурал хүртэл нэр дэвшигч авах асуудал нээлттэй.

ДГ Хэлэлцэх асуудал Дарга
ДГ2-1 1.13 Док. Хириуки Атараши (Япон)
ДГ2-2 1.16; 9.1(асуудал 9.1.5) Док.Фанг Чиженг(Хятад)
ДГ2-3 9.1(асуудал 9.1.8) Док.Рина Фуджи Астут(Индонез)
ДГ2-4 9.1(асуудал 9.1.1) Иран улсаас нэр дэвшүүлнэ гэсэн
  1. APG19-ийн (APT-Asia Pacific Telecommunications preparation group) даргын ДРИХ19 болон Радиогийн ансемблейд бэлтгэх ажлын урьдчилсан төлөвлөгөө

Он

     Огноо

АНДЦХБ-аас зохиох үйл ажиллагаа

ОУЦХБ-ын үйл ажиллагаа

APG-ийн хийх ажил

2016

2016 оны 7 сарын 26-28,

Ченгдү хот, БНХАУ

 

 

(APG19-1)

 

  • APG19-ийн дарга, дэд дарга нарыг сонгох
  •  APG бүтцийг тохирох
  • Албыг зохион байгуулах
  • APG –ажлын арга
  •  RA-19 and WRC-19 бэлтгэх ажлын төлөвлөгөө

9 дугаар сараас 11 сар
(хугацааг  ITU webpage-ээс харна)

 

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн 1-дэх  уулзалт

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн үр дүнг үндэслэнэ. Үр дүнгүүд ОУЦХБ-аас и-мэйлээр ирнэ.

12 дугаар сарын 12-16

Женев хот

 

WRS-16 (World Radiocommuncaion seminar )

 

2017

2 дугаар сараас 6 дугаар сарын хооронд

Женев хот

 

ОУЦХБ-ын судлгааны хэсгүүдийн 1 удаагийн уулзалт

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн үр дүн,TG 5/1-ийн үр дүнд үндэслэнэ. Үр дүнгүүд ОУЦХБ-аас и-мэйлээр ирнэ.

 

4 дүгээр сарын 25 – 27

Женев хот

 

RAG-24

(Radiocommuncation Advisory Group)

 RAG-24 шаардлагатай мэдээллүүдийг APG и-мэйлээр түгээнэ.

7 дугаар сарын дундуур  (4-5 хоног)

Индонез

 

 

 

 

(APG19-2)

 

 

 

  • ОУЦХБ-ын радио холбооны секторын судалгааны тайлангуудыг хэлэлцүүлнэ. 
  • ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудлууд дээр гишүүн орнуудын байр суурь
  •  RAG-24 хийгдсэн ажлуудыг хэлэлцэнэ.
  •  RA-19 хэлэлцэх асуудлууд дээрх улс орнуудын байр суурь
  • APG–ийн ажлын хэсгүүд дээрх  ажлын уялдаа холбоо

9 дүгээр сараас 11-р сарын хооронд

 

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн дунд зохиох уулзалт

ОУЦХБ-ын судалгааны үр дүнгүүд ажлын хэсгүүд, TG 5/1-ийн үр дүнд үндэслэнэ.Мэдээллүүд нь APG и-мэйлээр тараагдана.

 

11 дүгээр сарын сүүлээр (2 хоног)

 

WRC-19 бэлтгэлд Бүс хоорондын 1-р уулзалт

APT-ийн ДРИХ-д бэлтгэж байгаа байдлыг танилцуулах

2018

1 дүгээр сарын дундаас 6-р сар хүртэл

 

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн уулзалт

ОУЦХБ-ын судалгааны үр дүнгүүд ажлын хэсгүүд, TG 5/1-ийн үр дүнд үндэслэнэ.Мэдээллүүд нь APG и-мэйлээр тараагдана.

Тодорхой хугацаагүй гүйцэтгэнэ

Женев хот

 

RAG-25

RAG-25 шаардлагатай мэдээллүүдийг APG и-мэйлээр түгээнэ.

4 дүгээр сарын18– 27   Женев хот

 

Council 2018

Дээд зөвлөлийн уулзалт

 

7 дугаар сар/8-р сар (5 хоног)

Зохион байгуулах орон сонгоогүй байна. Жич:

1) Зохион байгуулах хугацаа нь энэ хугацаанаас өмнө байвал илүү  

2) Энэ хугацаанд нэг өдрийн сургалт төлөвлөгдсөн

 

 

 

 

 

(APG19-3)

 

 

 

 

 

 

  • ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн үр дүн үүнд APG-ийн оролцсон байдал
  • ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудлууд дээрх гишүүн орнуудын байр суурь
  • RAG-25-ийн үр дүнг хэлэлцэж RA-19-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх
  • RA-19-ийн талаарх байр суурийн талаар дахин хэлэлцэж APG-3-ийн төгсгөлийн баримт бичгүүдийг гаргана.

 

9 дүгээр сараас 11-р сар  

 

 

ОУЦХБ-ын судалгааны хэсгүүдийн уулзалт-2

ОУЦХБ-ын судалгааны үр дүнгүүд ажлын хэсгүүд, TG 5/1-ийн үр дүнд үндэслэнэ.Мэдээллүүд нь APG е-мэйлээр тараагдана.

2018

PP‑18-ийн зохион байгуулах хугацаатай давхцуулахгүй

 

WRC-19 бэлтгэлд Бүс хоорондын 2-р уулзалт

APT-ийн ДРИХ-д бэлтгэж байгаа байдлыг танилцуулах

 

10/11/12/-р сар Дубай, АБНЕУ

 

PP-18 (Prenipoten-tiary conference)

PP-18 дахь APG-ийн байрь суурь, хурлын үр дүн

2019

2018 оны 12 дугаар сар /2019 оны 1 дүгээр сарын дундуур (6 хоног)

[БНСУ]

 

 

(APG19-4)

 

 

 

 

 

  • CPM19-2-ийн асуудлаарх APT-ийн оролцоог эцэслэн тогтох
  • ОУЦХБ-19-ийн хэлэлцэх асуудлуудад өгөх урьдчилсан санал
  • CPM19-2-ийн асуудлаарх зохицуулалт

[2 дугаар сарын сүүлийн хагаст, Женев хот]

Зохицуулах уулзалт

 

 

CPM19-2

(Conference preparation meeting)

  • APT-ийн оролцоо CPM19-2 баримт бичигт хэрхэн туссаныг хэлэлцэх
  • Бусад бүс нутгийн байгууллагуудын байр суурийг APT-ийн байр суурьтай харьцуулан хэлэлцэх
  • CPM19-2-ийн үр дүнд үндэслэгдэнэ.

6 дугаар сарын 10 – 20

 

Council 2019

 

6 дугаар сар/8 дугаар сар (6-7 ажлын өдөр)

Зохион байгуулах улс одоогоор тодорхойгүй

   

 

(APG19-5)

 

  • ДРИХ19, RA-19 -д хэлэлцэх асуудлуудад өгөх APT-ийн нэгдсэн саналыг эцэслэн боловсруулах
  • RA-19 болон WRC-19-ийн үед ажиллах зохицуулах уулзалтыг зохион байгуулах

[9 дүгээр сард 3 хоног]

 

WRC-19 бэлтгэлд Бүс хоорондын 2-р уулзалт

Бэлтгэх ажлын үр дүнг танилцуулах

10 дугаар  сарын 21-25

Женев хот

Зохицуулах уулзалт

 

 

  RA-19

(Radio Assemblies)

  • RA-19-д APT-ийн оролцоо
  • Бусад бүсийн байгууллагуудын байр суурьд өгөх APG-ийн баримтлал үүнд өгөх зайлшгүй үйл ажиллагааг хангаж APG-ийн байр суурийг хамгаалах
  • RA-19-ийн үр дүнд үндэслэнэ.

10 дугаар  сарын 28-11дүгээр  сарын 22

Женев хот

Зохицуулах уулзалт

 

 

 

 WRC-19

  • WRC-19-д APT-ийн оролцоо
  • Бусад бүсийн байгууллагуудын байр суурьд өгөх APG-ийн баримтлал үүнд өгөх зайлшгүй үйл ажиллагааг хангаж APG-ийн байр суурийг хамгаалах
  • Бусад бүсийн байгууллагуудын байр суурьд өгөх APG-ийн баримтлал үүнд өгөх зайлшгүй үйл ажиллагааг хангаж APG-ийн байр суурийг хамгаалах
  • RA-19-ийн үр дүнд үндэслэнэ.

2020

[4-7 дугаар сард эсвэл 7-9 дүгээр сард]

Зохион байгуулах улс тодорхойгүй

 

(APG23-1)

 

  • APG-ийн шинэ бүтэц
  • APG ажлын төлөвлөгөө
  • APT-ийн WRC-13 хэлэлцэх асуудлын дагуу хийх бэлтгэл ажлыг эхлүүлэх
  1. Энэ баримт бичгээр APG-19-ийн албан ажлын бүтцийг зарласан болно.

АНДЦХБ–ийн ДРИХ-19-д бэлтгэх хэсгийн (APG-19) дарга

Док. Куй-Жин Вэ (БНСУ)

АНДЦХБ–ийн ДРИХ-19-д бэлтгэх хэсгийн (APG-19) дэд дарга

 Сиаоанг Гао (БНХАУ)

 Нейл Мейни (Австрали)

Хяналтын зөвлөлийн дарга

 

Томми Че (Шинэ Зеланд)

 

APG-ийн ажлын хэсэг

Хэлэлцэх асуудлууд

Ажлын хэсгийн дарга нар

Ажлын хэсэг 1:

Газрын хөдөлгөөнт холбоо болон газрын хөдөлгөөнт бус  үйлчилгээ

1.11, 1.12, 1.14, 1.15

Зу Кэр (БНХАУ)

Ажлын хэсэг 2:

Хөдөлгөөнт холбооны өргөн зурвасын хэрэглээнүүд

1.13, 1.16, 9.1 (асуудал 9.1.1, 9.1.5, 91.8)

Кионг-Ме Ким(БНСУ)

Ажлын хэсэг 3:

Хиймэл дагуулын үйлчилгээ

1.4, 1.5, 1.6, 7, 9.1 (асуудал 9.1.2, 9.1.3, 9.1.9)

 Mуне Абе (Япон)

Ажлын хэсэг 4:

Шинжлэх ухааны үйлчилгээ

1.2, 1.3, 1.7

Атамджил Соевидо (БНИУ)

Ажлын хэсэг 5:

Далай, Агаарын навигац болон сонирхогчийн үйлчилгээ

1.1, 1.8, 1.9, 1.10, 9.1 (асуудал 9.1.4)

Буй Ха Лонг (БНСВУ)

Ажлын хэсэг 6:

Ерөнхий асуудлууд

2, 4, 8, 9.1 (асуудал 9.1.6, 9.1.7), 10

Тагхи Шафи (Исламын Бүгд Найрамдах Иран Улс)

  1.  WP-1-ийн даргын тайлан

Ажлын хэсэг 1 нь ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.11, 1.12, 1.14 болон 1.15 –дээрх асуудлуудыг хариуцаж ажиллах юм.

Дээрх хэлэлцэх асуудлууд нь:

1.11    Бүх бүс нутагт хамарсан галт тэрэгний холбооны шинэ үеийн системд Тогтоол COM6/12(WRC-15) –ийн дагуу радио давтамжийн нөлөөлөлгүй ажиллах нөхцлийг хангах, энэхүү шинэ үеийн галт тэрэгний холбооны радио давтамжийн зурвасыг одоогийн хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан радио давтамжийн зурвасын хуваарилалтад бий болгох тухай;

1.12    Ухаалаг тээврийн системд (ITS-Intelligent Transport Systems) харилцан нөлөөлөл үүсгэхээргүй аль болох өргөтгөж болохуйц радио давтамжийн зурвасыг  тогтоол 237 [COM6/13] (WRC‑15) –ийн дагуу одоо байгаа хөдөлгөөнт холбооны зурваст бий болгох.

1.14 COM6/21 шийдвэрээр HAPS-д одоогийн суурин радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалтаас радио давтамжийн зурвас хуваарилж өгөх тухай;

1.15   Хөдөлгөөнт ба суурин радио холбооны үйлчилгээнд 270-450 ГГц радио давтамжийн  зурвасыг хуваарилах тухай Тогтоол 767 [COM6/14] 

 Хэлэлцсэн байдал

        APG-1 уулзалтын үед нийт 6 баримт бичиг хэлэлцүүлэгдсэн бөгөөд цаг хугацаа хүрэлцээгүй тул 5 баримт бичгийг дараачийн APG-2 –ийн үед хэлэлцэхээр хойшлуулав. Хэлэлцэх асуудал бүрт ажлын дэд хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцлоо. APG-ийн зүгээс хөгжиж байгаа улс орнуудын залуу төлөөлөгчдийг ДГ-ийн даргаар сонгож ажиллуулахыг дэмжиж байгааг илэрхийлэв. Дараачийн APG-2 хуралдаанаар эдгээр ДГ-ийн дарга нарыг сонгож баталгаажуулна.

Хэлэлцэх асуудал

ДГ-ийн даргад нэр дэвшигч

Улс

1.11 Төмөр зам

[ Лиу Бин]

[Андри Киантонг]

[Нгиен Анн Туан]

[Хятад]

[Индонез]

[Вьетнам]

1.12 Ухаалаг тээвэр(ITS)

[Сатоши Ояама]

[Супапол Жароскумпол]

[Япон]

[Тайланд]

1.14 HAPS(High Altitude Platform System )

[Андри Куантори]

[Нгуиен Анн Туан]

[Махди Абуяанех Назари]

[Индонез]

[Вьетнам]

[Иран]

1.15 275-450 ГГц

[Сум Чин Сийн]

[Япон]

  1. WP-3-ийн даргын тайлан

Ажлын хэсэг-3 нь хиймэл дагуулын холбооны талаарх дараах хэлэлцэх асуудлыг хариуцна:

Хэлэлцэх асуудал 1.4: ДРИХ-15 COM6/9 шийдвэрээр AP30(WRC12) заагдсан хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны систем, хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамгаалалт, радио давтамжийн хуваарилалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж эдгээр системүүдийн хоорондын харилцан хамаарлын асуудалтай холбоотойгоор чадлын хязгаарлалтуудыг эргэн судалж өөрчлөлт оруулах

Хэлэлцэх асуудал 1.5:  Радио давтамжийн 17.7-19.7 ГГц, 27.5-29.5 ГГц зурвасуудад хиймэл дагуулаас газрын станцын чиглэлд хөдөлгөөнт байршилд байрлах геотогтворт тойрог замын хиймэл дагуулын системийн газрын станцуудад ажиллах радио давтамжийн зурвасын шинэ хуваарилалт COM6/17 (WRC-15) шийдвэрийн дагуу хэлэлцэж радиогийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах

Хэлэлцэх асуудал 1.6: ДРИХ-15 COM6/18 батлагдсан геотогтворгүй тойрог замын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээний системд радио давтамжийн 37.5-39.5 ГГц (хиймэл дагуул-газар) 39.5-42.5 ГГц (хиймэл дагуул -газар) 47.2-50.2 ГГц (газар-хиймэл дагуул) 50.4-51.4 ГГц (газар-хиймэл дагуул) зурвасуудад зохицуулалтын орчныг сайжруулах,

Хэлэлцэх асуудал 7: Res86 (Rev.Marrakesh,2002) дагуу хиймэл дагуулын холбооны API(Advanced Publication Information-Хэвлэн мэдээлэх), CRC (Coordination Request Special Section-Огторуйн байрлалын хүсэлт болон  тусгай дугаарлалт), NOTIFICATION болон Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх порцедурт өөрчлөлт оруулах эсэх  

Хэлэлцэх асуудал 9.1

Асуудал 9.1.2: Радио давтамжийн 1452-1492 МГц зурваст олон улсын радиогийн 1 болон 3 дугаар бүст ажиллах ДҮХХ-ны системийн станц мөн энэ зурваст ажиллах хиймэл дагуулын дууны өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний харилцан зохицооны тухай  

Асуудал 9.1.3: Геотогтворт бус огторгуйн хиймэл дагуулын хөдөлгөөнт хөдөлгөөнт бус үйлчилгээний тухай

Асуудал 9.1.9:  Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны газраас сансар дамжуулалд радио давтамжийн 51.4-52.4 ГГц зурвасыг хуваарилах

Дараах баримт бичгүүдийг хэлэлцсэн:

APG19-1/INP-12(AWG), 18 (CHN), 20 (CHN) and 29 (IRN)

APG19-1/INF-13 (WP3 Chair)

Ажлын хэсгийн бүтцийг баталж, ДГ-ийн дарга нарыг сонгов. Дараагийн хурлаар ДГ-ийн дарга нарыг баталгаажуулна.

ДГ

Хэлэлцэх  / асуудал

               Сэдэв

 ДГ Дарга

ДГ3-1

AI 1.4

Радиогийн дүрмийн Хавсралт 7 AP30 –д өөрчлөлт оруулах эсэх

Мейтимото (Индонез)

ДГ3-2

AI 1.5

 17.7-19.7/27.5-29.5 ГГц шинэ хуваарилалт

Н.Кавай (Япон)

ДГ3-3

AI 1.6

Геотогтворгүй огторгуйн хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд зурвас хуваарилах 37.5-51.4 ГГц

 Д.Кершав (Шинэ Зеланд)

ДГ3-4

AI 7

Хиймэл дагуулын холбооны зохицуулалтын шинэчлэл

П.Н.Пуонг (Вьетнам)

Гейта М.Л (Малайз)

Моккорами(Иран)

ДГ3-5

Issue 9.1.2

Дараах зурвасуудад ДҮХХ ба Хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн системийн харилцан нөлөөлөлгүй байх нөхцлийн тухай 1452-1492МГц  

 Д. Ох (БНСУ)

ДГ3-6

Issue

9.1.3

Си зурвас дахь Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээний асуудал

 Ф. Ченг (БНХАУ)

Issue 9.1.9

Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд дараах зурвасыг хуваариалах эсэх 51.4-52.4ГГц

  1. OUT-06: Ажлын хэсэг 6-ийн тайлан

Ажлын хэсэг 6 нь дараах асуудлуудыг хариуцаж ажиллана.

Хэлэлцэх асуудал

Сэдэв

Үндэслэх б/б

 ITU-R Group

2

ОУЦХБ-р Радиогийн дүрмийн зөвлөмжүүд

Тогтоол 28 (Rev.WRC‑15)

Тогтоол

27 (Rev.WRC‑12)

CPM19‑2

4

Баримт бичгийг эргэж харах

Тогтоол 95 (Rev.WRC‑07)

CPM19‑2

8

 Улс орнууд энэхүү баримт бичигтэй холбоотой хөл мэдээллээс улсын нэрээ хасуулах асуудал

Тогтоол

 26  (Rev.WRC-07)

-

9.1 (асуудал 9.1.6)

Цахилгаан машины утасгүй хүч дамжууллын системийн талаар судалгаа

Тогтоол 958 (WRC‑15)

WP 1B

9.1 (асуудал 9.1.7)

Газрын станцын терминалыг удирдах асуудал

Тогтоол 958 (WRC‑15)

WP 1B

10

Дараагийн ДРИХ-ын хэлэлцэх асуудлын тухай

Тогтоол 804 (WRC-12)

Тогтоол 810 (WRC-15)

-

Ажлын хэсэг-6 нь дараах бүтцээр ажиллахаар тогтлоо.

  ДГ

Хэлэлцэх асуудал

            Дарга

DG 6-1

 2 ,4

Док. Акира Хашимото (Япон)

DG 6-2

 8

Док. Арифин Никрохо (Индонез)

DG 6-3

 9.1 (асуудал 9.1.6)

Сатоши Кобияши (Япон)

DG 6-4

 9.1 (асуудал 9.1.7)

Ли Юнже (Хятад)

DG 6-5

10

Нэр дэвшигч байхгүй

  1. AWG(Asia Wireless Group )-ийн APG-тэй харилцан хамааралтай байдал     

ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудлын хүрээнд APT-ийн хуралдаанд AWG(Asia Wireless Group-Азийн утасгүй холбооны ажлын хэсэг) дараах асуудлуудыг судалж оруулна. Үүнд: ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.5, 1.11, 1.12,1.13, 1.15,1.15, 9.1(асуудал 9.1.1; 9.1.2) болно.

  1. WP5-ийн тайлан

Ажлын хэсэг-5 нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг хариуцаж ажиллана. Үүнд:

  • Хэлэлцэх асуудал 1.1  ДРИХ15-ийн Res.658-аар тогтсон радио давтамжийн 50-54 МГц-ийн зурваст шинээр сонирхогчийн холбооны үйлчилгээний хуваарилалт хийх тухай
  • Хэлэлцэх асуудал 1.8  Далайн радио холбооны зохицуулалтуудыг эргэн харах GMDSS(Global Maritime Distress and Safety System-Далайн тээврийн аюулгүй байдлын систем)
  •  Хэлэлцэх асуудал 1.9  

1.9.1 Радио давтамжийн 156-162.08 МГц зурваст зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулах, Далайн радио холбооны GMDSS, AIS (автомат мэдээллийн систем) ДРИХ-15-оос батлан гаргасан тогтоолуудын дагуу

  1. Тогтоол 360 (WRC-15) шийдвэрийн холбогдолтой асуудлууд
  • Хэлэлцэх асуудал 1.10
  • (WRC-15) дагуу GADSS-д (Global Aeronautical Distress and Safety System –Иргэний агаарын нислэгийн аюулгүй байдлын систем) зориулсан шинэ зурвасын хэрэгцээнд зохицуулалтын заалтуудыг тодорхойлох
  • Хэлэлцэх асуудал 9.1.4
  • 763-тай холбоотой асуудал

Энэхүү ажлын хэсгийг 6 ДГ-тэй байгуулахаар шийдвэрлэв.  Дараах нэр дэвшигчид ДГ-ийн даргад нэр дэвшив.

Хэлэлцэх асуудал

                     Улс

1.1

[Хугхэс Дэйл (Австрал)]

1.8

[2 нэр дэвшигч. Ким Буйдок (БНСУ) , Цао Сиао Донг (БНХАУ)]

1.9.1

[ХУ Бо (БНХАУ)]

1.9.2

[Миадера Ёошио (Япон)]

1.10

[2 нэр дэвшигч Чай Сүнгчул (БНСУ) , Мухамед Суриенигара (Индонез)]

9.1.4

Одоогоор тодорхойгүй

ДРИХ19-д бэлтгэх дараачийн хуралдаан Индонез улсад 2017 онд зохион байгуулагдана.

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/09/14
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
07.18
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
07.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
07.09
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
07.08
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
07.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх
07.05
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
07.01