2016 оны 2 дугаар улирал
ХХЗХ

          Тус хорооноос “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийг улирал тутамд төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон иргэддээ зориулан харилцаа холбооны салбарын мэдээ мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, баримт бичгийг сурталчилан таниулах үндсэн зорилготойгоор гарган ажилласнаар, 2013 оноос хэлбэр дизайн болон агуулгын хувьд баяжуулан шинэчилж та бүхэнд хүргэж байна. 

Сэтгүүлийн шинэ дугаартай танилцах болApple Store болон Google Playstore-с CRC Publication нэртэй аппликейшн татан авч уншиж танилцах боломжтой.

Бар код ашиглан татах бол
Apple Store
Google Playstore
Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/07/19
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
11.23
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
11.22
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-10 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-10 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
11.22
Өнөөдөр дэлхийн телевиз өдөр тохиож байна
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
11.21
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ: ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2017”
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форумыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил: Шуудангийн зохицуулалт-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцоно.
11.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 10-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
11.03
Зөвлөхийн тендерийн урилга
Зөвлөхийн тендерийн урилга
10.31
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор “ӨРТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” сэдэвт сургалтыг ОУЦХБ-тай хамтран зохион байгуулж байна
Монгол улсын мэдээлэл, харилцаа харилцаа холбооны салбар нь хамгийн сайн либералчлагдсан салбар юм. Тийм ч учраас төрийн зүгээс хуулиар олгогдсоноос бусад зах зээлийн үнэ, тарифид хяналт тавиад байдаггүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнэ тарифыг тогтоохдоо өртгөө хэрхэн тооцохоос ихээхэн хамаардаг.
10.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна
10.17