Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 7 асуудлыг авч хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.  Түүнчлэн хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Зохицуулах хорооны 2016 оны ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 тоот тогтоолоор “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг шинэчлэн батлуулж, Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны хорооны төсөвт багтаан холбогдох өөрчлөлтийг тусган Ерөнхий Сайдын 2016 оны 82 тоот Захирамжаар шийдвэрлүүлсэн болно. Иймээс тус хорооны 2016 оны ээлжит 6 дугаар хуралдаанд “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг боловсруулан хэлэлцүүлэв. Хуралдаанаар дээрх асуудлын талаар авч хэлэлцээд, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 33 дугаар тогтоолыг батлав. Тогтоолыг баталснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай систем нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулах, сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг боловсруулах, үнэлгээний хороо байгуулах, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг тухай бүр зохион байгуулан ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлээд байна.    

МТШХХГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/67 тоот тушаалаар “Цахилгаан холбооны харилцан холболт, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү баримт бичигт шинээр оруулсан салбарын бодлогын чиглэлтэй зохицуулах хорооны баталсан холбогдох зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагыг уялдуулах шаардлагатай болсон тул хуралдаанаар “Цахилгаан холбооны харилцан холболт, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, 9.1.3, МТШХХГ-ын даргын 2016 оны А/67 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан холбооны харилцан холболт, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 тоот тогтоолын Нэгдүгээр хавсралтаар хорооны 2013 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалт”; Хоёрдугаар хавсралтаар хорооны  2013 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулан баталсан. Үүнд: “Монгол Улсын мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалт” баримт бичигт “мэдээлэл холбооны сүлжээ”, “үйлчилгээ”, “хэрэглэгч” болон “эцсийн хэрэглэгч”-ийн шинэчилсэн нэр томьёо тодорхойлолтууд, “дахин борлуулах үйлчилгээ”-ний тодорхойлолт, зохицуулалтын талаар нэмэлт, өөрчлөлт; “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага”-д “өртөгт баримжаалсан”, “зайлшгүй шаардлагатай байгууламж” болон “голлох үйлчилгээ эрхлэгч”-ийн шинэ нэр тодорхойлолт, холбогдох нөхцөл шаардлагууд, “үл ялгаварлах” тодорхойлолт, сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх зарчмын нөхцлүүд талаар нэмэлтийг тус тус оруулан баталсан.

Тус хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот тогтоолын хавсралтаар “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д заасан нэмэлт, өөрчлөлтийг оруулан батлав.  Уг нөхцөл, шаардлагад холбогдох өөрчлөлтийг оруулснаар интернет үйлчилгээтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой болно. 

Өнөө үед үүрэн холбоо, өргөн зурвасын утасгүй интернетийн (WiMax) хэрэглээ нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэвтэрч, хүний суурь хэрэглээ болж байна. Олон улсын судалгааны (GSMA) байгууллагын мэдээгээр, утасгүй инернетийн ачаалал улс орнуудад жил бүр 62-100%-иар өсч, утасгүй интернетийн ачаалал, хэрэглэгчидийн шаардлагыг үүрэн холбооны оператор компаниуд нь дангаараа хангах боломжгүй тул өргөн зурвасын утасгүй интернетийн  үйлчилгээ эрхлэгч компаниуд интернетийн ачааллыг хуваалцаж байна.  Иймээс дээрх хөгжлийн чиг хандлага, нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлын албанаас   Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”-д өргөн зурвасын утасгүй интернетийн талаар холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах танилцуулга, тогтоолын төслийг тус тус боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 10 дугаар зүйл, “Харилцаа холбооны тухай’ хуулийн 8.1, 9.1.2, 9.1.3, 9.1.6, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2015 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”–д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Зохицуулалтын баримт бичигт тухайлбал, “телефон ярианы үйлчилгээ” тодорхойлолтыг шинээр оруулж, ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд тавигдах ерөнхий нөхцөл шаардлага, давтамжийн зурвасд холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 дугаар тогтоолоор “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэл” батлагдсантай холбогдуулан уг баримт бичгийн 6.2, 6.3 дах заалтад тусгагдсан Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд (ДҮХХ) ашиглагдах радио давтамжийн зурвасуудын ашиглалтын төлбөр, хамрах хүрээний төлбөрийн хэмжээ болон утасгүй холбооны сүлжээний радио давтамжийн зурваст үйлчилгээ эрхлэх хамрах хүрээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, шинэчлэн тогтоох, нэмэлт заалт оруулах зэрэг шаардлага гарсан болно. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Шийдлийн цаг"-аар Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутгийн иргэдэд интернетийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг, даалгаврыг МТШХХГ, ХХЗХ-ны удирдлагад  өгсөн болно. Энэхүү үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар гэр хороолол, хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ эрхлэгчийн радио давтамжийн ашиглалтын төлбөрийн хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай болсон. Зохицуулах хорооны хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 8.10 дах заалт, “Радио долгионы тухай” хуулийн 5.2.3 дах хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалыг тус тус үндэслэн гаргалаа. Энэ тогтоолын хавсралтаар хорооны 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлтийг оруулан батлав.  Радио давтамж ашиглах түр эрхийн бичиг, ДҮХХ-ны зөвхөн өргөн зурвасын интернет үйлчилгээ радио давтамжийн ашиглалтын төлбөр, утасгүй холбооны сүлжээнд ашиглагдах зурвасын чадлын төлбөр, ДҮХХ ба утасгүй холбооны сүлжээний Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, хөдөө орон нутгийн суурин газруудад радио давтамж тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тооцоолох аргачлал, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус  радио, телевизийн  үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр болон зохицуулалтын үйлчилгээний төлбөрийг тооцох, зохицуулалтын арга хэмжээний талаар нэмэлт, өөрчлөлтүүд оруулжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио холбооны секторын ITU-R SM-2012 зөвлөмжийн 6.5 дах “Радио давтамжийн үнэ цэнийг тооцоолох” аргачлалыг үндэслэл болгон нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан байна. “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2009 оны 52 дугаар тогтоол, 2010 оны 38 дугаар тогтоол, 2012 оны 31 дүгээр тогтоол, 2012 оны оны 63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх тухай ”  2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 38 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 7 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 32 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сараар түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Тус хуралдаанаар хорооны ажлын албадаас боловсруулсан мэдээлэл, харилцаа холбооны асуудлаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас “Гэр хорооллын айл өрхүүдэд интернет үйлчилгээг хүргэж, чанарыг сайжруулах асуудлаар санал боловсруулах”, уг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа Засгийн газарт танилцуулах тухай хугацаатай үүрэг, даалгаварыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ойрын үед авах зарим арга хэмжээний танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хуралдаанаар Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, 9.1.10, 14.3, “Радио долгионы тухай” хуулийн 11.4 дах хэсгийг тус тус үндэслэн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай”  2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 39 тоот тогтоолыг баталж, “Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар  тус хорооны хуралдааны 15 дугаар Тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгаврыг Хорооны дарга-д өглөө.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/06/22
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26