УИХ-ын болон орон нутгийн сонгууль 2016
ХХЗХ

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн хяналт, мониторингийн мэдээ /2016.06.10- 06.14/

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тайлан /2016.06.11-15/

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн хяналт мониторингийн мэдээ /2016.06.11-17/

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн өргөн нэвтрүүлэг, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тайлан /2016.06.11-14/

Сонгуулийн тухай хуулийн 82.14 -д заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар мэдээ нэвтрүүлсэн тухай өдөр тутмын тайлангийн маягт

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, түүнд хяналт тавихтай холбоотой мэдэгдэл 2016 оны 6 дугаар сарын 10

Сонгуулийн тухай хуулиас

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх зөвлөмж

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

2016.05.10

Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17-д заасныг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран 2016 оны 4-р сарын 26-ны өдрийн 29/17 тоот хамтарсан тогтоолоор “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –ыг батлан гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тус хороо нь Сонгуулийн тухай хууль болон дээрх журамд заасны дагуу  радио телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх зөвлөмж гаргаад байгаа бөгөөд дээрх батлагдсан журам болон зөвлөмжтэй танилцана уу.

Та бүхэнд Сонгуулийн тухай хууль болон дээрх батлагдсан журмыг дагаж мөрдөн, сонгуулийн сурталчилгааг хууль тогтоомжинд заасан хугацаанд эхлүүлж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

  №   Журмын холбогдох заалт, хэрэгжүүлэх үйл явц Телевиз, радиогийн үүрэг Сонгуулийн тухай хуулийн дагуу ХХЗХ –ны чиг үүрэг, хяналтын хүрээнд хийгдэх ажлууд
  1 Журамтай танилцах Сонгуулийн тухай хууль, дээрх журамтай сайтар танилцаж, сонгуулийн сурталчилгааны өмнө болон сурталчилгааны үеэр мөрдөж ажиллана.
  1. Журмыг цахим хуудсандаа байршуулах, холбогдох талуудад сурталчлан танилцуулна.
2 Сонгуулийн сурталчилгааны эхлэх ба дуусах хугац аа
  1. Сонгуулийн сурталчилгааг хуулинд заасны дагуу Санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 өдрийн өмнө буюу 2016 оны 6-р сарын 11-нд эхэлж, 6-р сарын 28-ны 00:00 цагаас өмнө зогсооно. (68.1)
( 2016.06.27-ны 24:00-д зогсоох )
ХХЗХ нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу
  • Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн эсэхэд хяналт тавина.
Сонгуулийн тухай хуулийн 68.11-д заасны дагуу сонгуулийн сурталчилгааг заасан хугацаанд зогсоогоогүй бол ШӨХТГ-ын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
3       Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевиз  
  1. Сонгуулийн тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн сурталчилгааг Олон нийтийн радио, телевиз болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогоор нэвтрүүлнэ.
  2. Сонгуулийн тухай хуулийн 82.12-д заасны дагуу телевиз, радио нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.
  1. Сурталчилгаа явуулах телевиз, радиогийн нэрсийг цахим хуудсанд ил тод мэдээлнэ.
  2. веб хуудаснаас харна уу
Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан тушаалаар баталсан  “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн жагсаалтыг санал авах өдрөөс 45 хоногоос доошгүй хоногийн өмнө буюу 2016 оны 5-р сарын 16-ны дотор нийтэд мэдээлнэ. ХХЗХ нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу
  • Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг өргөн нэвтрүүлгийн (радио давтамж агаарын долгион ашигладаг) радио, телевизээр, хэрэв радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэхэд хяналт тавина.
4     Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг авах
  1. Сонгуулийн тухай хуулийн 82.8-д заасны дагуу санал авах өдрөөс 30-с доошгүй хоногийн өмнө сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт сонгуулийн байгууллагад ирүүлж хянуулсан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.
  2. СЕХ-нд хянуулж, бүртгүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.
  3. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг өргөн нэвтрүүлгийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 5-р сарын 30-ны өдрөөс өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
    1. сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
    2. сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
    3. сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл
  4. Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө буюу 2016 оны 6-р сарын 9-ны өдрөөс өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дээрдурдсан баримт мэдээллийн хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:
  1. Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн сонгуулийн хороо нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлж, хянуулсан радио, телевизийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 2-с доошгүй ажлын өдрийн өмнө буюу хүргүүлнэ.
  2. ХХЗХ нь Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн сонгуулийн хорооноос ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.
Сурталчилгааны хуваарийг хянуулж бүртгүүлсэн телевиз, радио-д сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг зөвшөөрнө. ХХЗХ нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу
  • СЕХ болон аймгийн Сонгуулийн хорооноос нэр нь ирсэн, сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогоор нэвтрүүлсэн эсэх
  • Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг өргөн нэвтрүүлгийн (радио давтамж агаарын долгион ашигладаг) радио, телевизээр, хэрэв радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэх
  • Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн эсэхэд
тус тус хяналт тавьж ажиллана.
5                 Сонгуулийн сурталчилгаанд тавигдах шаардлага               
  1. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлж байгаа сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг төлбөртэй нэвтрүүлэг гэж үзнэ.
  2. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ  сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж буй гэдгээ ойлгомжтой тодорхой гаргаж, төлбөртэй гэж тодотгон, тухайн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацааны туршид тухайн нэвтрүүлгийг захиалсан нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж, нэвтрүүлэх бөгөөд энэ нь радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл,төгсгөлд хамаарна.
  3. Монгол Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэлийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь тус бүр хоногт нэг цагаас илүүгүй байна.
  4. Хоногт гарах нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байна.
  1. СЕХ болон аймгийн сонгуулийн хорооноос нэрс нь ирсэн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина
  2. ХХЗХ нь сонгуулийн сурталчилгаа зөрчсөн телевиз, радио-д Сонгуулийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллана.
  3. Хяналтын дүн мэдээ, зөрчлийн талаар сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтэд мэдээлнэ.
6 Сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй нэвтрүүлэг
  1. Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхгүй байна.
  2. Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцуулсан байна.
  3. Сонгуулийн үйл явдлын тухай мэдээ, сурвалжлага, сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, мэтгэлцээний нэвтрүүлэг, сонгуулийн тухай хуулийг олон нийтэд тайлбарласан мэдээлэл, сурталчилгаа, сонгуулийн байгууллагын албан ёсны мэдээллийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулахгүй.
  4. Радио, телевиз нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж түгээх үүрэгтэй бөгөөд сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй.
ХХЗХ нь
  • мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлсэн эсэх
  • улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрт нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцуулсан эсэхэд тус тус хяналт тавина.
7 Сонгуулийн хориглосон сурталчилгаа
  1. Сонгуулийн сурталчилгааг тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, боловсролын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур нэвтрүүлэхийг хориглоно.
  2. Радио, телевиз нь нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа буюу хоногт 15 минутаас илүү сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
  3. Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.
Хуулинд  заасны дагуу ХХЗХ хяналт тавьж, арга хэмжээ авна
8                           Сонгуулийн бусад хориглосон сурталчилгаа /Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл /
  1. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн эх сурвалжийг дурьдаагүй, захиалагч этгээдийн нэрийг энэ журмын 2.1-д заасны дагуу гаргаж, дурьдаагүй нэвтрүүлэг нэвтрүүлэх; (70.5.18;)
  2. Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа нэвтрүүлэх;(70.5.7)
  3. Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулсан, үр дүнг сурталчилсан, бусдыг гутаасан, гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл бүхий нэвтрүүлэг нэвтүүлэх;(70.1.6 ; 70.5.13)
  4. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч оролцуулсан нэвтрүүлэг нэвтрүүлэх;(70.5.12)
  5. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой дуу, дүрс, авиа, тайлбар агуулга бүхий нэвтрүүлэг нэвтрүүлэх; (70.5.9)
  6. Аливаа этгээд санал авах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд буюу 2016.06.22-ноос эхлэн нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулсан нэвтрүүлэг нэвтрүүлэх; (70.2)
  7. Телевиз, радио сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.(70.7)
  8. Телевиз, радио сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад нам, эвслийн дарга, нэр дэвшигчийг оруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.(70.12)
Хуулийн 70.18-д заасны дагуу ХХЗХ нь энэ хуулийн 70.1.6, 70.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
9 Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлан Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлан мэдээллийг Зохицуулах хорооноос гаргасан маягт, зааврын дагуу гаргаж тухай бүр Зохицуулах хороонд цахимаар хүргүүлэх бөгөөд 7 хоногийн тайланг нэгтгэж, албан бичгээр баталгаажуулж хүргүүлнэ. ХХЗХ–с маягт, тайлан ирүүлэх хугацааны хуваарь гаргаж веб хуудсаар мэдээлнэ
  10   Орон нутгийн телевиз, радио-д Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн нийт цагийн бичлэгийг сурталчилгааны хоногоор хийж Харилцаа холбооны зохицуулах хороонд хуваарийн дагуу ирүүлэх үүрэгтэй. ХХЗХ нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн эфирийн бичлэг хийх, хяналт тавих ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлнэ. Аливаа эрсдлээс хамгаалах үүднээс телевиз, радиогоос эфирийн бичлэгийг мөн хүлээн авч, шаардлагатай тохиолдолд ашиглана. Бичлэг, тайлан хүргүүлэх хугацааны хуваарь гаргаж веб хуудсаар мэдээлнэ.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/07/01
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
01.16
Тоон өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээний хэмжилтийн тайлан
Тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилт хийв
01.16
Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний чанарын хэмжилтийн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд оргил ачааллын цагаар хийж гүйцэтгэлээ
01.16
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2.4 ГГЦ радио давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн дүн
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2400 МГц-2483.5 МГц радио давтамжийн зурваст аймгуудын төвөөр явуулын байдлаар хэмжилт шалгалт хийж радио давтамжийн ашиглалтын байдалд хяналт тавиж, хууль бус хэрэглээг илрүүлэх, арга хэмжээ авч, зөрчлийг арилгах зорилгоор Vistumbler.exe программ хангамж, GPS-ийн хамт ашиглав
01.16
Тендерийн урилга
Тендерийн урилга
01.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
01.11
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
01.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
01.09
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
01.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
01.06